Шаолины тухай таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

“Шаолин” гэх нэр Хятадын тулаант кинонуудаар дамжин хүн бүрийн чихэнд хоногшсон байдаг. Гэхдээ үүний жинхэнэ түүхийг мэддэг хүн ховор биз ээ. Ингээд домогт “Шаолин”-ы талаар таны мэдэхгүй 8 баримтыг дэлгэж байна.

Шаолины тухай таны мэдэхгүй сонирхолтой баримтууд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Шаолин сүмийг Хятад хүн байгуулаагүй

Шаолины сүмийн үүсгэн байгуулагч нь Энэтхэгийн буддын шашинтан Бхадра байсан юм. Тэрээр Хятадад 464 онд ирж олон жилийг өнгөрүүлсэн бөгөөд Сяо Вэнь-ди удирдагч түүнд зориулж Суншань уулан дээр Шаолин сүмийг барих тушаалыг буулгасан байна.

Шаолин сүмийг Хятад хүн байгуулаагүй

2 Бодидхарма шаолин сүмд сууж байсан

Түүхээс харахад МЭӨ 475 оны үед буддын ламтан Бодидхарма далайгаар Хятад улсыг зорьж, өөрийн номлолыг айлдаж байсан гэнэ. Дараа нь тэрээр Шаолин сүмд сууж хамгийн анхны буддын чань сургуулийг үүсгэн байгуулжээ. 

Бодидхарма шаолин сүмд сууж байсан

3 620 он хүртэл тулаантай ямар ч холбоогүй байсан

Өмнө нь Шаолины сүм тулаантай ямар ч холбоогүй байжээ. 620 онд 13 шаолины лам Ли Шимин (599-649)-д хаан ширээгээ залгамжилж үлдээхэд нь тусалсан бөгөөд энэ цагаас хойш Шаолин тулааны урлагт хөл тавьсан байна.

620 он хүртэл тулаантай ямар ч холбоогүй байсан

4 Шаолин бол тулаанч лам бэлтгэдэг цор ганц сүм биш

Шаолин бол тулаанч лам хуврага бэлтгэдэг Хятад дахь цор ганц сүм биш юм. Бусад ламтнууд тулааны урлагт эрт дээр үеэс  суралцаж эхэлсэн аж. МЭӨ 800-500 оны үед бичигдсэн Чуньцюгийн тэмдэглэлээс харахад тулааны урлагийн техникийг ерөнхийд нь  “хатуу”, “зөөлөн” гэж ангилдаг байсан аж. Орчин үеийн кунг-фуд энэхүү техникүүд үлдсэн байна. Мин улсын (1368-1644) засаглалын үеэр Шаолин тулааны урлагт анхаарал хандуулж эхэлж байсан бол энэ үед кунг-фу Хятад даяар алдартай болсон байжээ.

Шаолин бол тулаанч лам бэлтгэдэг цор ганц сүм биш

5 1928 онд шаолин сүмийг шатаасан

1928 онд цэргийн жанжин Ши Юсань Шаолин сүмийг шатаасан байна. Энэ үед бүх төрлийн бичгэн баримт бичгүүд устаж үгүй болжээ. Ингээд энэхүү сүм хагас жилийн турш шатсан нурангин дунд байсан бөгөөд тухайн үед 8 лам амьдарч байсны гурав нь кунг-фу мэддэг байсан гэнэ.

1928 онд шаолин сүмийг шатаасан

6 Фужяньд Өмнөд шаолиний сүм байсан

Хойд Шаолинаас гадна Өмнөд Шаолиний сүм байсан гэх яриа байдаг бөгөөд энэ нь Фужяньд оршиж байсан гэнэ.  Гэхдээ үүнийг батласан нотлох баримт үгүй.

Фужяньд Өмнөд шаолиний сүм байсан

7 1982 оны “Шаолины сүм” киногоор дэлхий дахинд танигдсан

Хятадын тулааны урлагийг “Шаолины сүм” (1982) кино дэлгэцийн бүтээл болсноор дэлхийн улс орнууд мэддэг болжээ. Кино зураг авалт Хунаньд болсон бөгөөд чимэглэл болгож бодит буддын сүмийг ашигласан байна. Хожим нь “Шаолины хүүхдүүд” (1983), “Шаолины тулаан урлаг” (1986) гэх кинонууд дэлгэцийн бүтээл болжээ.

1982 оны “Шаолины сүм” киногоор дэлхий дахинд танигдсан

8 "Оддын дайн” киноны жедайн дүрийг Шаолины ламаас сэдэвлэсэн

Жорж Лукасын хэлснээр “Оддын дайн” киноны жедайн дүрийг Шаолины ламаас сэдэвлэсэн гэжээ.

"Оддын дайн” киноны жедайн дүрийг Шаолины ламаас сэдэвлэсэн

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()