Эсрэг хүйстнийгээ соронзон мэт татдаг 10 хачирхалтай зүйлс

Хэдийгээр залуучууд ухаалаг бүсгүйчүүдэд дуртай гэж яридаг ч үнэн хэрэгтээ өөрөөс нь илүү ухаалаг бүсгүйчүүдийг сонирхдоггүй байна. Жишээлбэл: Хэрвээ түүнд таалагдаж байсан охин тооны хичээл, уран зохиолын хичээл дээрээ түүнээс илүү их оноо авбал түүнийг сонирхох сонирхол шууд буурдаг аж. Учир нь хэт ухаалаг бүсгүйчүүдийн хажууд эрчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг аж. Ингээд эсрэг хүйстний анхаарлыг соронзон мэт татдаг 10 зүйлстэй танилцацгаая.

Эсрэг хүйстнийгээ соронзон мэт татдаг 10 хачирхалтай зүйлс
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Та халуун ногоотой хоолонд дуртай юу

Хэрвээ бүсгүй болзоон дээрээ халуун ногоотой хоол захиалбал тэрээр болзоот залуудаа “үгүй” гэж хариулж чадахгүй л болов уу. Тэр тантай дахин уулзахдаа дуртай байх болно. Айдас, сэтгэл хөдлөл зэрэг мэдрэмж нь харилцааг илүү дотно болгож чаддаг шиг халуун ногоо нь хоолны амтыг илүү сайн мэдрэхэд тустай бөгөөд эсрэг хүйстэндээ ч татагдахад нөлөөлдөг байна.

Та халуун ногоотой хоолонд дуртай юу

2 Та эрүүл арьстай (эрчүүдэд ч хамааралтай)

Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бүх хүмүүс эрүүл арьстай хүнд татагддаг болох нь тогтоогджээ. Эрүүл шаргал арьстай хүн нь зөв хооллолтыг дэмждэг, биеийн дархлаа сайтай болохыг илэрхийлдэг байна.

Хэдийгээр бүсгүйчүүдэд хурц харц, өргөн шанаа, өтгөн хөмсөгтэй эрчүүдийг илүүд таалдаг ч эрүүл арьсийг тэд энэ бүхнээс илүүчлэн үздэг болжээ.

Харин бүсгүйчүүдийн хувьд хоолны дэглэм барьж, хэт их ногоо идсэнээр өөрийн үзэсгэлэнт байдлыг тодотгож чадахгүй. Дэглэм барьж өөрийгөө зовоохын оронд зөв хооллолтыг дэмжиж, каротиноид ихээр агуулсан бүтээгдэхүүн болох лууван, хулуу, шар чинжүү, нохойн хошуу зэргийг хэрэглэснээр та алтлаг эрүүл арьстай болж, эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах болно.

Та эрүүл арьстай (эрчүүдэд ч хамааралтай)

3 Та тийм ч үзэсгэлэнтэй биш

Хэдий чинээ үзэсгэлэнтэй байна төдий чинээ сайн найз залуу, нөхөртэй болно гэсэн ойлголт дэлхий даяар тархсан байдаг болов уу.

Гэтэл үнэн хэрэгтээ үзэсгэлэнтэй хүмүүс бусдын анхаарлыг татдаг ч энэ харилцаа төдийлөн удаан үргэлжилдэггүй байна.

Удаан хугацааны хамтрагчаа сонгохдоо бид ихэнхидээ өөртэйгөө ижил хүмүүсийг сонгодог бөгөөд эрчүүд ээжтэйгээ ижил, харин бүсгүйчүүд аавтайгаа ижил хүнийг сонгодог байна. Хэдийгээр ихэнхи хүмүүс нэг төрлийн гадаад төрхтэй байдаг хэдий ч дундаж царай зүстэй хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг илүү татдаг аж. Хэрвээ тухайн хүн өвөрмөц гадаад төрхтэй байвал түүний цусанд олон төрлийн ген урсаж байгаа гэсэн үг бөгөөд түүний төрөл бүрийн өвчин тусах магадлал бага байдаг.

Харин үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй, залуучуудын хувьд хосоо олох нь ихээхэн хүндрэлтэй байдаг.

Та тийм ч үзэсгэлэнтэй биш

4 Тантай хамт явж буй хүн тань бусдын анхаарлыг татсан нэгэн

Үдэшлэгт явахдаа та бусдын анхаарлыг татсан эсрэг хүйстэн найзыгаа дагуулаад яваарай. Бүх анхаарал таны найзад хандаж, та ч бусдын өмнө үзэсгэлэнтэй харагдах болно. Хэрвээ тантай хамт явж буй хүн тань тийм ч үзэсгэлэнтэй биш бол та ч бусдын өмнө төдийлөн дур булаам харагдаж чадахгүй. Үүнээс гадна хэн нэгэнтэй хамт ирэх нь  таныг сонирхож буй хүнд хардалт төрүүлэх болно.

Байгаль дэлхий дээр бүх зүйлд нэг хууль үйлчилдэг бөгөөд өөр хэн нэгэнтэй харилцаатай болсон хүн бусдын нүдэнд илүү таатай харагддаг байна.

Хэрвээ та цахим сүлжээнээс заяаныхаа ханийг олох гэж хүсэж байгаа бол аялал, үнэтэй машины зураг бус харин үзэсгэлэнтэй ах, эгчийнхээ хамтаар авахуулсан зургаа оруулаарай. Эс тэгвээс таны эд мөнгөнд шунасан хүмүүс гарч ирэх вий.

Тантай хамт явж буй хүн тань бусдын анхаарлыг татсан нэгэн

5 Та гитар дарж чаддаг

Аль ч хүйсний хүн ямар нэгэн хөгжмийн зэмсэг дээр тоглож чаддаг бол эсрэг хүйстнийхээ нүдэнд илүү секси харагдана. Тиймээс ч эрэгтэйчүүд бүсгүйчүүдийн дунд алдартай болохын тулд гитар дарж сурдаг.

Туршилтын багийнхан нэгэн судалгааг хийжээ. Нэгэн дажгүй залуу 300 орчим бүсгүй дээр очиж утасны дугаарыг нь гуйсан байна. Энэ үедээ тэрээр  нэг гартаа гитар, цүнх эсвэл юу ч бариагүй байсан бөгөөд түүнийг гартаа гитар барьсан байх үед нь бүсгүйчүүд дугаараа илүү их өгч байсан гэнэ. Мөн бүсгүйчүүдийн 14% нь хоосон гартай, 9% нь гартаа биеийн тамирын цүнх барьсан байхад нь дугаараа өгсөн байна.

Та гитар дарж чаддаг

6 Хэрвээ та махлаг бол

Ихэнхидээ хүмүүс өөртэйгөө ижил бие галбиртай, ижил настай, ааш зангийн хувьд ижил хүмүүсийг хайдаг. Хэрвээ тухайн хүн жингийн илүүдэлтэй бол тэр өөртэйгөө ижил л хүнийг хайх болно. Харамсалтай нь илүүдэл жинтэй хосуудын хүүхдүүд ч ирээдүйд таргалалттай болох магадлалтай байдаг гэнэ.

Хэрвээ та махлаг бол

7 Та бүтээлч сэтгэлгээтэй

Хэрвээ бүсгүй, залуу та төрөлхийн гоо үзэсгэлэнтэй бол төрөл бүрийн арга заль хэрэглэж бусдын анхаарлыг татах шаардлагагүй. Гэхдээ стандарт дүр төрхтэй эрчүүд өөрийн цахим хуудсыг бөглөхдөө бага зэрэг бүтээлч хандахад л бүсгүйчүүдийн анхаарлыг татаж чадах гэнэ. Харин бүсгүйчүүдийн хувьд энэ нь эсрэг үр нөлөөг үзүүлэх магадлалтай байдаг аж.

Нүдэндээ бүү итгэ. Хэрвээ та ажлын анкетанд хавсаргах гэж байгаа бол өөрийнхөө зургийг өөрөө сонгох хэрэггүй бөгөөд таныг бага мэдэх хэн нэгнээр сонгуулаарай. Бид өөрийнхөө зургийг төдийлөн сайн дүгнэж чаддаггүй юм.

Та бүтээлч сэтгэлгээтэй

8 Та гайхалтай хүүрнэгч

Бүсгүйчүүд чихээрээ дурладаг гэдэг нь үнэн бөгөөд аливаа зүйлийг гайхалтайгаар ярьж чаддаг залуус бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татдаг гэнэ. Магадгүй энэ нь хэл ярианы баялаг сайтай байх нь карьерын өсөлтөнд сайнаар нөлөөлдөг болохын баталгаа болж болох юм.

Та гайхалтай хүүрнэгч

9 Та ном унших дуртай

Хэдийгээр энэ хачирхалтай санагдах ч ном унших нь дэлхийн хамгийн сонирхолтой хоббины жагсаалтын 6-д багтсан байна. Үүний нууц нь? Нэгдүгээрт, хэрвээ та ном унших дуртай бол та төрөл бүрийн мэдлэгтэй байх нь гарцаагүй. Энэ нь тантай харилцахад таатай нөхцлийг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, таны унших дуртай номон дээр дөрөөлж, таны ааш занг мэдэх боломжтой.

Та ном унших дуртай

10 Та хуурамч сэтгэл хөдлөл илэрхийлдэггүй

Судлаачдын үзэж байгаагаар, та хоёр хэдий чинээ нэг нэгнээ ойлгож байна, төдий чинээ та хоёрт таатай байх болно гэжээ. Түүний сэтгэл хөдлөл тантай ижил болохыг мэдэрсэн даруйдаа тэр илүү нээлттэй  болж, таныг илүү таалах юм. Тиймээс хуурамч сэтгэл хөдлөл илэрхийлэх нь хэн хэнд сөрөг талтай гэдгийг санаарай.

Та хуурамч сэтгэл хөдлөл илэрхийлдэггүй

Бусдыг өөртөө татах бусад аргууд

  • Бүсгүйчүүд жирэмснээс хамгаалах эм хэрэглэж байх үедээ эрчүүдийг илүү сайхан болгож хардаг байна. Энэ нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Хэрвээ тухайн эрэгтэй төрөлхийн гоо үзэсгэлэнтэй бол энэ байдлыг төдийлөн анзаарахгүй.
  • Уйланхай бүсгүйчүүд эрчүүдийг өөрөөсөө түлхдэг. Нулимсны үнэр нь тухайн хүний биеэ авч яваа байдалд нөлөөлдөг бөгөөд эрчүүдийн хувьд уйланхай бүсгүйчүүдэд дургүй байдаг гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн уйтгар гунигийн нулимс юм. Харин аз жаргалын нулимс тэс өөр үнэртэй байдаг аж.
  • Эрчүүд үзэсгэлэнтэй бүсгүйтэй байхдаа аз жаргалтай байгаа ч, түүнээс доогуур бүсгүйчүүдийг сонгох нь энгийн үзэгдэл. Учир нь хямралын үеэр эрчүүд өөрийн сонголтыг өөрчилж, өөрөөсөө тэс өөр хүмүүсийг сонгох нь бий. Царай муутай залуу ч үзэсгэлэнтэй бүсгүйн араас гүйх нь бий. Эрдэмтдийн үзэж байгаагаар ирээдүйд олон төрлийн гентэй хүүхдүүд аливаа өөрчлөлтийг илүү сайнаар давж туулах чадвартай болно гэжээ. Харин хямралын үе дууссанаар залуучууд өөртэйгөө ижил хүнийг сонирхож эхэлдэг байна.

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()