Орон орны сургуулиудад байдаг хачирхалтай дүрмүүд

Сургууль бүр өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг. Учир нь тэд нэн түрүүнд сурагчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Энэхүү эрхээ зарим орны сургуулиуд хэтрүүлэн ашиглаж, хачирхалтай дүрмүүдийг мөрдүүлдэг байна. 

Орон орны сургуулиудад байдаг хачирхалтай дүрмүүд

1 Биеийн хэсэг ил гарах ёсгүй

Америкийн нэгэн сургуульд мөр ил гарсан даашинз болон цамц өмсөхийг хориглосон байна. Магадгүй Америк охид хэт задгай хувцаслаж ангийнхаа хүүхдүүдийн анхаарлыг хичээлийн явцад сарниулдаг байж болох юм.

Биеийн хэсэг ил гарах ёсгүй

2 Цагираг эргэхийг хориглоно

Сиднейн нэгэн сургууль сурагчдадаа маш их анхаарал хандуулдаг бололтой. Тэд гимнастикийн багшгүйгээр сурагчдыг "цагираг" эргэхийг хориглосон байна. Насанд хүрсэн хүний хяналт дор л тэд ямар нэгэн дасгал хийх эрхтэй гэнэ.

Цагираг эргэхийг хориглоно

3 Нэгдүгээр ангийн сурагчдад зориулсан хачирхалтай бэлэг

Нэг ч нэгдүгээр ангийн сурагч конус хэлбэртэй “Schultüte” бэлэг авахгүйгээр хичээлээ эхлэх боломжгүй. Энэхүү хачирхалтай уламжлал Германд 19-р зуунаас мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тухайн үед сурагчдад амттан болон тоглоомоор дүүргэсэн конус хэлбэрийн бэлэг өгдөг байсан гэнэ. Цаг хугацаа өнгөрсөн ч бэлэгний уут, агуулга огт өөрчлөгдөөгүй байна.

Нэгдүгээр ангийн сурагчдад зориулсан хачирхалтай бэлэг

4 Өсвөр насны хүүхдийг тайван унтуулах

Хятадад 14-16 насны хүүхдүүдийн дунд нэгэн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар өдрийн цагаар унтах нь өсвөр насны хүүхдийн ой тогтоолтыг сайжруулах, уур бухимдлыг багасгадаг эерэг нөлөөтэй болохыг тогтоосон байна. Үүнээс хойш ахлах ангийн сурагчдыг өдөрт 30 минут сургууль дээрээ унтахыг зөвшөөрсөн аж.

Өсвөр насны хүүхдийг тайван унтуулах

5 Бойтгон гутал өмсөхийг хориглох

Энэ нь сургуулийн хувцаслалттай огт хамааралгүй. Харин Пенсильваний охид бойтгон гутлныхаа түрийн дотор гар утсаа нууж хичээлдээ ордог байсан бөгөөд энэ нь хичээл хийхэд саад учруулж байсан юм.

Бойтгон гутал өмсөхийг хориглох

6 Кетчуп болон генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Сурагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж Францын сургуулиуд сурагчдын хоолны цэсээс кетчупыг бүр мөсөн хассан байна.

Кетчуп болон генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

7 Гүржид сурагчдыг "LOL" гэдэг үг хэрэглүүлэхгүй

Гүржийн нэгэн сургууль сурагчдаа өөрийн өдрийн тэмдэглэл, дэвтэр, дүнгийн дэвтэртээ хүндэтгэлтэйгээр хандаж "LOL" гэсэн үгийг ашиглахгүй байхыг хүссэн байна. Өмнө нь сурагчид энэ үгээр хичээлийн хэрэгслээ чимдэг байсан бөгөөд энэ нь Гүржийн сургуулийн багш нарт тийм ч хөгжилтэй санагдаагүй бололтой.

Гүржид сурагчдыг "LOL" гэдэг үг хэрэглүүлэхгүй

8 Тэгш эрхийн төлөөх Небраскийн сургууль

Небраскийн сургуулийнхан хүйсийн ялгааг гаргахгүйн тулд “хөвгүүд, охид” гэсэн хүйсийн ялгааг харуулсан үгсийг ашиглахыг хориглосон бөгөөд харин хүйсийн ялгаагүй үг хэрэглэхийг багш нараасаа шаардаж байгаа гэнэ. Жишээлбэл: Охид, хөвгүүд гэсэн үгнийхээ оронд "чернилэн ягаан оцон шувууд" гэж ашиглаж болно. 

Тэгш эрхийн төлөөх Небраскийн сургууль

9 Тэврэлт, гар барилт гэж байхгүй

Калифорни хувийн орон зайд нэвтрэхийг хориглодог учир калифорнийн нэг сургууль тэврэлт, гар барилт зэргийг хориглосон аж.

Тэврэлт, гар барилт гэж байхгүй

10 Ялагдагч гэж байхгүй бүгд ялагчид

Их Британийн ихэнх сургуулиуд тэгш байдлыг эрхэмлэж тэмцээнд оролцогчдод ялагч, ялагдагч гэж ялгахгүйгээр шагнал өгдөг болжээ. Энэ арга хэмжээг авсны ачаар сурагчид ялагдлыг хүлээн зөвшөөрч, тэмцээнд оролцох дуртай болсон гэнэ.

Ялагдагч гэж байхгүй бүгд ялагчид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()