Нохой бол хүний хамгийн сайн найз гэдгийг батлах сэтгэл уярам 6 түүх

Үнэнч нөхөр гэж амьдралын хамгийн хүнд хэцүү мөчүүдэд танаас огтхон ч нүүр бууруулахгүй байхыг хэлнэ. Ямар ч эрсдэлтэй, аюултай нөхцөлд таны төлөө тэмцэж, эр зориг гаргаж чадах үнэнч анд тийм ч олон таарахгүй нь харамсалтай. Тэгвэл хүний үнэнч анд гэгддэг нохдын тухай сэтгэл уярам, гайхалтай түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Тэдний эрхэм чанар олон хүмүүсийн сэтгэлд үеийн үед мөнхлөгдөн үлдсэн юм. 

Нохой бол хүний хамгийн сайн найз гэдгийг батлах сэтгэл уярам 6 түүх
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хачико: Галт тэрэг хүлээж буй нь

Дэлхий нийтийн үнэнч байдлын бэлэг тэмдэг болсон Японы Хачико (Hachiko) нохой нь есөн жилийн турш өдөр бүр гал тэрэгний буудал дээр ирж, нас барсан эзнээ хүлээдэг байжээ. Тэрээр 9 жил, 8 сар, 15 хоногийн турш орой бүр тасралтгүй нэг л цагтаа гал тэрэгний зогсоол дээр ирэн тэвчээртэйгээр эзнээ хүлээсээр байсан юм. 

Хачико: Галт тэрэг хүлээж буй нь

2 Буд Нельсон: Тив дамнан аялсан анхны туслах жолооч

1903 онд Буд Нельсон (Bud Nelson) өөрийн эзэн  Харатио Нельсон Жексонтой хамт эргээс эрэг рүү машинтай аялалд гарчээ. Сан Франциско хотоос Нью-Йоркт 63 өдрийн дотор хүрч чадсан жолооч, нохой 2 Америкийн хурдны замын маршрутыг үүрд өөрчилсөн юм. 

Буд Нельсон: Тив дамнан аялсан анхны туслах жолооч

3 Занжир: Мумбайн хамгаалагч

Занжир (Zanjeer) нэртэй баатарлаг нохой Энэтхэгийн Мумбай хотыг тэсрэх бөмбөгөөс хамгаалсан түүхтэй. Цагдаагийн ажилд хүчин зүтгэдэг байсан сургуулилттай нохой болох Занжир нь 3,329 кг "RDX" тэсрэх бөмбөг, 600 детонатор, 249 гар гранат, 6,406 гал зэвсэг илрүүлж олон мянган хүний амь насыг аварч байжээ. Тэрээр 8 настайдаа хорт хавдраар нас барсан бөгөөд цагдаагийн газраас түүнийг баатрын ёсоор хүндэтгэлтэйгээр оршуулсан байна. 

Занжир: Мумбайн хамгаалагч

4 Балто ба Того: Идитародын шүтээнүүд

1952 онд Балто, Того (Balto,Togo) нэртэй чарганы ноход Аляскийн Ном(Nome) хотод үхлийн аюултай өвчний тархалтыг зогсоож чаджээ. Аврах ажиллагааны үеэр, Ненанагаас Ном хот руу  20 чаргатай, 160 ноход өртөөчилсөн замд гарч, 1084 километр замыг 5 хоногт туулж хүрсэн байна. Балто бол өртөөний хамгийн сүүлийн багийн ахлагч байсан бөгөөд тэрээр Номын иргэдэд өвчний эсрэг ийлдэс авчирч өгсөн юм. Харин Того буухиа тэмцээний үеэр хамгийн урт, хамгийн хүнд хэцүү замыг туулснаараа түүхэнд мөнхрөн үлджээ. 

Балто ба Того: Идитародын шүтээнүүд

5 Түрүүч Стубби: Дэлхийн 2-р дайны ахмад дайчин

Дэлхийн 2-р дайны үед баруун фронтын 17 тулаанд оролцсон Стубби (Stubby) нь Америкийн 26-р дивизийн 102-р явган цэргийн ангийн бэлгэ тэмдэг төдий зүйл биш харин жинхэнэ дайчин цэрэг байсан юм. Тэрээр цэргүүдийн адил ёсолж сурснаас гадна алдаатай дуудлага, хортой хийг илрүүлж, байлдааны үед шархадсан цэргүүдийг олдог байжээ. Үүнээс гадна тэсрэх бөмбөг болон болзошгүй отолт, дайралтын талаар түрүүлж мэдэн багийнхандаа сэрэмжлүүлдэг байсан юм. 

Түрүүч Стубби: Дэлхийн 2-р дайны ахмад дайчин

6 Гайхамшигт нохой Бобби: Гэртээ ирэх гэж 4500 км зам туулсан

1926 онд Бобби (Bobbie) гэр бүлийн гишүүдийн хамт Иллинойс муж руу амралтанд яваад, замдаа төөрчээ. Тэрээр Орегоны Силвертон  дахь гэртээ эргэн ирэх гэж бүтэн 6 сарыг зарцуулсан байна. Орегоны хүмүүнлэгийн нийгэмлэгийн гадна түүнийг оршуулсан бөгөөд нохойн байшин хэлбэртэй булш дээр түүний хайр татам зургийг сийлж, хүндэтгэл үзүүлсэн байдаг. 

Гайхамшигт нохой Бобби: Гэртээ ирэх гэж 4500 км зам туулсан

30
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()