Дэлхийн хотууд 2020 оныг хэрхэн угтсан бэ?

Шинэ арван солигдох мөчийг дэлхий дахин галын наадам, нийтийг хамарсан хөгжилтэй арга хэмжээ, урлаг соёлын тоглолт үзүүлбэрүүдээр бялхан тэмдэглэж өнгөрүүллээ. 20 онтой Номхон далайн арлын орнууд болон Австрали, Шинэ Зеланд улсууд түүчээлэн золгоцгоосон бол мөн адил Номхон далайд орших Америкийн Самоа, Бэйкер арлынхан хамгийн сүүлд шинэ оныг угтжээ. Ингээд та бүхэнд дэлхийн томоохон хотуудад шинэ жилийг хэрхэн тэмдэглэсэн талаар товчхон мэдээллүүдийг хүргэе.

Дэлхийн хотууд 2020 оныг хэрхэн угтсан бэ?

1 Нью-Йорк

"Times Square" дээр шинэ жил бүрээр уламжлал болгон зохиогддог баярын арга хэмжээнд энэ удаа 1 сая орчим хүн цугларсан байна. Зарим хүмүүс гол арга хэмжээг хамгийн таатай байрлалаас үзэхийн тулд тус талбай дээр өглөө эрт ирэн хүлээжээ. Post Malone, BTS, Сэм Хант зэрэг хамтлаг, дуучид шинэ жилийн ёслолыг чимсэн байна.

Нью-Йорк

2 Лас Вегас

Дэлхийн зугаа цэнгэлийн төв болсон Лас Вегас хотын шинэ жилийн цэнгүүн "America's Party 2020" сэдвийн дор, 8 минутын урт галын наадамтайгаар зохион байгуулагджээ. 400 мянга гаруй иргэд цуглан шинэ оноо угтсан байна.

Лас Вегас

3 Парис

Эсэргүүцэл, тэмцлийн арга хэмжээнүүдээр дүүрэн 2019 оныг Парисчууд уламжлал ёсоор Элизейн өргөн чөлөөнд, алдарт Ялалтын хаалганы өмнө үдлээ. 

Парис

4 Лондон

"London Eye" алсыг харагчийн дээр болсон галын наадам, маргааш өдөр нь зохион байгуулагдсан баярын жагсаалаар Лондончууд шинэ оноо угтжээ.

Лондон

5 Берлин

Берлин хотын алдарт Бранденбургийн хаалга дээр иргэд хэдэн арван мянгаараа цуглаж он солигдох мөчийн галын наадмыг сонирхоцгоосон байна. 

Берлин

6 Сидней

Дэлхийн томоохон хотуудаас хамгийн түрүүнд Сидней хотынхон алдарт дуурийн театрынхаа өмнө цуглаж шинэ оноо угтлаа.

Сидней

7 Токио

Япончууд шинэ жилээр зөвхөн баярлаж цэнгэхэд бус, гэр бүл, ойр дотныхондоо хайр, хүндлэл үзүүлэхэд анхаарал хандуулдаг. Сая сая япончууд шинэ оны эхний гурван хоногт сүм хийдүүдэд очиж, гэр бүлийнхээ эрүүл энхийг даатган залбирдаг байна.

Токио

8 Сөүл

Сөүл хотынхон он солигдох мөчид гэрэлт зул хөөргөн баяраа тэмдэглэлээ.

Сөүл

9 Хонконг

Хонконгийн иргэдийн ардчиллын төлөөх тэмцэл он солигдох мөчид ч гэсэн саатсангүй. Олон зуун цагдаа нар хотын гудамжууд, томоохон худалдааны төвүүдэд аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Хонконг

10 Сингапур

"Marina Bay" цогцолборын өмнө Сингапурчууд цуглаж, асар том галын наадмыг үзэж сонирхжээ.

Сингапур

11 Москва

Хойд хөршийн нийслэлийн иргэд шинэ жилийн үдшийг хот даяар болох баярын концертууд, гэрлийн үзүүлбэрүүд, галын наадмуудыг үзэж сонирхон өнгөрүүлжээ. Кремлийн дээгүүр уламжлал ёсоор салют буудуулснаар Москвачууд шинэ оноо угтлаа.

Москва

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()