Ахмадуудын тэтгэврийн мөнгөөр тансаглаж, түүнийгээ инстаграм дээр гайхуулсан Британи эр

Удаан хугацааны турш луйвар хийж байсан залилагчийг цагдаагийнхан  баривчилжээ. Нэгэн залуу олон зуун өндөр настнуудыг залилж, тэднийг бодит байдал дээр оршин тогтнохгүй байгаа нүүрстөрөгчийн кредитэд хөрөнгө оруулалт хийлгэхээр болсон байна. Тэрээр ойролцоогоор 3,1 сая долларыг өндөр настнуудаас залилж, тансаг амьдралаа Инстаграм хуудаснаа гайхуулж байсан гэнэ.

Ахмадуудын тэтгэврийн мөнгөөр тансаглаж, түүнийгээ инстаграм дээр гайхуулсан Британи эр
Хаах
Сурталчилгаа

Цагдаагийн байгууллагынхан зуу гаруй өндөр настныг хууран мэхэлж чадсан Лондонгийн луйварчныг азаар баривчилж чаджээ. Тэрээр өндөр настнуудаас 3,1 сая доллар залилсан байна.

Эссексийн иргэн Сами Ража (Sami Raja)-д эл хэргийнхээ төлөө 8 жилийн хорих ял сонссон аж.  Залуу Инстаграм хуудаснаа өөрийн баян тансаг амьдрал, дэлхийг тойрон хийсэн аяллынхаа зургуудыг оруулсан байна.

Луйварчин залуу одоо Дубайд байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдаж байгаа гэнэ. Прокурорууд Самиг Их Британи руу буцаахын тулд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа аж. Харин энэ хугацаанд хохирогчид гэмт хэрэгтэнд яаралтай шийтгэл оноохыг шаардаж, цагдаагийн ажилтнуудад түүнийг шоронд суулгах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байгаа юм.

Ражад хоёр бүлгэмтэй хамтран ажилладаг байсан бөгөөд эдгээр бүлгэмийн гишүүд өндөр настнуудаас 2012 оны нэг сараас 2013 оны  найман сарын хооронд мөнгө луйварддаг байжээ. Гэмт хэрэгтнүүд өндөр настнууд руу залгаж өөрсдийгөө “брокер” хэмээн нэрлэж, бодит байдал дээр байхгүй нүүрстөрөгчийн төсөлд хөрөнгө оруулалт хийхийг ятгадаг байсан гэнэ.

Азаар, алдартай луйварчныг баривчилж, өндөр настнууд дахин хохирохгүй болсон байна. Тиймээс та ч гэсэн тогтмол анхааралтай байж, ойр дотны хүмүүсээ аюулаас урьдчилан сэргийлээрэй.

6
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()