Тайгад төөрч, 12 хоногийг өнгөрүүлсэн "Сибирийн маугли" охины амьдрал эрс өөрчлөгджээ

Хэдэн жилийн өмнөөс 4 настай Карина Чикитова хэмээх охин Орос даяар алдартай болжээ. Ойд төөрсөн бяцхан охин тайгын гүнд 12 хоногийг өнгөрөөсний эцэст амьд үлдэж чадсан байна. Эл үйл явдлын дараа охины амьдрал эрс өөрчлөгдсөн юм. Тэрээр Якутскийн балетын дугуйланд суралцаж, миссийн тэмцээнд оролцож "Якутын бяцхан мисс" нэртэй болжээ. Ингээд бяцхан охинд тохиолдсон гайхамшигт түүхийг уншин шинэ оноо урам зоригоор дүүрэн угтаарай. 

Тайгад төөрч, 12 хоногийг өнгөрүүлсэн "Сибирийн маугли" охины амьдрал эрс өөрчлөгджээ
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

2014 оны 6-р сард Олом тосгоны 4 настай охин нохойтойгоо тоглож байгаад тайга руу гүйн ороод сураггүй алга болжээ. Аврагчид ойг самнан охиныг хайж байсан боловч 12 хоног өнгөрөхөд түүнийг амьд байгаа гэх найдвар тасраад байлаа. Тухайн үед тайгад температур шөнөдөө 10 хэмээс доошилж сэрүүссэнээс гадна чоно, баавгай зэрэг зэрлэг амьтад ч байсан нь ойлгомжтой юм. 

Гайхалтай нь, 12 хоногийн дараа охин тайгын гүнээс олдсон бөгөөд тэрээр маш турсан ч эсэн мэнд байлаа. Энэ хооронд  Карина  жимс, жимсгэнээр хооллож, шөнөдөө аюулгүй хоргодох байр хайдаг байжээ. Мэдээж энэ хооронд түүнд Найда нохой нь хань болж байсан юм. 

Каринагийн энэхүү гайхалтай түүхийн тухай сүүлд "Карина, Тайгад өнгөрүүлсэн 12 хоног" нэртэй хүүхдийн ном бичигджээ. Дашрамд дурдахад, Якутскийн нисэх онгоцны буудал дээр тэдэнд зориулж нохойтой охины хөшөөг босгосон байна. 

Энэ бүх үйл явдлын дараа охины амьдрал бүрэн өөрчлөгдсөн юм. Тэрээр  Якутск руу нүүж балетын дугуйланд сурсан байна. 

Мөн тэрээр сургуульд орсон бөгөөд тооны хичээлдээ гаргууд, Орос Якут хэлээр ч сайн ярьдаг ажээ. Гэхдээ тэрээр балетад маш дуртай бөгөөд "Хунт нуур"-ыг бүжиглэхийг мөрөөддөг гэнэ. 

Каринагийн амьдралд Якутын хөрөнгийн биржийн захирал,  улс төрч Альбина Черепанова  идэвхтэй оролцож, охинд дэмжлэг үзүүлдэг байна. Тэрээр охиныг чадварлаг бүжигчин болно гэдэгт итгэлтэй байгаа аж. 

Тэрээр 2020 онд Каринаг алдарт балетчин Николай Цискаридзе зэрэг нэр хүндтэй хүмүүстэй уулзуулж гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа гэнэ. 

Каринагийн багш Мария Петрова түүнийг "маш нөхөрсөг, нэр хүндтэй" бие даасан, эелдэг, ухаалаг, үзэсгэлэнтэй охин хэмээн тодорхойлсон байна.  

Харин Карина өөрийгөө алдартай нэгэн гэж боддоггүй гэнэ. Тайгад өнгөрүүлсэн аймшигт өдрүүдийн тухай тэрээр "Би маш их айдаг байсан. Найда намайг аварсан. Би шөнөдөө тэрэнд наалдаж, дулаацдаг байсан" гэж ярьжээ. 

Үнэндээ нохойгүй байсан бол Каринаг олох ямарч боломжгүй байсан аж. Тэрээр тосгонруу эргэн ирж, Каринагийн байгаа газар руу хүмүүсийг дагуулж явсан байна. Гэхдээ л бүх хүмүүс бяцхан охины аврагдсан түүхийг гайхамшиг гэж үздэг. 

Одоо Карина охин 10 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрөөрөө Хүүхдийн миссийн тэмцээнээс "Бяцхан мисс Якутия" гэх алдрыг хүртсэн байна. Тэрээр шаргуу хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй охин бөгөөд маш сайхан ирээдүй хүлээж байгаа гэж бүжгийн багш нь ярьжээ. 

99
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()