Дэлхийн 2-р дайны үед Герман цэргүүдэд "мөс" хэрэглүүлдэг байсан уу?

Нацистууд болон Холбоотны цэргүүд Дэлхийн II дайнд ялахын тулд бүх л арга чаргаа хэрэглэж байсныг илтгэх цочирдом баримт олджээ. Тэд нэг төрлийн мансууруулах бэлдмэл цэргүүдэд хэрэглүүлдэг байсан аж. Америкийн PBS телевизээр цацагдсан “Үхлийн Нууц: Дэлхийн Дайны Хурдасгуур” нэвтрүүлгээр Нацист цэргүүд "Тэммлэр" эмийн үйлдвэрийн бүтээсэн "Первитин" хэмээх метамфетамины төрлийн бодис ашигладаг байсан тухай мэдээг ил болгосон юм. Харин Америк, Британи цэргийн хүчнүүд кофе, Нацистуудаас олж авсан "Первитин", "Бензидрин" хэмээх амфетамин зэрэг олдсон бүхнээ ашиглаж байв.

Дэлхийн 2-р дайны үед Герман цэргүүдэд "мөс" хэрэглүүлдэг байсан уу?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

“1940 онд Британийн арми сүйрсэн Герман онгоцноос Первитин олж, Герман цэргүүдийн цуцашгүй эрч хүчний нууцыг тайлсан ба Холбоотны цэргүүдэд адилхан арга хэрэглэх сэдэл болсон” хэмээн PBS-ийн төлөөлөгчид тайландаа бичжээ.

1940 он гэхэд удаан нислэгийн ачааллыг даах, нойрмог, өлсгөлөн байдлыг арилгахын тулд "Luftwaffe"-ын нисгэгчдэд Первитинийг ихээр тарааж эхэлжээ. Энэ үед Гитлерийн цахилгаан дайн ид үргэлжилж байсан тул Британи зэрэг орнууд руу хийх довтолгоо нь нэг ёсондоо хар тамхиар "цэнэглэгдсэн" байв.

Тэр үед Германы бөмбөгдөгч онгоцны ас, нисгэгч нар супер хүний хүч чадалтай мэт эсэргүүцэл үзүүлж байсан гэх яриа Британи цэргүүдийн дунд байсан бөгөөд сонин хэвлэлүүд ч гэсэн Герман шүхэрчдийг "ихээхэн мансуурсан, аймшиггүй зоригтой, галзуу мэт тулалддаг" хэмээн бичиж байжээ.

"LiveScience" сайтын мэдээлснээр 1940 онд Нацистууд Британий эсрэг хийсэн цуцашгүй дайралтуудын үеэр 3 сая Герман цэрэгт 35 сая "Первитин" илгээж байсан тухай мэдээлэл Британийн Дайны Хороонд бүртгэгдсэн байна.  Австралийн Шинэ Өмнөд Уэлсийн Их Сургуулийн Профессор Николас Расмусен судалгааны үр дүнг нэгтгэн 2011 онд нийтэлсэн байдаг. Харин PBS-ийн тайланд эмийн бэлдмэлийн тухай мэдээллийг илүү дэлгэрэнгүй дурджээ.

Түүнчлэн метамфетамин хэрэглэсэн Вермахтын цэргүүд 10 хоногийн турш цурамхийлгүйгээр давшиж, тулалдсаны ачаар Британий армийг ялан, Дюнкиркэд бүсэлж чадсан болохыг PBS мэдээлсэн байна.

“Харин холбоотны цэргүүдийн хувьд амфетамин ашиглахаар шийдсэн. Хоёр бэлдмэл хоёулаа хөөрлийн мэдрэмжийг хүчтэй төрүүлдэг. Харин метилийн нэмэлт молекулын тусламжтай Первитин тархин дахь цусан хангамжинд Бензидринээс илүү хурдацтай хүрдэг. Үүнийг эс тооцвол хоёр бэлдмэл ижилхэн нөлөөтэй” хэмээн дээрх тайланд дурдсан байна.  

Холбоотнуудын цэргийн дарга нар (500,000 Бензидрин захиалж байсан Америкийн генерал, ирээдүйн ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрыг оролцуулаад) дайнд давуу тал олж авахаар улайрч байлаа. Тэд цэргүүдийн чадамжийг эцэст нь тултал нэмэгдүүлж, эдгээр эм бэлдмэл зөвхөн нойрны асуудлыг шийдэхээс гадна цэргүүдийн айдас, сандралыг арилгана хэмээн найдаж байв.  

Эмийн Хэрэглээний Үндэсний Институтын мэдээлснээр метамфетамин нь амфетаминтай химийн найрлагын хувьд адилхан бөгөөд татах, эм хэлбэрээр уух, сорох, ус эсвэл архинд шингээсний дараа тарих зэргээр хэрэглэж болдог байна.

Метамфетаминыг удаан хугацаанд хэрэглэснээр их хэмжээний жингийн дутагдалд орох, донтох, ой санамж алдагдах, хэрцгий зан авиртай болох, солиорох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.

Үүнээс гадна метамфетаминыг үргэлжлүүлэн хэрэглэснээр тархины допамины тогтолцоог өөрчилж, тэнцвэрийн мэдрэмж алдагдаж, хэл ярианы согог үүсдэг байна. Метамфетаминыг удаан хугацаанд хэрэглэсэн хүмүүс дээр хийсэн судалгааны үр дүнд, сэтгэл хөдлөл, ой тогтоолтыг хариуцдаг тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг хэмээх дүгнэлтэд хүрчээ. Үүний улмаас сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн холбогдолтой асуудлууд үүсдэг хэмээн Эмийн Хэрэглээний Үндэсний Институт мэдээлжээ. 

Сүүлийн үеийн судалгаагаар метамфетамин хэрэглэж байсан хүн Паркинсоны өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг байна. Бензидрин Первитин шиг их аюултайд тооцогддоггүй ч гэсэн цэргүүдэд хор хөнөөлтэй байсан талаар LiveScience сайтад дурдсан байна. 

“Бэлдмэл сэргэг байлгадаг ч гэсэн ядарч, сульдах мэдрэмжийг өөрчлөхгүй. Биеийн ядралтаа тайлах боломж гарахгүй учраас маш их зовлонтой. Эмээ уухаа болиход тамир барагдаж, үүрэг гүйцэтгэх чадваргүй болсон байна” хэмээн дүрсэлжээ. Нацистуудын удирдлагууд донтуулах бэлдмэл хэрэглэснээс үүдэх үр дагаврыг шийдэх арга хэмжээний талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд донтсон хүмүүст үзүүлэх ямарч тусламж байгаагүй юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()