Байнга хоцордог хүмүүс илүү их амжилт гаргадаг

Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас харахад үргэлж хоцордог хүмүүс үнэндээ тийм ч бүдүүлэг биш бололтой. Сэтгэл судлалын үүднээс үзвэл хүмүүсийг 2 ангилж болох гэнэ. Эхний (A) төрлийн хүмүүс нь түргэн шуурхай, өөртөө шүүмжлэлтэй ханддаг, бусадтай өрсөлдөх дуртай байдаг бол нөгөө төрөлд (Б) нь тайван, тэвчээртэй, урсгалаараа явдаг хүмүүс багтдаг байна. Ингээд "Б" ангиллын буюу үргэлж хоцордог хүмүүс илүү амжилт гаргадаг шалтгааныг хүргье. 

Байнга хоцордог хүмүүс илүү их амжилт гаргадаг
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Тэд илүү бүтээлч

Дээрх ангиллын хоёрдугаарт багтсан хүмүүсийн хувьд төсөөлөн бодох чадвар нь өндөр байдаг. Энэ нь бүтээлч байдлыг шаарддаг ажлын байр дээр амжилт гаргахад илүү хэрэгтэй. Тэд дүрмээс гажиж, тогтсон хэм хэмжээнээс гарахаас огт айдаггүй. Асуудалд хандахдаа нарийн деталь биш ерөнхий хүрээгээр нь авч үздэг. Уг хандлага нь энтрепренер, удирдагч нарт илүүтэй харагддаг.

Ажлын үеэр тэд цаг хугацааны бүхий л мэдрэмжээ алддаг боловч эцсийн үр дүн нь үнэхээр чанартай байх болно.

Тэд илүү бүтээлч

2 Тэд өөдрөг үзэлтэй

Үргэлж хоцордог хүмүүс өөдрөг үзэлтэй байх нь элбэг байдгийг судалгаа харуулжээ. Энэ чанарынхаа ачаар тэд амжилт өөд заавал тэмүүлэх, бууж өгөхгүй байх чадвартай болдог байна. Психологич Мартин Селигманы хийсэн судалгаагаар өөдрөг үзэлтэй худалдагч нар гутранги худалдагч нараас 88 хувиар илүү бараа борлуулж чаддаг гэнэ. Ерөнхийдөө өөдрөг хүмүүс хэдий асуудал гарлаа ч өөр сонголт заавал гарч ирнэ гэдэгт итгэдэг тул шантралгүй урагшилсаар байдаг.

Тэд өөдрөг үзэлтэй

3 Олон ажлыг зэрэг амжуулж чаддаг

Найз чинь залхуу учраас л байнга хоцордог гэвэл ташаа ойлголт байх нь. Бүгдийг зэрэг хийх гэж оролддог, тэр нь заримдаа амжилт авчирдаг тийм хүмүүс олон бий. Гэхдээ олон үйлдлийг зэрэг хийх нь цаг хугацааны баримжааг алдуулдаг эрсдэлтэй. Гол нь та уг чанарыг хяналттайгаар ашиглаж, бүгдийг өөртөө болон бусдад саад бололгүйгээр зохион байгуулж сурах нь чухал юм.

Олон ажлыг зэрэг амжуулж чаддаг

4 Тэд илүү тайван

Сандрах, сэтгэл түгших асуудал "Б" төрлийн хүмүүст бараг гардаггүй. Үүний ачаар тэд стрессийг илүү сайн зохицуулж чаддаг. Бага стресстэх тусам ажлын үр дүн сайн байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хоцрохыг эс тооцвол алдаа бага гаргана гэсэн үг.

Тэд илүү тайван

5 Төгс байдлыг эрхэмлэдэг

Та чухал уулзалтанд бэлдэж байна гэж бодъё. Эхлээд та хувцсаа өмсөж, нүүрээ будаж, гарахын өмнө индүүгээ салгасан эсэхээ шалгана. Энэ бүгдийн дараа цагаа хартал та хоцрох нь ойлгомжтой болсон байна.

Бүгдийг төгс хийхийг хичээх нь таныг хоцроход хүргэх боловч ажлын үр дүнг тань гайхалтай сайжруулна. Аливаа ажлыг дутуу хийхгүйгээр заавал бүрэн дуусгах нь шилдэг ажилтны чанар юм.

Төгс байдлыг эрхэмлэдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()