Сибирийн жолооч нарын машинаа халаах сонирхолтой арга

2020-01-08, 16:13
7,352

Өвлийн тэсгим хүйтэн шөнийн дараа машинаа асаана гэдэг жолооч бүрийн санааг зовоосон, хүндхэн асуудал. Гэхдээ Оросын хойд бүс нутгийн жолоочид өвлийн хүйтэнд машинаа гадаа хонуулаад зогсохгүй, хялбархан халаах арга хүртэл олжээ. -40 хэмийн хүйтэнд гадаа хонуулсан машинаа тэд хэрхэн асаадаг бол?

Сибирийн жолооч нарын машинаа халаах сонирхолтой арга
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Якутск, Норильск зэрэг хамгийн хүйтэн хотуудад очвол та жолоочид орон сууцнаас утас татаж, гадна тавьсан машиндаа холбосон байгааг харах болно. Тэгвэл үүний шалтгаан болоод эерэг сөрөг талуудыг мэдэж авцгаая.

"Webasto" зэрэг хүйтнээс хамгаалах нэмэлт төхөөрөмжүүд  -35 хэмийн хүйтэнд таны машиныг хөлдөхөөс хамгаалах нь юу л бол. Гэхдээ Сибирийн жолоочид тэрхүү хүйтэнд машинаа хөлдөөхгүйн тулд өөр нэг арга хэрэглэдэг аж. 

Ихэнх сибирчүүд машиныхаа хөдөлгүүрийн хөргөлтийн системд насос бүхий тусгай төхөөрөмж суурилуулдаг. Үүнийгээ 220 вольтын хүчдэлд холбох үед 20-30 минутын дараа төхөөрөмж антифризыг +70 хэм хүртэл халаадаг аж. Ингэснээр өглөө машин ямар ч асуудалгүй асах болно. 

Харамсалтай нь үүнийг автомашины аккумуляторт холбож болохгүй 2 шалтгаан бий. Нэгдүгээрт, тухайн машины хөлддөггүй шингэнийг халаах хангалттай хүч аккумляторт байхгүй, хоёрдугаарт олон удаа ингэж холбовол аккумулятор нурах буюу бүр мөсөн цэнэггүй болох эрсдэлтэй юм байна. 

Улмаар олон удаа цэнэглээд ч сүүлдээ цэнэг орохгүй болох аюултай. Тиймээс уг аргыг олон удаа турших хэрэггүй юм. 

Үүнээс гадна, Орос улсад орон сууцнаас гудамж руу цахилгааны утас татах хориотой байдаг ч хэт хүйтэн хотуудад ингэхээс өөр аргагүй гэнэ.

28
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()