Эд зүйлс таныг эзэмшдэг болсныг илэрхийлэх 6 шинж

Бүх зүйл энгийн хялбар мэт санагдана. Та аливаа зүйлийг худалдан авч өөрөө түүнийхээ эзэн нь болсон гэсэн бодол танд төрж байгаа биз. Гэтэл үнэн хэрэгтээ заримдаа бид ямар нэг эд зүйлээс хамааралтай болж, тухайн зүйлийг худалдаж авахгүй л бол санаа амрахгүйгээр зогсохгүй, эрүүл мэнд, тав тухын байдлаа үл хайхрах нь ч бий. Энэ тохиолдолд та эд зүйлийг биш харин эд зүйл таныг эзэмшиж байна гэсэн үг юм.

Эд зүйлс таныг эзэмшдэг болсныг илэрхийлэх 6 шинж
Хаах
Сурталчилгаа

1 Хүссэн зүйлээ худалдаж авахыг амжилт гэж үздэг

Аливаа худалдан авалт бидний сэтгэл санаанд таатай нөлөөлж байвал бид эд хогшилд ихээхэн дуртай болохыг илэрхийлнэ. Жишээлбэл: Саяхан гарсан шинэ загварын гар утас нь таны нэр хүндийг, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох эсвэл шинэ автомашин худалдаж авах нь танд нэр хүнд авчирна гэж та бодож байж болох юм. Тиймээс ч энэ төрлийн зүйлийг худалдаж авахыг маш ихээр эрмэлзэж, эцэст нь худалдаж авна. Ингээд тухайн хүн  энэхүү худалдан авалтыг өөрийн амжилт мэтээр хүлээж авах болно. Өөрөөр хэлбэл, “Хэрвээ та хүссэн завь худалдаж авсан бол их мундаг хүн” болсон гэж бодохыг хэлнэ.

Хүссэн зүйлээ худалдаж авахыг амжилт гэж үздэг

2 Та орлогоосоо давсан зарлага гаргадаг

Таны худалдаж авсан зүйл танд аз жаргал авчирдаг байж болох ч та худалдан авалтад анхааралтай хандах хэрэгтэй. Жишээлбэл: Сүүлийн үеийн үнэтэй машин худалдаж авахын өмнө та тухайн машин танд  үнэхээр хэрэгтэй эсэхийг нягталж үзээрэй. Хэрвээ энгийн жижиг машинтай, тэр нь эвдрээгүй бол энэ машин танд хэрэгтэй гэж  үү?

Үүнээс гадна хэрвээ та яг одоо энэ зүйлийг худалдаж авбал дараагийн удаа санхүүгийн хүндрэлтэй нүүр тулгарч болзошгүй бол хэсэгтээ энэ төрлийн худалдан авалтаас татгалзаарай. Хэрвээ татгалзаж чадахгүй байгаа бол эд зүйлс таныг эзэмшиж байна гэсэн үг.

Та орлогоосоо давсан зарлага гаргадаг

3 Гунигтай үедээ дэлгүүр хэсдэг

Энэ бол таныг шоппингийн донтон болохыг илэрхийлнэ. Та ямар нэгэн зүйл худалдаж авснаар өөрийнхөө сэтгэл санааг сэргэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Ялангуяа та бусад тайвшруулах аргыг ашиглахаас зайлсхийж уг аргыг ашигладаг бол энэ нь тун хортой зүйл юм.

Шоппинг нь дон болж хувирах магадлалтай. Учир нь худалдан авалт хийх үед таны биед эндорфин болон дофамин даавар ялгардаг. Эцэст нь тухайн хүн төрөл бүрийн худалдан авалт нь түүний санхүүд сөргөөр нөлөөлж байгааг ч анзаардаггүй бөгөөд үргэлжлүүлэн шинэ зүйл худалдаж авсаар л байх болно.

Гунигтай үедээ дэлгүүр хэсдэг

4 Хэрэггүй болсон зүйлсээ хаяж чаддаггүй

Жишээлбэл танай гэрт дараах зүйл байдаг байж болох юм:

-зориулалтын дагуу ашигладаггүй

-хэрэглэхээ больсон

-хуучирсан

Хэрвээ таны гэрт дээр дурдсан зүйлс байдаг бол, та ямар нэг шалтгаанаар тухайн зүйлсийг хаяж чадахгүй байгаа бол энэ тал дээр анхаарал хандуулаарай. Хэрэгцээгүй болсон зүйлийг хаяж сурах хэрэгтэй. Эс тэгвээс та насан туршдаа ямар нэг зүйлийг цуглуулах зуршилтай болно.

Харин огт хэрэглээгүй зүйлс байгаа бол зарах, эсвэл хэн нэгэнд бэлэглээрэй. Хэрвээ та одоог хүртэл ямар нэг зүйлийн хэрэглээг олж чадаагүй бол ирээдүйд хэрэглэж чадах нь юу л бол.

Хэрэггүй болсон зүйлсээ хаяж чаддаггүй

5 Худалдаж авсан зүйлээ мартдаг

Та ямар нэг зүйлийг удаан хугацааны туршид худалдан авахыг хүсэж, мөрөөдөж байсан ч худалдаж аваад удалгүй мартдаг байж болох юм. Тиймээс энэ төрлийн худалдан авалтыг дахин хийхгүйн тулд тухайн худалдаж авч буй зүйл танд ямар хэрэгтэй болохыг сайн бодоорой. Төлөвлөөгүй худалдан авалт хийхээс зайлсхий. Ер нь хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж байх нь зүйтэй.

Худалдаж авсан зүйлээ мартдаг

6 Эд хөрөнгөндөө хэт их баригдах

Өөрөөр хэлбэл, та төлөвлөгөөгүй аялалд гарах, шинэ байранд нүүх боломжгүй болно. Та шинээр худалдаж авсан машинаа гаражинд тавьж чадахгүй. Учир нь таны гараж машинаар дүүрсэн байж болох юм. Таны хувцасны шүүгээн дэх хувцас өөдөөс тань унаж байна уу? Та хэт их хувцастай учир өөрт хэрэгтэй хувцсаа шууд олж чадахгүй байж болно.

Гэртээ байгаа зүйлсийнхээ талыг нь ч болов зориулалтаар нь ашигладаг бол энэ бахархууштай хэрэг. Зарим хүмүүс хэт олон эд хогшлоо зөөхөөс зугтаж, нэг газраа удаан хугацааны туршид амьдрах нь ч бий.

Эд хөрөнгөндөө хэт их баригдах

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()