Хүнсний брэндүүд биднийг хэрхэн хуурдаг вэ?

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд хэрэглэгчдийг төрөл бүрээр хуурч мэхэлдэг байна. Мэдээж тэд худалдан авагчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөхөө сайн мэднэ. Жишээлбэл, хурц тод өнгийн савлагаатай бараа бүтээгдэхүүнд хүмүүс ихэд татагддаг бөгөөд эрүүл мэндэд ямар нөлөөтэйг ч төдийлөн анзаардаггүй худалдан авдаг аж. Энэ мэтчилэн дэлхий брэндүүд төрөл бүрийн заль хэрэглэсээр байдаг аж. Тэдгээрийг мэдэж авцгаая. Та дараах заль мэхэнд хууртахгүй байхыг хичээгээрэй. 

Хүнсний брэндүүд биднийг хэрхэн хуурдаг вэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1. Энергийн ундаа хийжүүлсэн ундаатай адил эрүүл мэндэд муу. 2006 онд томоохон үйлдвэрлэгч байгууллагууд сургуулийн ундааны автоматаас хийжүүлсэн ундааг авч, оронд нь эрүүл зүйл хийх хэрэгтэй гэж үзсэн байна. Ингээд амин дэмтэй спортын энергийн ундаа үүссэн аж. Харамсалтай нь спортын ундаанд ч гэсэн их хэмжээний элсэн чихэр агуулагддаг бөгөөд зүгээр л гоё савалгаатай ээлжит хийжүүлсэн ундаа юм.  

2. Үйлдвэрлэгчдийн анхаарал хандуулдаг гол зүйл нь бараа шошго дээрх жижгээр бичсэн зүйлийг танд харуулахгүй байх явдал юм. Тиймээс тэд бүтээгдэхүүнийхээ дээр маш томоор, тод өнгөөр “эко”, “илчлэггүй” гэх мэт бичиж наасан байдаг бөгөөд энэ бүхнийг харсан та жижгээр бичсэн зүйлийг харж унших нь юу л бол.

3. Бөөрөнхий мах гэх мэт зарим махан бүтээгдэхүүний найрлага дээр зарим нууц орцыг бичдэггүй. Жишээ нь, үлдэгдэл махыг машиндаж, аммиак болон нимбэгийн хүчилд шарсан “ягаан бодис” хийдэг. 

4. Элсэн чихэр нь зүрх судасны өвчинд хүргэдэг. ХХ зууны 1960-аад оны үед элсэн чихэр үйлдвэрлэгч байгууллагынхан элсэн чихрийг хоргүй гэж зарлуулахын тулд хяналт шалгалтын байгууллагад авилгал өгсөн байна.

5. Маркетингийн дайны үр дүнд өндөгний нэр хүнд асар ихээр унасан байна. ХХ зууны эхэн үед "Kellogg" компанийнхан өглөөний хоолонд зориулж эрдэнэ шишийн хоолыг худалдаанд гаргажээ. Тэд үйлчлүүлэгчдэд өөрийн бүтээгдэхүүнийг зарахын тулд өндөгний шар нь цусан дахь холестирины хэмжээг ихэсгэдэг гэсэн мэдээлэл тараасан юм. Үнэн хэрэгтээ өндөгний шард холестирин байдаггүй аж.

6. Ислэгийг хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг гэж тайлбарладаг. Учир нь үйлдвэрлэгчид хүнсэндээ ислэг маш ихээр нэмдэг. Гэтэл үнэн хэрэгтээ хиймлээр нэмсэн бус харин анхнаасаа эслэг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай хэмээн эмч нар хэлжээ. Үүнээс гадна их хэмжээний элсэн чихэр агуулсан йогуртанд ислэг нэмэхэд йогурт автоматаар эрүүл мэндэд тустай болохгүй гэдгийг санаарай.

7. Өглөөний хоолыг хэзээ ч алгасаж болохгүй гэсэн дүрэм бий. Гэтэл энэ тийм биш юм байна. Таны хэзээ  идэж байгаа чинь бус харин юу идэж байгаа чинь чухал юм. Өглөөний цайндаа та тогтмол нүүрс ус хэрэглэдэг бол энэ нь инсулин ялгаруулж, жин нэмэхэд нөлөөлдөг байна. Харин өглөөний цай уух чухал болохыг эрдэнэшишийн хоолны худалдаачин зохиосон бололтой. 

8. Эрүүл зөв хооллолтыг эрхэмлэх болсноор хүн төрөлхтөн элсэн чихрээс татгалзаж эхэлсэн. Тиймээс үйлдвэрлэгч байгууллагууд өөрийн сэтгэн бодох чадварыг ашиглаж, элсэн чихэр орлуулагч гэх зүйлийг бүтээсэн байна. Гэхдээ энэхүү элсэн чихэр орлуулагч нь элсэн чихрийн адилаар эрүүл мэндэд муу аж.

9. Хэрвээ ямар нэг бүтээгдэхүүн 10-аас илүү орцтой бол эрүүл хоол биш. Үйлдвэрлэгч байгууллагууд олон төрлийн өнгө,үнэр, амт гаргахын тулд будагч бодис, үнэр оруулагч ашигладаг нь гарцаагүй.

10. Овьёостой жигнэмэг, овьёостой өглөөний цай гэх мэт зүйлсийг түргэн хоол үйлдвэрлэгчид хийдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд  сөрөг нөлөөтэй.

11. Химичид далайн замгаас ваниль гаргаж сурсан. Тиймээс “цэвэр ваниль” гэсэн уутан дотор үнэн хэрэгтээ дусал ч ванил байхгүй байх магадлалтай.

12. Бүх нунтаг бүтээгдэхүүнүүдэд чийгтүүлэхгүй, наалдуулахгүй химийн бодис нэмдэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү бодис  нь далайн эрэг дээр усны хувцсан дээр наалддаг шороо юм.

13. Бид бүхний хэрэглэхээс айдаг давс нь үнэн хэрэгтээ химийн аргаар бус харин байгалийн зүйл юм байна. Жишээлбэл: Шанцайд азотын хүчлийн давс маш ихээр агуулагддаг гэнэ.

14. Бараа бүтээгдэхүүний ногоон өнгийн савалгаа нь худалдан авагчдад яг л ид шид мэт нөлөөлдөг. Учир нь тэд ногоон савалгаатай бүтээгдэхүүнийг эрүүл бүтээгдэхүүн хэмээн тооцдог аж. Гэтэл үнэн хэрэгтээ зарим түргэн хоол үйлдвэрлэгч байгууллагууд энэхүү заль мэхийг ашигладаг байна.

15. Органик гэсэн бичгийг харахад бидний бодолд шууд л хөдөө аж ахуй, ферм санаанд ордог. Бодит байдал дээр тухайн ургамлыг ургуулахад зөвшөөрөгдөх бодисыг ашигласан л бол түүнийг органик гэж болдог юм байна. Ферм, тариалангийн талбайд ч гэсэн жимс, хүнсний ногоог бордоо, эмээр усалж хортон шавжаас хамгаалдаг юм.

16. Сүүлийн үеийн судалгаанаас харахад органик бүтээгдэхүүнүүд органик бус бүтээгдэхүүнээс төдийлөн ялгарах зүйлгүй гэнэ. Хэдийгээр илчлэг чанар нь ижил ч үнийн хувьд асар зөрүүтэй байдаг билээ.

17. Баруун Европын орнуудад өөрийн ард иргэдийн таашаалд нийцүүлж аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Жишээлбэл: Кока-Колад элсэн чихэр нэмж, харин йогуртанд бага хэмжээний жимс хийдэг бол Nutella дахь какаоны хэмжээ хамгийн бага байдаг гэнэ.

18. Йогурт болон бусад сүүн бүтээгдэхүүнд пребиотик нэмэх нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлөөд зогсохгүй худалдан авагчдын сэтгэл санаанд нөлөөлдөг . Гэтэл үнэн хэрэгтээ пребиотик нь мөн л йогуртыг автоматаар эрүүл хүнс болгохгүй бөгөөд хамгийн хямд сүүн бүтээгдэхүүнд ч пребиотик байдаг аж.

19. Хүнсний маркетингийн хамгийн гол хохирогчид нь хүүхдүүд байдаг. 30 секундийн турш л ямар нэг бүтээгдэхүүнийг сурталчлахад хүүхдэд амсаж үзэх хүсэл төрдөг байна. Судалгаанаас харахад, бүх сурталчилгаа 12-оос доош насны хүүхдийн анхаарлыг татахаар чиглэгдсэн болох нь батлагджээ.

20. Хүүхдийн нэмэлт хоол.  Мэдээж, эцэг эхчүүд хүүхдэдээ хамгийн шилдэг, хамгийн сайн гэсэн бүхнийг авч өгөхийг хүснэ.Гэтэл үнэн хэрэгтээ хүүхдийн нэмэлт хоолонд олон зүйлийг нэмэх нь хүүхдийн эрүүл мэндэд хортой аж.

21. Ихэнхдээ жимс болон хүнсний ногоог дутуу болсон байхад нь түүдэг бөгөөд дэлгүүрийн лангуун дээр боловсорч гүйцдэг байна. Энэ нь худалдаачид алдагдалгүй ажиллахад тустай боловч худалдан авагчдын эрүүл мэндэд тийм ч таатай үр нөлөөг авчрахгүй.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бүх үйлдвэрлэгчид их бага хэмжээгээр худлаа ярьсаар байдаг. Тиймээс бид илүү болгоомжтой хандах хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа жижгээр бичсэн зүйлийг уншиж, бүтээгдэхүүнээ сонгохдоо илүү анхааралтай хандах нь зөв юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()