Экс амрагаа мартаж чаддаггүй 10 алдартан

Оддын хувийн амьдрал нэлээд төвөгтэй. Тэд ямар салалтын дараа ярилцлага сурвалжлага, дуу, клипнийхээ тусламжтайгаар буцааж өөрийн болгох эсвэл түүнийг гутаан доромжилж, амьдралд нь саад болох нь цөөнгүй. Зарим одууд өөрийн экс, хувийн амьдралынхаа талаар шүтэн бишрэгчид болон сэтгүүлчидтэй ярилцах ихээхэн дуртай байдаг. Ингээд одоо хүртэл ямар нэг байдлаар эксийнхээ тухай ярьсаар л байдаг алдартнуудын тухай мэдээллийг хүргэе. 

Экс амрагаа мартаж чаддаггүй 10 алдартан
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Тейлор Свифт (Taylor Alison Swift)

Том Хиддлстон, Гарри Стайлс, Кельвин Харрис, Жо Жонас – тэд бүгд Тейлор Свифтийн эксүүд бөгөөд тэрээр эдгээр залуусын талаар өөрийн дуундаа өгүүлсэн байдаг. Тэрээр залуучуудтай хэрхэн танилцсан, хэрхэн салсан тухайгаа дуулдаг. “Getaway Car” хэмээх дуундаа дуучин бүсгүй жүжигчин Хиддлстонтой "Met Gala" арга хэмжээн дээр Кельвинийг мартахын тулд танилцсан гэж дуулдаг аж. Түүний энэ байдал зарим хүмүүст таалагддаггүй ч тэрээр энэ тал дээр төдийлөн санаа зовдоггүй бөгөөд эксүүд ч гэсэн миний талаар дуу зохиож болно шүү дээ гэсэн хариултыг өгдөг байна.

Тейлор Свифт (Taylor Alison Swift)

2 Пинк (Pink )

Дуучин Пинк нь Тейлор Свифттэй нэг сэтгэл зүйч дээр очдог бололтой. Учир нь тэрээр мөн л уран бүтээлээ стресс тайлах нэгэн арга болгон ашигладаг. Бүсгүй өөрийн нөхөр Кэри Харттай 12 жилийн турш амьдарч байгаа ч тэд  тогтмол завсарлага авдаг байна. Пинкийн нөхөртэйгөө муудалцдаг шалтгаан нь ихэнхдээ санхүүгийн асуудал байдаг бөгөөд Кэри төдийлөн ажил хийж, мөнгө олох тал дээр толгой гашилгадаггүй гэнэ. Гэхдээ Пинк өөрийн маргааны талаар дуундаа оруулахдаа үргэлж эерэг талаас авч үздэг байна. Тэрээр хэзээ ч сэтгэлээр унаж, өөрийгөө зовоох хэрэггүй гэж дуулдаг байна.

Пинк (Pink )

3 Женнифер Лопес (Jennifer Lynn Lopez)

Хэдийгээр Жей Ло нь Алекс Родригестэй аз жаргалтай байгаа ч Бен Аффлект хаягдсанаа одоог хүртэл мартаж чаддаггүй байна. “Тrue Love” хэмээх дурсамжийн нэвтрүүлгийн үеэр тэр Бенийг миний зүрхийг шархлуулсан хамгийн анхны хүн гэж дурсдаг тухайгаа хэлсэн. Бенээс салсныхаа дараа Женнифер олон жилийн турш түүнийг мартаж чадахгүй байжээ. Хосуудын салалтад Бенийн ах Кейси Аффлек хөндлөнгөөс маш ихээр нөлөөлсөн гэнэ. Тэрээр тогтмол Бенд Жей Лог мунхаг, түүнд тохирохгүй нэгэн мэтээр ярьж байсан аж.

Женнифер Лопес (Jennifer Lynn Lopez)

4 Женнифер Энистон (Jennifer Joanna Aniston)

Энистон, Брэд Питт нарын салалтад нөлөөлсөн бас нэгэн шалтгаан бий. Тэрээр өмнө хоолны дуршилгүй болох өвчнөөр өвчилж, үүнээсээ үүдэн жирэмслэх боломжгүй болжээ. Харин Брэд Питт үргэлж өнөр өтгөн гэр бүл мөрөөдөж байсан гэнэ. Ингээд Брэд "Mr. and Mrs. Smith" киноны зураг авалт дээр Анжелина Жолитой танилцсанаар хосуудын харилцаа дуусгавар болсон байна. Жоли зураг авалтын хамтрагч залууг хялбархан урихандаа оруулж жирэмсэлж чаджээ. Энистон хэлэхдээ:

Би Брэдээс зураг авалтын үеэр чи миний араар тавьж байна уу гэж асуухад тэр үргэлж үгүй гэсэн хариултыг өгч байсан ч, удалгүй Жоли жирэмсэн болсноо зарласан” гэжээ.

Энистон өөрөө салах өргөдлөө өгсөн ч, одоо ч Питтын араар тавилтын талаар ярихаас татгалздаггүй байна.

Женнифер Энистон (Jennifer Joanna Aniston)

5 Рассел Брэнд (Russell Edward Brand)

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн Расселийн Кэтти Перритэй гэрлэсэн шалтгааныг энгийн тооцоолол, Кэттиг ашиглах зорилготой байсан гэж тайлбарладаг.  Рассел АНУ-д илүү алдартай болохыг хүсэж байсан бөгөөд тухайн үед Кэти АНУ-ын хамгийн их яригдаж буй одуудын нэг байсан юм. Хосуудын гэрлэлт 14 сарын турш үргэлжилсэн боловч Рассел одоог хүртэл энэхүү гэрлэлтээ өөрийгөө сурталчлах арга замаар ашигладаг байна. Түүний нэр хүнд буурч эхэлмэгц, Рассел баримтат кино хийх, эсвэл зурагтын нэвтрүүлэгт оролцож экс гэргийнхээ уйтгартай амьдралын талаар ярьдаг байна. 

Рассел Брэнд (Russell Edward Brand)

6 Жон Майер (John Clayton Mayer)

Кэти Перрид бас нэгэн экс байдаг бөгөөд тэр мөн л сэтгүүлчидтэй өнгөрсөн амьдралынхаа талаар ярих дуртай гэнэ. Жон Майер экс бүсгүйчүүдийнхээ талаар ярилцлага өгөх ихээхэн дуртай байдаг учир сүүлийн үед бүсгүйчүүд түүнээс зугтах болжээ. Учир нь бүсгүйчүүд тэдний хувийн амьдрал хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болно гэхээс айдаг байна.

2010 оны 2 сард Жон нь Жессика Симпсонтой тогтмол сексийн харилцаатай байхын тулд түүнд 10 мянган доллар өгсөн хэмээн зарлажээ. Харин дараа нь яг энэ ярилцлагынхаа үеэр Женнифер Энистоныг ч гэсэн орондоо давгүй гэж хэлсэн бөгөөд “ахуйн амьдрал, нохой арчлахад би хэтэрхий залуу байна” гэж хэлсэн байна. Кэтид зориулж тэрээр цомог гаргасан аж.

Жон Майер (John Clayton Mayer)

7 Гэвин Россдэйл (Gavin McGregor Rossdale;)

2016 онд Гвен Стефани нөхрийгөө хүүхэд асрагчтай нь араар тавьсныг мэдсэнээр салах өргөдлөө өгсөн байна. Сэтгүүлчид энэ талаар мэдээллийг дэлхий даяар зарласан ч Россдэйл бүх зүйлийг шинээр эхэлж болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрээр Гвенд өөрийн хайрыг илэрхийлэхийн тулд цахим сүлжээг ашигладаг гэнэ. Боломж гарах болгонд Гэвин:

“Би одоог хүртэл тайвшраагүй байгаа. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд цаг хугацаа. Тэр бол дэлхийн хамгийн гайхамшигтай бүсгүйчүүдийн нэг бөгөөд миний хоёр хүүхдийн хамгийн сайн ээж” хэмээн хэлдэг байна.

Гэвин Россдэйл (Gavin McGregor Rossdale;)

8 Крис Браун ("Chris" Brown)

Рианнагийн экс найз залуу болох Крис Браун нэлээд дуулиантай, эмэгтэйчүүдтэй холбогддог гэдгээрээ алдартай. Гэхдээ дуучин бүсгүй түүний энэхүү байдлыг үл ойшоож, хамгийн сүүлийн зодооны өдрийг Крис насан туршдаа мартхааргүй болсон гэнэ. “Крис Браун миний амьдралд тавтай морил” хэмээх баримтат киноны үеэр Крис:

Тэр миний утсанд өөр эмэгтэйгээс зурвас ирэхийг харж надад уурлахад би түүний уруулыг сэтэртэл цохисон. Харин тэр цустай шүлсээрээ над руу нулимж, намайг үзэн ядаж байгаагаа илэрхийлсэн. Би тэр өдрийг үзэн ядаж байна” гэжээ.

Крис Браун ("Chris" Brown)

9 Женни Слейт (Jenny Sarah Slate)

Женни Слейт Америкийн олон ангит кинонд дүр бүтээдгээрээ алдартай. Харин түүний экс найз залуу Крис Эванс нь "Marvel" киноны дүрээрээ олонд танигдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд түүнийг танихгүй хүн гэж үгүй. Гэхдээ Женни түүний талаар ярих ихээхэн дуртай учир ямар нэг ярилцлагын үеэр Крисийг тогтмол дурддаг байна. Хосууд хэд хэдэн удаа салж, нийлж байсан ч 2018 оны эхээр тэдний харилцаа дуусгавар болжээ. Женни одоог хүртэл Крисийг төгс эрэгтэй байсан гэж дурсдаг.

Женни Слейт (Jenny Sarah Slate)

10 Кени Уэст ( Kanye Omari West;)

Ким Кардашьяны шүтэн бишрэгчид: Кимийн Кенигээс салахгүй байгаа шалтгаан нь тэрээр Кенигийн ярилцлагаас айж байгаа хэмээн хошигнодог байна. 2011 онд Кени, Эмбер Роузээс салсан хэдий ч одоог хүртэл түүнд хүндэтгэлгүй ханддаг бөгөөд нэгэн удаа өөрийн Твиттер хуудаснаа:

Хэрвээ Ким надтай гэрлэхийг шууд зөвшөөрсөн бол би хэзээ ч Эмбер Роузтай холбогдохгүй байх байсан. Ямар ч эмэгтэй Роузтай болзож байсан залуутай болзохыг хүсэхгүй. Кимтэй болзохын өмнө би 30 удаа шүршүүрт орж байсан” гэжээ.

Кени Уэст ( Kanye Omari West;)

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()