Японы дундаж давхаргын залуу хосын гэрээр зочилцгооё! (45 фото)

Японы фотоблогер Бармоска (Barmoska) нь Осака болон Нью-Йорк хотуудад ээлжлэн амьдардаг. Тэрээр хэлэхдээ: Япон улсын талаар сонирхдог олон хүмүүс надаас япончууд хэрхэн амьдардаг вэ? Ямар байранд амьдардаг вэ? гэж асуудаг. Зарим блогерууд Япон гэр бүлд зочилсон талаар мэдээллээ оруулдаг ч Япончууд зочин хүлээн авахдаа тийм ч дуртай биш. Үүний гол шалтгаан нь магадгүй ахуйн амьдралаас ичиж, олны өмнө ил гаргахыг хүсдэггүй болов уу гэж би боддог. Миний таньдаг залуу хосууд энэ тал дээр огтхон ч санаа зовдоггүй учир би тэдэнтэй уулзаж, хэдэн зураг дарж чадсан юм.

Японы дундаж давхаргын залуу хосын гэрээр зочилцгооё! (45 фото)
8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

За ингээд Япон гэр бүлтэй танилцацгаая. Өрхийн тэргүүн Кимура-сан, харин түүний эхнэр Эри-чан нар гэртээ уриалагхан хүлээн авлаа. 

Гэхдээ гадна талаас нь эхлье гэж би бодлоо. Орцны үүдэнд нь тэдний "Daihatsu" жижиг машин харагдана.

Мэдээж, тэд машины гаражтай ч гадагшаа түр гарах шаардлагатай үедээ машинаа нэмэлт хаалганы гадаа үлдээдэг.

Хэдийгээр барилгууд өндөр биш ч нэг айлын квадрат метр нь харьцангуй том.

Нэмэлт хаалга болон видеодомофон.

Нэмэлт хаалганы хажууд шуудангийн хайрцаг болон ундааны автомат бий.

Харин энэхүү цагаан хайрцаг нь сейфний үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эзэн нь байхгүй үед илгээмжийг энэхүү саванд хийж хадгалдаг аж. Уг систем нь бүх шинэ байруудад бий. Системийн ажиллах зарчим: Жишээлбэл: Би 601 тоотын оршин суугч бөгөөд надад "Black Cat" байгууллагаас илгээмж ирнэ гэж бодъё. Ингээд намайг гэртээ байхгүй үед илгээмж хүргэгч ирж хэд хэдэн удаа домофон дарж намайг байхгүй байгааг мэдэж, сейфний нөгөө талаас сул нүдэнд илгээмжээ үлдээх юм. Илгээмжээ хайрцганд хийх үедээ тэрээр манай гэрийн тоотыг оруулж, надад миний илгээмжийг хаана үлдээсэн талаараа аудио бичлэг хийж үлдээнэ. Ингээд би бичлэгийг сонсож, илгээмж байгаа сейфэндээ өөрийн орцны түлхүүрийг уншуулж, 601 тоотод зориулсан илгээмжээ авна гэсэн үг юм.

Харин энэ бол үүдний ерөнхий дотоод засал чимэглэл. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч кондишн, халаагуур асаах боломжтой.

Харин энэ бол зүгээр л чимэглэл. 

Гол хаалганы видеодомофон.

Барилга бүрийн нэг давхарт лифтний доторх кабины байдлыг дэлгэцээр харуулж, аюулгүй байдлыг хангадаг.

Зураг нь чанартай харагдаж байна шүү. 

Лифт нь маш тохилог бөгөөд зааврууд нь англи хэл дээр давхар бичигдсэн байдаг.

Зарим байрны цонх нь нийтийн тагт руу хардаг. Хэдийгээр тусгай төмөр хаалтаар хаагдсан ч тав тухтай санагддаггүй гэнэ. Харин манай найзуудын цонх азаар бүгд гадагшаа хардаг.

Байр руу орох хаалгууд дараах байдлаар харагдах бөгөөд гэрэлтүүлэгтэй номер, шал гэрэлтүүлэх чийдэн, домофон. Зүүн талд цүнх болон шүхэр өлгөхөд зориулагдсан дэгээ бий. Харин хаалгыг нь чанартай төмрөөр хийдэг. 

За ингээд хосуудын амьдардаг гэрт ирлээ. Баруун талд гутал тайлж үлдээх үүдний хэсэг бий. Би унтлагын өрөө руу ордог коридорт зогсож байна. Үүдний өрөөнд мэдээж хувцасны шүүгээ харагдана.

Харин одоо би 180 градус эргэсэн бөгөөд үүдний өрөө миний ард үлдсэн. Зүүн талд жижиг өрөө болон ариун цэврийн өрөө байрлана.

Зүүн талын хаалгыг нээж харцгаая. Жижиг өрөө, бичгийн ширээ, зурагт, гудас харагдана. Мөн том хувцасны шүүгээ бас бий боловч зураг дээр харагдахгүй байна. Бүх гэрлүүд нь том хэмжээтэй лед гэрэл юм. Таазан дээр хүртэл залгуур байгааг анзаараарай.

Харин одоо чигээрээ байгаа хаалгыг нээж үзэцгээе.  Таны харж байгаагаар энд ариун цэврийн өрөө байрлана. Японы зочид буудлуудад л 00-ын өрөө болон угаалгын өрөө хамтдаа байрладаг.  Айлуудын хувьд 00-ын болон угаалгын өрөө нь тусдаа байдаг. Үүнээс гадна зүүн талдаа удирдлагатай суултуурыг орчин үеийн Японы барилгуудад суулгах болсон юм.

Энд дахин 3 хаалга бий. Зүүн талын хаалга нь угаалгын өрөөнд хүргэнэ. Харин чигээрээ хаалга нь зочны өрөө болон гал тогооны өрөөнд хүргэдэг байна. Баруун талд буй хаалга нь бас нэгэн жижиг өрөө бөгөөд энэ өрөөг эхлээд сонирхоцгооё.

Бас нэгэн жижиг өрөө боловч залуус энэ өрөөг агуулах маягаар ашигладаг байна.

Харин одоо зочны өрөө болон гал тогоонд хүргэх өрөөтэй танилцацгаая. Зүүн ханан дээр бүх өрөөний унтраалга байрлах бөгөөд голд нь хий болон угаалгын өрөөний халуун усыг хариуцах удирдлага, баруун талд нь домофон байрладаг юм.

Цаашаа явцгаая. Гал тогооны зүүн талд гэрийн эзэгтэй өдрийн хоолоо бэлддэг. Мөн гал тогооны өрөөнд жижиг тагт бий. Үүнээс гадна 2 хаалгатай хөргөгч, гал тогооны хэрэгсэл хадгалах шүүгээ байдаг. Хөргөгчний ард бас нэг хаалга байгаа бөгөөд энэ нь угаалгын өрөөнд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, угаалгын өрөө рүү орох 2 хаалга байдаг гэсэн үг юм.

Гал тогооны өрөөний тагтны хаалга

Харин одоо угаалгын өрөөгөөр шагайцгаая (гал тогооны өрөөгөөр орох хаалга). Том угаалтуур, гоо сайхны бүтээгдэхүүн хадгалахад зориулагдсан толин шүүгээ бий. Зүүн хананд хатаагч, саун, кондишн удирдах удирдлага харагдана.  Угаалгын өрөө рүү орох хаалга толины тусгалд харагдаж байна.

Зүүн гар тал руу харцгаая. Энд хувцас угаалгын хэсэг байрлах бөгөөд цаахан талд нь талбай харагдана.

Харин энэ бол жинхэнэ угаалгын өрөө. Япончууд ихэнхдээ усанд орохдоо ваннд бус харин шүршүүрт, хуванцар дэвсгэр дээр ордог. Толинд дахин 2 удирдлага харагдаж байгаа бөгөөд үүний нэг нь ванн, нөгөөх нь бусад зүйлсэд зориулагдсан.

Зочны өрөө рүү эргэн орцгооё. Хэрвээ гал тогооны өрөөтэй зургийг ажиглавал миний ард дахин нэг хаалга байхыг харж болох бөгөөд энэ нь гол унтлагын өрөөнд хүргэнэ. Гэрийн эзэд маш ихээр ичсэн учир би унтлагын өрөө рүү ороогүй. Европ ор, компьютерын ширээ, тагтан дээр гарах хаалгатай том тохилог өрөө харагдаж байна.

Зочны өрөөнд жижиг буйдан бий.

Буйдангийн зүүн талд эздийн үнэт эдлэлийг хадгалах шүүгээ, комикс, ширээний ном, гэр бүлийн зураг.

Хосууд өнгөрсөн оны 8 сард гэрлэсэн бөгөөд гэрлэхээсээ өмнө жил гаруй хугацаанд болзож байжээ. Тэд нэг компанид хоёулаа менежерийн ажил хийдэг учир ажил дээрээ танилцсан.  Хуримын жижиг гэрэл зургийг  зурагны баруун доод хэсэгт харж болох бөгөөд зураг дээр Эри-чан улаан даашинз өмссөн байна. 

Эсрэг талд буй хананы хажууд сандал, гоёлын сав суулгатай шүүгээ бий. 

Буйдангийн баруун талд зурагт болон PlayStation 3 байрлуулсан байна. 

Тоглоом хэрэггүй гэж үү?

Зурагтын ард талын ханан дээр агаар цэвэршүүлэгч байрлана.

Өрөө бүрд кондишн байгаа.

Том тагтан дээр гарах хоёр дахь хаалга. Бүх хаалга нь гүйдэг бөгөөд энэ нь хүйтний улиралд сөрөг талтай. Шиллэж болдог байсан бол дахиад нэг өрөө хийж болохоор юм. 

Бүх шинэ барилгуудын тагтан дээр угаалтуур байрлах бөгөөд энэ нь тагтан дээр буй цэцгийг арчлахад тустай.

Төрөл бүрийн тоног төхөөрөмж. Утасгүй робот тоос сорогч.

Өдрийн хоолны цаг боллоо. Гэрийн эзэд боломжтой бүх зүйлээр намайг дайлж байсан юм.

Энэ зүйлийг би идээгүй.

Харин үүнийг бүгдийг нь идсэн.

Япончууд утсан дээрээ төрөл бүрийн зүйл өлгөх дуртай гэдгийн нотолгоо. Гэрийн эзний утас.

Зураг дарах үед Кимура-сан үргэлж нүүрээ хувиргаж, маазарч байсан юм.  Энэхүү байрыг хосууд 2 жилийн өмнө лизингээр худалдаж авсан. Японы ихэнх шинэ барилгууд 30 жилийн лизингтэй бөгөөд ойролцоогоор 2-2,5 хувийн хүүтэй. Тус байр нь 90 кв.м бөгөөд тухайн үед худалдаж авахад кв.м нь 35 сая иен байсан. 

49
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()