Леонардо ди Каприо залуухан амрагтайгаа далайн эрэгт шинэ оныг угтжээ

45 настай Холливудын алдарт жүжигчин Лео Ди Каприо өнгөрсөн мягмар гарагт Аргентины загвар өмсөгч найз бүсгүйтэйгээ Сент Бартелемейн эрэг дээр цагийг зугаатай өнгөрүүллээ. Өдгөө 22 настай Камила Морроне нь 2 жилийн өмнөөс алдартай бикини модел болж, төгс галбираараа олныг бишрүүлээд байгаа билээ. Хосууд 23 насны зөрүүтэй. 

Леонардо ди Каприо залуухан амрагтайгаа далайн эрэгт шинэ оныг угтжээ
Хаах
Сурталчилгаа

Оскарын шагналт жүжигчин маань далайн эрэг дээр дураараа хөгжилдөж байсан бөгөөд хар шорт өмсөж, яст мэлхийн хуягаар хийсэн нүдний шил зүүсэн байлаа. 

Тэд Карибын тэнгисийн эрэг орчмын гүехэн усанд орж, эрэг дээр наранд биеэ шаржээ. 

Үзэсгэлэнт найз бүсгүй нь Франц маягийн халуухан бикини өмсөж төгс галбираа гайхуулаад амжив. Тэд бусдаас санаа зоволгүй их л дотноор, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. 

Тэд 2017 оноос болзож эхэлсэн бөгөөд саяхнаас харилцаагаа олон нийтэд ил болгохоор шийдсэн байна. Камила Лос-Анжелес Таймс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Холливуд төдийгүй дэлхийн түүхэнд ч олон насны зөрүүтэй хосууд олон байдаг. Хүн бүр хүссэн хүнээ хайрлаж, дурлах эрхтэй гэж бодож байна" гэжээ. 

Харин нэрт жүжигчин маань 25-аас дээш насны бүсгүйчүүдтэй огт болдоггүй зуршилтай гэхэд буруутахгүй байх. Тэрээр Израилийн загвар өмсөгч Бар Рафаэлитэй 5 жилийн үерхсэний дараа буюу түүнийг 25 нас хүрэх үед харилцаагаа дуусгавар болгосон. 

Түүнчлэн ээлжит найз бүсгүйчүүд болох Лео, Нина Агдал нарт ижил зүйл тохиолдсон юм. Тэдэнтэй ч мөн адил 25 нас хүрэх үед  харилцаагаа дуусгавар болгосон байна. 

Харин одоогийн найз бүсгүй нь Камила нь 25 нас хүрэхэд 3 жил үлдээд байна. Тэдний харилцаа цаашид хэрхэн үргэлжлэхийг таашгүй билээ. 

18
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()