Нацистуудтай хамтарч ажиллаж байсан дэлхийд алдартай 5 брэнд

Аливаа саар бүхэнд давуу тал байдгийн адилаар Дэлхийн 2-р дайны үед алдартай бизнес эрхлэгчид өөрийн бизнесийг авч үлдээд зогсохгүй, хөгжүүлж чадсан байна. Ухаалаг удирдагчид эдийн засгийн тогтвортой бус байдал, худалдааны зах зээлээс нэрээ татаж авч буй өрсөлдөгчдийн сул дорой байдлыг ашиглаж дайны үеийн хангамжийн захиалгыг авч бизнесээ хөгжүүлсэн 5 брэндтэй танилцацгаая.

Нацистуудтай хамтарч ажиллаж байсан дэлхийд алдартай 5 брэнд
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 The Coca-Cola Company

Хүн бүрийн уух дуртай хийжүүлсэн ундааны байгууллагынхан нацистуудтай хамтарч ажиллахаас татгалзсангүй. Дэлхийн 2-р дайн эхлэхийн өмнө Кока-Кола нь Рейхийн иргэдэд ундаагаа борлуулж байсан бөгөөд Германчуудын дунд нэлээд алдартай байсан юм. Европын байдал түгшүүртэй болж эхэлсний дараа америкчууд Кола үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг Герман руу нийлүүлэхээ больжээ.

АНУ нь Гитлерийн эсрэг холбоотнуудын нэг байсан учир дайсан руу ямар ч бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх ёсгүй байсан юм. Гэхдээ Германд байрлах Кока-Колагийн үйлдвэрийн төлөөлөгч Макс Кайт шар сүү болон алимны охь ашиглаж ундаагаа дахин үйлдвэрлэх шийдвэрийг гаргасан байна. Үүний үр дүнд цайвар бор өнгийн, алимны амттай хийжүүлсэн ундаа бий болсон бөгөөд амт нь бүх иргэдэд төдийгүй цэргүүдэд маш ихээр таалагдсан аж. Шинэхэн ундааг "Fanta" хэмээн нэрлэсэн байна. Үүнийг герман хэлнээс орчуулбал “шоглоом” гэсэн утгатай гэнэ.

The Coca-Cola Company

XX зууны 1930-аад оны үеийн Кока-Колагийн сурталчилгаа

Дайн дууссаны дараа "Coca-Colа"-ийн үйлдвэр эргэж нүүгээгүй бөгөөд олон жилийн турш жинхэнэ герман хийжүүлсэн ундаа болох “Фанта”-г үйлдвэрлэсээр байжээ. 1960 онд америкчууд брэндийг худалдан авч, өөрсдөө "Фанта"-г гаргах болжээ. Нацистуудтай ижил зүйл үйлдвэрлэсэн гэх нэрийг зүүхгүйн тулд алимны амтыг жүржийн амтаар сольсон байна. Гэхдээ 2008 онд алимны амттай Фантаг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Макс Кайтын бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь өнгө нь бор биш харин ногоон байсан юм.

"Coca-Cola" дэлгүүрийн үүдэнд зогсож буй Вермахтын цэрэг

2 Siemens AG

Дэлхийн 2-р дайны үед Siemens-ийнхэн ахуйн болон дайны зориулалттай маш олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан юм. Уг компани нь Герман болон түүний эзэлсэн орнуудын төмөр замын хэрэгсэл, цахилгаан сүлжээний хэрэгслийг бүхэлд нь хариуцаж байсан гэхэд болно.

Siemens AG

Чанга яригчтай ухуулгын албаны автомашин

Siemens нь генератор, радио станц, нисэх хүчний техник болон флотын цахилгааны системийг хангах төхөөрөмж үйлдвэрлэдэг байснаас гадна нацистуудын ухуулга сурталчилгаанды ажилд оролцдог байсан юм. Тус компани үйлдвэрт германы эзэлсэн орнуудын иргэд болон дайны хоригдлууд ажилладаг байсан нь Siemens-ийн түүхэнд хар толбо болсон цаг үе байжээ. Үүнээс гадна уг үйлдвэр шатаах зууханд ашиглах зориулалттай төхөөрөмжийг хүртэл үйлдвэрлэж байсан болохыг цахим сүлжээнээс уншиж болно. Энэ талаар тодорхой баримт байхгүй учир энэхүү сэдэв олны анхаарлыг татсан хэвээр байгаа юм.

40-өөд оны үеийн Siemens-ийн үйлдвэр

3 Hugo Boss

Германы загварын брэнд болох Hugo Boss-ыг Европын брэнд хувцасны хамгийн анхны төлөөлөгчдийн нэг гэхэд болно. Уго Босс өөрийн үйлдвэрийг 1923 онд буюу Германыг эдийн засгийн хямралтай байх үед нээсэн байна. 1931 онд тэрээр Германы үндэсний социалист намд элсэн орж эцсээ хүртэл нацистуудад үнэнч байжээ.

Уго Босс нь Адольф Гитлерийн хамгийн дуртай загвар зохион бүтээгч учир тэрээр цэргийн дүрэмт хувцасны асар их захиалгыг авч байсан юм. Boss компанийхан Вермахт, SS-ийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэснээс гадна Hitler-Jugend буюу Нацист залуучуудын холбооны дүрэмт хувцасны загварыг гаргаж, үйлдвэрлэж байжээ.

Hugo Boss

Hugo Boss -ын төрлүүд

Босс өөрийн ажлыг сайн мэддэг байсан бөгөөд түүний SS-д зориулж гаргасан дүрэмт хувцсыг түүхэн дэх хамгийн гоёмсог загвартай дүрэмт хувцас хэмээн үздэг байна. Хожим дайн дууссаны дараа Рейхт зүтгэсэн хэргээр Уго 80 мянган маркаар торгуулжээ.

4 "Adidas" болон "Puma"

Ах дүү хоёр болох Адольф болон Рудольф нар анхнаасаа нацизмын тууштай дэмжигчид байсан бөгөөд тэд Германы үндэсний социалист ажилчдын холбоонд элсэн орсон байна. Заримдаа Рудольф сайн дураараа фронтод явдаг байсан гэнэ.

"Gebrüder Dassler" компани нь 1924 онд үүссэн бөгөөд зөвхөн спортын төрлийн гутлыг л үйлдвэрлэж байсан юм. Нацист Германы үед спорт болон зөв амьдралын хэв маягийг сурталчилдаг байсан учир залуусын гутал маш эрчимтэйгээр зарагдаж байжээ.

"Adidas" болон "Puma"

Спортын брэндийн түүх ингэж эхлэж байжээ

1936 онд нацистуудын зохион байгуулсан Олимпийн наадам нь Адольф Дасслерын хувьд оргилын үе байсан юм.  Гэхдээ Gebrüder Dassler-ын гутлыг сурталчилсан гол хүн нь нацистын төлөөлөл бус харин АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин, хар арьстан Жесси Оуэнс байжээ. Америк залуу герман үйлдвэрийн биеийн тамирын гутлыг өмсөж дөрвөн алтан медалийн эзэн болсон учир ах дүүсийг спортын ертөнцийн бизнест хөл тавихад тусалсан байна. Өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулахын тулд хар арьстан америк иргэнийг сонгосон нь Адольфийн хувьд аюултай байсан ч бүх зүйл асуудалгүй өнгөрсөн аж.

Дасслерын гутлыг өмссөн Жесси Оуэнс

5 "Mercedes-Benz"

"Daimler-Benz" компанийхан нацистуудтай хамтарч ажиллахаас огтхон ч татгалзаж байгаагүй юм. Хэдийгээр Адольф Гитлерт германы олон сайн машин байсан ч тэрээр захиалгаар үйлдвэрлэсэн Mercedes-Benz Grosser 770K 150 машинаа илүүд үздэг байжээ. Үүнээс гадна энэхүү машинд бусад нөлөө бүхий нацистууд, италийн фашист удирдагч Бенито Муссолини нар дуртай байсан гэнэ.

Дайны үед Mercedes-Benz нь дайны тоног төхөөрөмж,  онгоц, танк болон шумбагч завины хүч дамжуулах эд ангийг бэлтгэн нийлүүлдэг байжээ.  Мөн зэвсэг, их буу зэргийг үйлдвэрлэдэг байсан аж.  

"Mercedes-Benz"

Daimler-Benz-ийн үйлдвэрт гадны иргэд болон олзлогсдын хөдөлмөрийг шулдаг байсан бөгөөд 1944 он гэхэд 74 мянган ажилтны 47% нь  хүчээр ажил эрхлэж байсан гэнэ. Hugo Boss-ын адилаар Бензийнхэн уснаас хуурай гарч чадсан бөгөөд дайн дууссаны дараа хэд хэдэн удаа торгууль төлж, ажилчдад бага хэмжээний цалин өгдөг байсныхаа төлөө олны өмнө уучлалт гуйсан байна. Энэ бол Mercedes Benz-ийн бүх шийтгэл нь байсан юм.

Анхны Geländewagen — Mercedes Benz G3 (WG09)

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()