Ганц бие ээж, охин хоёр "хосоо олох" тэмцээн зохиож, хоорондоо өрсөлджээ

Ганц бие ээж Жилли болон түүний охин Грейс нар хайраа олох нэгэн бяцхан челленжийг туршиж үзэхээр болжээ. Жилли анх удаа цахим сүлжээгээр хайраа хайсан бол Грейс уламжлалт аргаар залуучуудтай танилцах ёстой байсан юм. Хачирхалтай туршилтын дараа тэд энэ төрлийн болзооны давуу болон сул талыг ярьсан байна. Ингээд хэний “хайрын эрэл” хамгийн амжилттай байсан талаар сонирхоцгооё.

Ганц бие ээж, охин хоёр "хосоо олох" тэмцээн зохиож, хоорондоо өрсөлджээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Оффлайн хайрын түүх

30 настай Грейс Уде (Grace Udeh) ээж Жиллигийнхээ хамтаар Хейлесоунд амьдардаг. Бүсгүй 2 жилийн турш найз залуугүй байгаа гэнэ. Экс найз залуутайгаа бүсгүй 2010 оны 6 сард танилцаж, 7 жил болзсоны эцэст салсан байна. Үүнээс хойш Грейс цахим сүлжээгээр хайраа олох гэж хичээсэн боловч амжилт дагуулаагүй юм.

Ингээд бүсгүй уламжлалт аргыг ашиглахаар шийдэж, ээжээсээ хэрхэн бодит ертөнц дээр хүнтэй танилцаж болох талаар асуужээ.  Жилли охиндоо тэдний гудамжинд орших 30 настай царайлаг залуу Дэвидэд анхаарал хандуулах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Оффлайн хайрын түүх

Хэд хоногийн дараа Грейс Дэвидтэй дэлгүүрт таарч, түүнтэй мэндэллээ. Залуу түүнийг кафед урьж, тэд дугаараа солилцсон аж. Хэдийгээр болзоо амжилттай өнгөрсөн ч бүсгүй хөрш залуу түүний хайж буй залуу биш болохыг ойлгосон байна. Дэвид Грейс рүү үргэлжлүүлэн бичиж, залгаж байсан бөгөөд энэ нь Грейсийн хувьд аймшигтай санагдаж байсан гэнэ. Хэрвээ цахим сүлжээнд танилцсан бол бүх зүйл хялбар байх байлаа. Тэрээр Дэвидтэй долоо хоног харьцаж, дараа нь түүний зурвас, дуудлагад хариулахаа больжээ.

Долоо хоногийн дараа Грейсийн найз түүнийг 32 настай төмөр замын ажилтан Льюистай болзох “сохор болзоо”-нд урьсан байна.  Тэд хамтдаа оройн зоог барьсан ч Грейст тэр мөн л таалагдаагүй юм. Залууд ч гэсэн Грейс таалагдаагүй бололтой тэр дахин бүсгүй рүү бичээгүй.

Ажил дээрээ Грейс хэн нэгэнтэй танилцах боломжгүй байсан юм. Учир нь тэрээр үл хөдлөх хөрөнгийн шинжээч байжээ. Энэ байдалдаа маш ихээр гутарсан Грейс боломжит бүх газраар найз залуу харж эхэлсэн байна. Гэвч түүнд тохирох хүн олдоогүй бөгөөд бүсгүй залуучууд ихэнхдээ цахим сүлжээгээр танилцах сонирхолтой болохыг ойлгосон аж.

Ингээд бүсгүй туршилтыг дуусгах гэж байтал найз нь барилгын менежер 38 настай Клиффтэй болзож үзэх санал тавьсан байна. Залуу Грейст маш ихээр таалагдсан бөгөөд тэд 2 долоо хоногийн турш "WhatsApp"-аар харьцаж байжээ.

Ингээд Грейс ирээдүйн төлөвлөгөө гаргаж эхлэхэд Клифф 15 настай охинтой болохоо түүнд хэлсэн байна.  Гэхдээ Грейс хүүхэдтэй хүнтэй холбоо тогтоохыг хүсэхгүй байсан учир тэдний холбоо дуусжээ.

Уламжлалт аргаар Грейс хайраа олж чадаагүй ч энэхүү туршилт түүнд маш ихээр таалагдсан байна. Бодит амьдрал дээр хүнтэй танилцах нь түүний нүдийг нээж, хайр сэтгэлийн харилцаа тогтоох тийм ч хялбар байдаггүй гэдгийг ойлгосон аж.

Бүсгүйг гадуур найз залуугаа хайж байх зуур түүний ээж 54 настай Жилли Читтенден (Gilly Chittenden) орой бүр танилцах сайтуудаар хэсэх болжээ. Жилли 3 хүүхдийн ээж бөгөөд 5 жилийн турш хэн нэгэнтэй харилцаа тогтоогоогүй байна.

Онлайн туршилт

Онлайн танилцах сайтын анхны туршилт Жиллигийн хувьд тийм ч таатай байсангүй. Учир нь нэгэн залуу бүсгүйн гадаад төрхийн талаар сөрөг сэтгэгдлүүдийг хэлж эхэлсэн байна. Хоёр бага хүүхдийнхээ ааваас салснаас хойш бүсгүй хэд хэдэн удаа болзоонд явж байсан ч сэтгэл зүйн хувьд өөр эр хүнийг хүлээж авах боломжгүй байсан юм.

Жилли өөрийн сэтгэлд нийцэх залууг олохын тулд цахим сүлжээг ашиглахаар шийдсэн байна. Цахим сүлжээнд өөрийн хуудсыг байрлуулахад Грейс түүнд тусалсан юм.  Жиллид анхны алхмыг хийхэд хэцүү байсан ч түүний зураг 50-аас дээш лайктай болох үед бүсгүй зориг оржээ. Ингээд Жилли өөрөөсөө 10 дүү залуутай бичиж эхэлсэн боловч тэдний энэ харилцаа тодорхой шалтгаангүйгээр тасарсан.

Онлайн туршилт

Харин дараа нь Жилли 50-аас дээш насныхны "Lumen" сайтыг туршиж үзэхээр шийдсэн байна. Анх Жиллид уг сайт дээр байгаа хүмүүс бүгд түүнээс ах мэт санагдаж байсан ч тэрээр хоёр дажгүй залууг олж харсан аж.  Жиллигийн найз эмэгтэй түүнийг хэд хэдэн болзоонд явахыг зөвлөсөн боловч Жиллигийн хувьд энэ нь тийм ч хялбар байсангүй.

Бүсгүй хамгийн анх 45 настай багш Саймонтой болзсон юм. Гэхдээ залуу анхнаасаа өөрийн насыг худал хэлсэн байсан нь Жиллид таалагдсангүй. Жилли маш ихээр сандарч байсан учир олон хүнтэй паб сонгож жолоо барьж байсан учир согтууруулах ундаа хэрэглэхгүй байхаар шийдсэн байна. Тэд нэг нэгнээ төдийлөн сонирхоогүй бөгөөд Жилли 7 хоногийн дотор Саймонтай харьцахаа больжээ.  Учир нь Саймон дотно харилцаанд орох хүсэлтэй болж байсан гэнэ. Ингээд Жилли түүнийг блоклосон байна.

Хоёр дахь болзоогоо Жилли 51 настай маркетингийн ажилтан Полтой хийжээ. Пол Жиллитэй чөлөөтэй харилцаж байсан бөгөөд тэд хэдэн цагийн турш ярилцаж, долоо хоногийн дараа Жилли Полтой кино үзэхээр явсан байна. Залуу гайхалтай хувцасласан байсан нь Жиллид маш ихээр таалагдсан аж. Кино үзсэний дараа тэд оройн хоолонд орсон ч Пол тогтмол утсаа оролдож байсан нь Жиллид Пол уйтгартай байгаа мэт мэдрэмжийг төрүүлсэн байна. Ингээд маргааш нь Жилли Полтой харилцахыг  хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Дараа нь Жилли Уинстонтой танилцсан бөгөөд залуу 58 настай ч 40 настай мэт харагдаж байсан гэнэ.  Жилли Уинстон руу өөрийн селфиг явуулахад залуу түүний гадаад төрх болон жингийн тал дээр шүүмж хэлж эхэлсэн бөгөөд энэ нь Жиллигийн хувьд маш хүнд цохилт болсон юм.  Ингээд бүсгүй хэд хоногийн турш танилцах сайтыг ашиглахаа болихоор шийджээ.

Жиллигийн найз түүнийг сүүлийн удаа цахим сүлжээнээс хайраа олох саналыг тавьж Жилли "Eharmony" сайтад бүртгүүлсэн байна. Энэ сайт дээр тэрээр 55 настай оператор Жонаттай танилцжээ. Бүсгүй анхны уулзалт дээрээ маш их сандарч байсан ч тэд амьтан, хүүхдийн талаар ярьж цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Болзооны төгсгөлд залуус нэг нэгнээ хацар дээр нь үнсэж дахин уулзахаар болсон аж.

Ингээд Жилли удалгүй дахин нэг залуутай болзсон байна. Хэдийгээр цахим сүлжээгээр танилцсан болзоо амжилт авчрахгүй байгаа ч Жилли туршлагатай болж байгаадаа баяртай байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()