Харри Поттерын гол дүрийн жүжигчдийн бодит амьдрал дээрх хайрын түүх

"Харри Поттер" кинонд хамтран тоглосон жүжигчин Том Фэлтон (Tom Felton), Эмма Ватсон (Emma Watson) нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх цуу яриа тархах болсон. Учир нь тэд сүүлийн үед ойр ойрхон уулзаж, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь их болсон бөгөөд энэ нь киноны шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихээр татаж, тэднийг найзуудаас илүү дотно харилцаатай юм болов уу гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Ингээд тэдний харилцааны тухай баримтуудыг дэлгэж байна. 

Харри Поттерын гол дүрийн жүжигчдийн бодит амьдрал дээрх хайрын түүх
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 2011 оны 8-р сар

Харри Поттерын шүтэн бишрэгчид тэдний харилцаа үнэн эсэхийг сонирхож эхэлж байлаа. "Seventeen" сэтгүүлийн зураг авалтад орж байх үеэрээ Эмма, кино зураг авалт эхлэх үеэс Томд дурлаж байсан тухайгаа ярьсан байдаг. “Киноны эхний 2 ангийн зураг авалтын үед би Том Фэлтонд дурлаж байсан. Миний анхны дурлал. Тэр энэ тухай мэдэж байгаа. Бид одоо ч энэ талаар ярьж, инээлддэг. Одоо бол бид үнэхээр сайн найзууд.” хэмээн ярьжээ.

2011 оны 8-р сар

2 2016 оны 4-р сар

"The Wizarding World of Harry Potter" парк Холливудын Юниверсал Студид нээлтээ хийх үеэр Том "Seventeen" сэтгүүлд, кино зураг авалтын үед Эмма түүнд дурлаж байсан гэдгийг мэдээгүй гэдгээ ярьсан байдаг.

2016 оны 4-р сар

3 2018 оны 11-р сар

Жүжигчид маань хамтдаа авахуулсан энэхүү зургаа Инстаграмдаа оруулснаар тэдний тухай цуу яриа гарч эхэлсэн гэхэд болно. Тэд Калифорнийн далайн эргээр зугаалж, бүр хамтдаа тэшүүрээр гулгажээ.

Том "Us Weekly" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Эмматай ойр ойрхон уулздаг талаараа “Эмма бид 2 ер нь их ойр ойрхон уулздаг. Тэр үеийнхээ  зургаа олон нийтийн сүлжээнд нийтлээд байдаггүй. Биднийг эргэж уулзсанд хүмүүс баяртай байгаа байх. Үнэндээ бид байнга уулздаг л даа”  хэмээн ярьжээ.

Мөн “Бид 2 нэг дүүрэгт амьдардаг. Уулзалгүй олон сар болсон болохоор би түүнийг тэшүүрээр гулгах хичээлд дагуулж явсан юм. Үнэхээр хөгжилтэй байсан шүү. Түүнтэй хамт цагийг өнгөрөөх үргэлж л сайхан байдаг.” гэжээ. 

2018 оны 11-р сар

4 2019 оны 2-р сар

Тэд дахиад л хамтдаа. Энэ удаад дахин уулзсаны бэлгэдэл болгож Том Эммагийн зургийг дарж өгчээ. Эмма энэ зургаа Инстаграмдаа оруулахдаа, “Найзууд, хамгийн сайн зурагчин” гэсэн тайлбар бичсэн нь хүмүүст зөвхөн найзууд гэдгээ мэдэгдэхийг хүссэн болов уу. 

2019 оны 2-р сар

Эмма, Том нар сүүлийн үед цагийг хамтдаа их өнгөрүүлэх болсон. Бүр өмнөд Африкруу хамт аялалд явсан бололтой. Том Эммад гитар тоглохыг зааж байгаа зургаа Инстаграмдаа оруулжээ. Тэгээд бүр “чадварлаг сурагч” гэсэн тайлбартай оруулсан нь Эммаг бүх зүйл дээр төгс байдгийг мэддэг шүтэн бишрэгчдийг нь огтхон ч гайхшруулсангүй.

Зураг дээр Эмма лайк дарж, сэтгэгдэл бичээгүй байгаа нь тэдний харилцаа үнэн эсэхэд эргэлзээ нэмсээр байна.

Том, Эмма хоёр унтлагын хувцастай гитар тоглож байна

5 2019 оны 8-р сар – Том, Эмма хоёр далайн эрэг дээр...

Том Эммагийн хальт гарсан бас нэгэн зургийг нийтэлжээ. Зураг дээр Том далайн эрэг дээр “эмэгтэйчүүд хавьгүй чадварлаг” гэсэн бичигтэй майк өмссөн байв. Зурагны доод булангаас Эммагийн өвдгийг харж болно. Яаж мэдсэн бэ гэж үү? Зургийн тайлбар дээр, “Women do it better, EW” гэж бичжээ.

2019 оны 8-р сар – Том, Эмма хоёр далайн эрэг дээр...

6 2019 оны 11-р сар – Эмма ганц бие гэдгээ мэдэгдэв

"Harry Potter"-ын шүтэн бишрэгчид хайртай жүжигчдийнхээ харилцааны талаар сайхан мэдээ сонсоно гэсэн хүлээлттэй байсан ч цуу яриа худал болж таарч байх шиг байна. Эмма өөрийгөө ганц бие гэдгээ мэдэгдээд, үүндээ ч сэтгэл хангалуун байгаа тухайгаа "British Vogue" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Тэрээр, “Энэ бол оргүй хоосон мэдээлэл. Би ганц бие байдалдаа бүрэн сэтгэл хангалуун байгаа” гэсэн байна. Энэ мэдээ зарим шүтэн бишрэгчдийг гонсойлгосон ч тэд үнэхээр гайхалтай нөхөрлөдөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 

2019 оны 11-р сар – Эмма ганц бие гэдгээ мэдэгдэв

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()