Инженерчлэлийн гайхамшгийг харуулсан дэлхийн шилдэг 10 байгууламж

Дэлхийн улс орнууд, хотуудыг холбох төмөр зам, гүүр, газар доорх хонгил, дэлхийг сансрын ертөнцтэй холбох сансрын хөлөг, үзэсгэлэнт тэнгэр баганадсан барилгууд гээд хүн төрөлхтний бүтээсэн гайхамшиг асар их.  Эдгээр нь хүний амьдралыг илүү хялбар бас улс орны өнгө төрхийг илтгэхээр бүтээгдсэн байдаг. Жил ирэх тусам инженерүүд улам бүтээлч болж, дэлхийн техник, технологийн салбарын өрсөлдөх чадвар дээшилж, инженерчлэлийн гайхалтай шийдлүүд улам бүр нэмэгдсээр байна. Тэгвэл танд өнөө цагийн хамгийн шилдэг 10 инженерийн шийдлийг танилцуулъя.

Инженерчлэлийн гайхамшгийг харуулсан дэлхийн шилдэг 10 байгууламж
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

10 Шинэ Хөндий төсөл (Египет)

Египетэд хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд үүнд тус улсын баруун хэсгийн хагас сая акр талбайг нөхөн сэргээж, усжуулах систем багтсан юм. Уг төслийн зүрх нь болж, 2005 онд ашиглалтад орсон "Мубарак" ус шахах станц Америкийн Иргэний Инженерийн Нийгэмлэгээс энэ ондоо дэлхийн хамгийн шилдэг 5 инженерийн шийдэл бүхий бүтээлийн нэгээр шалгарчээ. Тус станц хөндийн сувгаар дамжуулан Нассер нуураас усаа татдаг ба цөлийн 2000 гаруй км2 талбайг хөдөө аж ахуй эрхлэх зориулалтын нутаг болгон хувиргажээ. Шинэ Хөндий төслийн гол зорилго нь хоёр дахь Нилийн хөндийг бүтээх аж. Хэрэв энэхүү гайхамшигт инженерийн төсөл бүрэн хэрэгжвэл 3 сая гаруй иргэнийг ажлын байртай болгож, нутгийн баруун хэсгийн оршин суугчдын тоог 16 саяаар нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна.

Шинэ Хөндий төсөл (Египет)

9 "Chandra" сансрын ажиглалтын төв

1999 оны 07-р сарын 23-нд НАСА-ын хөөргөсөн "Chandra"  сансрын ажиглалтын дуран нь дэлхийн хамгийн халуун цэг, өндөр энерги бүхий хэсгийн болон хар нүх, нейтрон од, харанхуй матери зэрэг сансрын бүх үзэгдлийн рентген зургийг авах боломжтой одон орон, сансар судлаач эрдэмтдийн бүтээсэн хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэг юм. Уг төхөөрөмжийг цагаан одой одны хамгийн их массыг илрүүлсэн, нобелийн шагналт, физикч Субрахманян Чандрасехарийн нэрээр нэрлэжээ. Чандра нь НАСА-аас хөөргөсөн ажиглалтын дөрвөн их багажны гурав дахь дуран бөгөөд хамгийн анх Хаббл сансрын дуран, дараа нь Комтон Гамма Рэй дуран авай, хамгийн сүүлд Спитцер сансрын дуранг хөөргөжээ. Чандра дуран авайн өндөр нарийвчлалтай толинууд нь дэлхийд суурилуулсан дуран авайнуудаас 100 дахин илүү нягтшилтай рентген зураг авах чадвартай. Чандраг Хаббл дурангаас 200 дахин өндөрт хөөргөсөн ба энэхүү хиймэл дагуул нь 13.7 метрийн урттай сансрын хамгийн том хиймэл дагуул юм.

"Chandra" сансрын ажиглалтын төв

8 Английн сувгийн туннель

Уг байгууламж нь Английн Фолкстон болон Францын Кокеллыг холбосон 51 километр үргэлжлэх усан доогуурх төмөр замын туннель юм. Энэхүү байгууламж 1988 онд эхлэл нь тавигдаж, 1994 онд баригдаж дуусжээ. Америкийн барилгын инженерүүдийн нийгэмлэгээс "Орчин үеийн дэлхийн долоон гайхамшиг" -ийн нэгээр хүлээн зөвшөөрөгдсөн туннель усан дор 76 метрийн гүнд оршдог. Галт тэрэг 160 км/цагийн хурдтай явах боломжтой тул Францаас Британи руу гарахад ердөө 20 минут л зарцуулдаг. Тус туннель нь хоёр улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд жилд Европоор аялдаг 7 сая хүний гол тээврийн хэрэгсэл болж байна. 

Английн сувгийн туннель

7 "Гурван хавцлын далан" - Дэлхийн хамгийн том усан цахилгаан станц

Хятадад Цагаан Хэрэмийн дараа хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтын нэг болох Хөх мөрөнд орших "Гурван хавцлын далан" нь 182 метр өргөн, 643 километр урттай дэлхийн хамгийн том усан цахилгаан станц бөгөөд 2008 онд ашиглалтад орсон. Энэхүү станц нь 18 атомын цахилгаан станцыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний цахилгаан үүсгэх хүчин чадалтай. Уг станц БНХАУ-ын Ичаны Шилинг дүүргийн цахилгааны эх үүсвэр болохоос гадна тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үер сааруулах зэрэг хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр далан нь Хятад дахь хамгийн том инженерийн төслийн нэгт тооцогддог ч хөрсний нуралт, бохирдол зэрэг экологийн томоохон асуудал үүсгэн, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болж, археологийн дурсгалт газруудыг үерт автуулаад байгаа гэнэ. 

"Гурван хавцлын далан" - Дэлхийн хамгийн том усан цахилгаан станц

6 Их Адроны Хурдасгуур

Та урьд өмнө нь интернет сүлжээ, вебсайтууд яаж үүсэж, хөгжсөн, эсвэл эрдэмтэд яаж хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлсэн бол гэж бодож үзэж байсан уу? Дэлхийн томоохон нээлтүүдэд LHC буюу Их Адроны Хурдасгуур маш үнэтэй хувь нэмэр оруулсан.  Энэхүү орчин үеийн инженерийн гайхамшигт бүтээл нь Женевийн ойролцоо, Франц-Швейцарын хилийн дагуу газар доор 175 метрийн гүнд орших 27 км тойрог бүхий хонгилд байрлах дэлхийн хамгийн их бөөм цуглуулагч, хамгийн том техник юм. Энэхүү машин нь хэт өндөр хурдны соронз ашиглан атомын бөөмийн цацраг туяаг чиглүүлж, дараа нь хооронд нь мөргөлдүүлдэг. Мөргөлдөөнөөс үүссэн шинэ цацраг туяануудаар эрдэмтэд дэлхий ертөнц дэх шинэ нээлт, туршилтуудаа хийдэг байна. Европын эрдэм шинжилгээний судалгааны компани CERN-ий хөгжүүлсэн LHC нь 2008 онд албан ёсоор дэлхий нийтэд ил болжээ. Анагаах ухааны нээлтүүд, электрон, цацраг боловсруулах, үйлдвэрлэлийн шинэ үйл явц, технологийн хөгжлийг тодорхойлогч энэхүү бүтээл нь хүн төрөлхтний өмнө тулгарсан шинжлэх ухааны олон асуултын хариултыг олсон билээ.

Их Адроны Хурдасгуур

5 Палм арал (Дубай) - Дэлхийн хамгийн том хиймэл арал

Инновацийн хамгийн том, шинэлэг ажлуудын нэг болох Палм арал нь  Персийн булан дахь Арабын Нэгдсэн Эмират улсад, Дубай хотын эргээс холгүй байрладаг. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том арлууд гэгддэг Палм арлыг Арабын Нэгдсэн Эмират улсын зохион бүтээгч Накхель Пропертиз байгуулсан. Энэхүү арлыг элс ухагчаар далайн ёроолыг элсээр дүүргэн, элсэн дээр бүтээсэн ба арал бүр далдуу модны хэлбэртэй бөгөөд хавирган сар хэлбэртэй хадаар хүрээлэгдсэн байна. Өдгөө Палм Жумейра, Палм Жебел Али  гэх хоёр арал баригдаж дууссан бол гурав дахь хамгийн том арал Палм Дейрагийн барилгын ажил одоог хүртэл үргэлжилж байна. Шейх Мохаммедийн санаачилгаар хэрэгжүүлж буй Палм арал төсөлд Дубайн улам нарийсан, ширгэж буй далайн эрэгт нэмж 320 миль үргэлжлэх наран шарлагын газар барих аж. Мөн эдгээр арлууд нь хэдэн зуун тансаг зочид буудал, цэцэрлэгт хүрээлэн, өндөр зэрэглэлийн байшин, эрүүл мэндийн рашаан, худалдааны төв, спортын байгууламжуудаас бүрдэнэ.

Палм арал (Дубай) - Дэлхийн хамгийн том хиймэл арал

4 Баилонг цахилгаан шат (Жанжяжие, Хятад)

БНХАУ-ын Жанжяажие үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн асар том хадан дээр баригдсан Баилонг цахилгаан шат нь дэлхийн хамгийн өндөр, хамгийн хүнд цахилгаан шат бөгөөд 326 метр өндөр  гурван эгнээ шилэн цахилгаан шатнаас бүрддэг. 1999 оны 10-р сард баригдаж эхлээд 2002 онд ашиглалтад оржээ. Лифтийн оройн хэсгээс доод давхарт хүрэх хүртлээ 2 минут л зарцуулдаг ба 1 лифтээр 50 хүн зорчих боломжтой бол өдөрт 18000 гаруй хүн уг цахилгаан шатаар үйлчлүүлдэг байна.

Баилонг цахилгаан шат (Жанжяжие, Хятад)

3 "Шувууны Үүр" цэнгэлдэх хүрээлэн

Шувууны үүр шиг хэлбэртэй, торон барилга нь олимпын цэнгэлдэх хүрээлэн гэхээсээ илүү урлагийн бүтээл мэт харагддаг. Швейцарийн архитекторууд болох Жак Херцог, Пьер де Меурон нар энэхүү шувууны үүрийг 2008 оны Бээжингийн олимп, Пара-олимын наадамд зориулан барьсан бөгөөд дотроо 80,000 хүний ​​суудалтай. Энэхүү барилга Хятадын бэлгэ тэмдэг, эртний домог зүйг агуулсан ба дэлхийн бетон үйлдвэрлэлийн  54.7 хувь, гангийн үйлдвэрлэл 36.1 хувийг ашигласан тооцоо байдаг. 15 метрийн зайтай хоёр үндсэн хэсгээс бүрдэх цэнгэлдэхийн улаан аяга хэлбэртэй үзэгчдийн талбайн гадна хэсгийг 42000 тонн гангаар бүрхжээ. Уг цэнгэлдэх нь дэлхий дээрх эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй цэнгэлдэх хүрээлэнгийн нэг бөгөөд өвлийн цагт газар доорх геотэрсмаль хоолойгоор цэнгэлдэхийн доторх орчинг халаадаг байна. Мөн газар доорх цистернүүд нь борооны усыг  усжуулалт болон ариун цэврийн өрөөнд хэрэглэхэд зориулж нөөцөлдөг гэнэ.

"Шувууны Үүр" цэнгэлдэх хүрээлэн

2 Үерээс хамгаалах төсөл (Венец, Итали)

Венецийг үерээс хэрхэн хамгаалах, цаашлаад яаж энэ үзэсгэлэнт газрыг живэхээс урьдчилан сэргийлэх талаар 40 жилийн турш хэлэлцсэний эцэст 2003 онд Венецийн урсгал сааруулагч төсөл хэрэгжсэн. 76 эргэдэг хаалганаас бүрдэх энэ инженерийн шийдэл нь далайн ус, шуургыг Венецийн буланд хүрэхээс хамгаалдаг. 1581 метр талбай дөрвөлжин хаалганууд нь далайн ёроодд байрлаж, усаар дүүргэгдсэн байх ба усны төвшин 1 метрээс өндөрт дээшлэхэд агаар шахагдан хаалгыг хоосолж далайн дээр гарч ирэх хаалганууд нь далайн усыг хотын эрэг, буланд хүрэхээс хамгаалах юм. 

Үерээс хамгаалах төсөл (Венец, Итали)

1 "Millau Viaduct" автозамын дүүжин гүүр

Францын өмнөд хэсэгт орших Миио хотын ойролцоо Тарн голын хөндийн дээгүүр өнгөрөх Миио Виадук нь дэлхийн хамгийн гайхалтай бүтээлийн тэргүүн эгнээнд зүй ёсоор ордог. Хамгийн хачирхалтай нь Миио гүүр Эйфелийн цамхгаас ч өндөр бөгөөд гүүрийн хамгийн өндөр цамхаг нь 342 метр бөгөөд дэлхийн кабелд бэхлэгдсэн хамгийн өндөр гүүр, замын тавцангаас дээш 271 метр өндөрт оршдог, дэлхийд өндрөөрөө 12 дугаарт бичигддэг.  2004 оны 12-р сард ашиглалтад орсон Миио Виадукыг Парисаас Барселона хүрэх чиглэлийн замын түгжрэлийг арилгах зорилгоор  Францын инженер Мишель Вирлог, Английн зохион бүтээгч Норман Фостер нар бүтээжээ. Гайхалтай нь энэхүү гүүрийг барьж дуусгахад ердөө 3 жил л зарцуулсан байна. Уг гүүрийг барихдаа цамхгуудаа босгоод өргөгч кран ашиглан замын тавцанг өргөн кабелаар цамхагтай холбожээ. 

"Millau Viaduct" автозамын дүүжин гүүр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()