Бодит амьдрал дээр ямар ч хэрэг болдоггүй тулааны урлагууд

2020-01-09, 13:58
3,831

Биеэ хамгаалж, ямар ч зодоонд ялагч болж сурахын тулд танд 2 арга байна. Нэг нь амьдралын явцад зодоон, тулаанаас туршлага хуримтлуулж өөрийгөө хамгаалж сурах, эсвэл хэн нэгэнд мөнгө төлж тулааны урлагт суралцах. Мэдээж хоёулаа боломжтой. Эхний аргыг сонговол үхтлээ нүдүүлэх хэрэгтэй болно. Харин хоёр дахь аргыг сонговол үр дүнтэй үгүй нь мэдэгдэхгүй тулааны багшид мөнгө төлнө. Сүүлийн үед Холимог тулааны урлаг дэлхий дээр хамгийн алдартай спортуудын нэг болж байна. Юу гэх гээд байна вэ гэвэл өөрийгөө хамгаалах үр дүнтэй, үр дүнгүй олон аргууд бий. Тиймээс танд дараах тулааны урлагаар хичээллээд хэрэггүй гэж зөвлөе. 

Бодит амьдрал дээр ямар ч хэрэг болдоггүй тулааны урлагууд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Карате

Хуучны, танил болсон тулааны арга барил. Карате гэдэг нэр л хорон санаатнуудын зүрхэнд айдас хуруулна. Гэвч танхай этгээдүүд каратений эсрэг дархлаатай гэж хэлэхэд болно. Каратегийн энгийн зарчим нь: хэрвээ чи гар хөлтэй л бол, хэн нэгэн рүү довтлоод л шар бүстэй боллоо.

Карате үнэхээр биеэ хэрхэн хамгаалахыг заадаг ч бодит байдал дээр хэрэгжих боломжгүй, бүтцийн тодорхой зарчимтай. Хэрвээ чи каратегийн шинэхэн сурагч бол ташааныхаа хажуунаас цохих, хөлөө жийн шилбээрээ өшиглөх, тохойгоороо цохихыг заана.

Мөн санамсаргүйгээр, холоос дайралтаа дамжуулж, өрсөлдөгчдөө телепатад орсон юм шиг сэтгэгдэл төрүүлэх аргыг сурна. Эндээс харахад, карате сурж цагаа үрэхийн оронд зүгээр л хэн нэгэнд зодуулсан нь дээр. Ядаж л гудамжны зодоон гэж юу байдгийг мэддэг болно.

Карате

Үр дүнтэй хувилбар: Жудо

Карате шиг эргэлттэй өшиглөлт, хавтан хугалах гэх мэт сүртэй үзүүлбэр байхгүй ч гэсэн жудо хавьгүй илүү хэрэг болно. 7 хоног хүрэхгүй хугацаанд 10 төрлийн хялбар шидэлт, мэх сурна. Том залуусын хувьд өөрөөсөө 2 дахин жижиг биетэй хүнтэй барилцаад, хэд хэдэн удаа газар унаж, шороотой хутгалдахаас илүү ичмээр зүйл гэж юу байх билээ.

2 Нинжицү (Ninjutsu)

Юуны өмнө нинжицүг муу тулааны урлаг гэж хэлэх гэсэнгүй. Харин ч хүчирхэг урлаг гэдгийг батлах хэдэн мянган тулаанчид бий. Урт саваа модоор хэн нэгнийг болгож тавихыг заадаг тулааны урлагаас илүү урлаг гэж юу байхав. Харин нинжицүгийн мастер болохын тулд нийтдээ 18 төрлийн хүндхэн чадварт суралцах шаардлагатай болно. Тэдгээрийг сурж, мэргэжлийн нинжицү тулаанч болох юм бол замдаа таарсан ямар ч бүлэг гэмт этгээд, танхай нэгнийг төвөггүйхэн буулгаж авч чадна. Гэхдээ хэрвээ амьдралынхаа хорь гаруй жилийг  нинжицүд суралцаж өнгөрүүлээгүй бол энэ бүтэшгүй зүйл.

Нинжицү (Ninjutsu)

Үр дүнтэй хувилбар: Саваатай тулаан

Саваатай тулааны үндсийг ойлгохгүй байвал цагдаа нараас жишээ авч болно. Тэд шидэт саваагаа чадварлаг ашиглан гэмт хэрэгтнүүд, сэжигтнүүдтэй тэмцдэг шүү дээ. Тэдэнд ч бас хэн нэгэн саваагаар тулалдах аргыг заасан л байж таараа. Тиймээс саваагаар тулалдах урлагийн хэдэн хичээлд суучихвал буруудахгүй болов уу. Саваатай тулааны хичээл олон төрлийн түүхэн тулааны урлагийг хослуулсан байдаг. Нинжицү шиг сүрхий биш ч гэсэн үнэхээр үр дүнтэй гэж хэлмээр байна.

3 Капоэйра (Capoeira)

Энэ тулааны урлагийн талаар огт сонсож байгаагүй бол санаа зовох хэрэггүй. Хүн болгоны заавал сурах шаардлагатай жагсаалтад ордоггүй юм. Капоэйра нь бүжиг, гимнастик, өшиглөлт зэрэг элементийг хослуулан хэмнэлтэй урлаг болгон хувиргасан хэлбэр юм. Ер нь бол ууртай хүмүүсийн брейк бүжиг гэж хэлж болно.

1993 оны "Only The Strong" кинонд энэ тулааны урлагийн тухай гардаг. Үнэхээр сайн ашиглаж сурвал энэ аргаар хэн нэгнийг болгож өгч болох л байх. Харин ихэнх тохиолдолд бусад тулааны эсрэг тийм ч үр дүнтэй байж чадахгүй. 

Капоэйра (Capoeira)

Үр дүнтэй хувилбар: Гудамжны бүжиг

Тулааны энэ урлаг үнэхээр практикийн хувьд боломжгүй. Хэн нэгэн араас чинь бариад авах үед, тохиромжтой дэвсгэр газарт байж байхгүй л байх. Тэгээд ч хатуу бетонон шалан дээр толгой дээрээ эргэх нь зүгээр хэтэвчээ өгөхөөс илүү хэцүү байх болов уу.

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()