Өнгөрсөн онд "Инстаграм"-аас хамгийн их мөнгө олсон 10 хүн

Инстаграм бол сая сая хэрэглэгчид болон алдартнуудын хувьд бизнес сүлжээ болж өргөжсөн байна. Хамгийн олон дагагчтай алдартнуудын цахим хуудсанд дэлхийн брендүүд бараа бүтээгдэхүүнээ байршуулж, олонд таниулахын тулд их хэмжээний мөнгө төлдөг аж. Ингээд Инстаграм хуудсаа ашиглан хамгийн их орлого олсон алдартнуудыг танилцуулж байна.

Өнгөрсөн онд "Инстаграм"-аас хамгийн их мөнгө олсон 10 хүн
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

10 Клоэ Кардашян - 1,2 сая доллар

35 настай Клоэ өөрийн орлогыг 1.2 сая доллараар нэмэгдүүлж чаджээ. Тэрээр 2019 онд өөрийн цахим хуудасны 2 сурталчилгааны постыг оруулсан байна. Бүсгүй 102 сая дагагчтай бөгөөд эгч Ким-ийнхээ “KKW” үнэртэй усыг сурталчилдаг аж. Үнэртэй усны нэг нь бүсгүйн нэрээр нэрлэгджээ.

Клоэ Кардашян - 1,2 сая доллар

9 Роналдиньо - 2.6 сая доллар

“Алтан бөмбөг”-ийн эзэн тэрээр 2.6 сая долларын орлоготой ажилласнаар 2019 оны хамгийн баян инстаграм одын тоонд багтжээ. 39 настай Бразил залуу 50 сая дагагчтай бөгөөд нэг сурталчилгааг 268000 доллараар хийдэг байна. Тэрээр өөрийн дарсны үйлдвэр болон Betcris спорт хувцасны сайтыг сурталчилсан аж.

Роналдиньо -  2.6 сая доллар

8 Кайли Женнер - 3,9 сая доллар

22 настай халуухан бүсгүй 3,9 сая долларын сурталчилгааг 2019 онд хийжээ. Хэдийгээр тэр топ 3-т багтаж чадаагүй ч түүний нэг пост 1,3 сая долларын үнэд хүрдэг аж. Бүсгүй Forbes сэтгүүлийн 2019 оны хамгийн залуу тэрбумтны тоонд багтсан байна.

Кайли Женнер - 3,9 сая доллар

7 Златан Ибрагимович- 4,1 сая доллар

38 настай Шведийн хөл бөмбөгчин маань Инстаграмын ачаар 4.1 сая долларын орлого олжээ. Тэрээр нийт 38 сурталчилгааны пост оруулсан бөгөөд үүнд Zlatan үнэртэй ус болон бохины сурталчилгаа багтсан байна. Тэрээр өөрийн спортын амжилтыг тогтмол дагагчидтайгаа хуваалцдаг бөгөөд нэг сурталчилгааг 209000 доллараар оруулжээ. 

Златан Ибрагимович- 4,1 сая доллар

6 Неймар Жуниор - 7,5 сая доллар

Бразилийн хөл бөмбөгчин Неймар багагүй орлогыг буюу 7.5 сая долларын цахим орлоготой 2019 оныг дуусгасан байна. Залуу нэг сурталчилгааг 756 000 доллараар хийжээ. Түүний цахим хуудас 130 сая дагагчтай бөгөөд тэрээр "Nike"-тай хамтарч өөрийн спорт брэндийн гутлын сурталчилгааг оруулсан байна.

Неймар Жуниор - 7,5 сая доллар

5 Селена Гомес - 8.7 сая доллар

Поп дуучин маань өнгөрсөн жилийн хувьд цахим сүлжээг ашиглаж 8.7 сая долларын орлоготой ажилласан бөгөөд ердөө л 9 сурталчилгааны пост оруулсан аж. 27 настай дуучин бүсгүй маань нэг сурталчилгааг 927000 доллараар нийтэлсэн байна. Тэрээр Puma болон Coach цүнхний сурталчилгааг оруулсан бөгөөд түүний инстаграм 164 сая дагагчтай.

Селена Гомес - 8.7 сая доллар

4 Дэвид Бекхэм- 11.7 сая доллар

Дэлхийн алдарт хөл бөмбөгчин өөрийн хөрөнгөн дээр 2019 онд 11.7 сая долларыг Инстаграмын сурталчилгааны ачаар нэмсэн аж. Хэдийгээр тэр 6 жилийн турш хөл бөмбөг тоглохгүй байгаа ч дэлхийн алдартай брендүүдийн анхаарлын төвд байсаар л байгаа юм. 12 сарын туршид Бекхэм 30 сурталчилгааны постыг байршуулсан бөгөөд тэдний дунд Tudor Watch, Marina Bay Sands Hotel и Kent & Curwen зэрэг багтсан байна.

Дэвид Бекхэм- 11.7 сая доллар

3 Кендалл Женнер - 16.6 сая доллар

Үзэсгэлэнт бүсгүй Кендел Женнер 2019 онд 16.6 сая долларыг Инстаграмын тусламжтайгаар олсон байна. Телевизийн од бүсгүй нэг сурталчилгааг 640 000 доллараар хийдэг гэсэн үг юм. 24 настай бүсгүй "Calvin Klein"-ий дотуур хувцас, "Proactiv" арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сурталчилсан байна.

Кендалл Женнер - 16.6 сая доллар

2 Лионел Месси - 25 сая доллар

Барселона клубын од тэрээр Инстаграм хуудсаар дамжуулан 25 сая долларын орлого олсон бөгөөд нэг сурталчилгааг 700 000 доллараар постлодог байна. Хөл бөмбөгчин залуу "Adidas"-тай хамтран ажиллаж, энэ брендийн хувцастай зургийг нийтлэх болсон аж. Үүнээс гадна 36 настай Лионель үнэт эдлэлийн дэлгүүр "Jacob &" Co болон Америкийн "Lays" чипсний үйлдвэртэй гэрээ байгуулжээ.

Лионел Месси - 25 сая доллар

1 Кристиано Роналдо - 50 сая доллар

Жилийн дотор Роналдо 34 удаагийн сурталчилгааны пост хийсэн бөгөөд тэрээр 50 сая долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл, Кристиано нэг сурталчилгааны постыг 1 сая гаруй доллараар хийдэг гэсэн үг юм. Түүний сурталчилгааны постод Nike, CR7 Play it Cool үнэртэй ус болон үс уналтын эсрэг зөвлөгөөний сайт хүртэл багтжээ.

Кристиано Роналдо - 50 сая доллар

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()