Мексикийг "атгадаг" хамгийн цуутай, хүчирхэг хар тамхины бүлэглэлүүд

Мексик улсад хар тамхи наймаалдаг томоохон гэмт хэргийн хэд хэдэн бүлэглэл бий. Тэд газар нутаг, нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд хоорондоо хар тамхины дайн хийж, жил бүр хэдэн мянган хүний амь насаа алдах шалтгаан болсоор байна. Эдгээр бүлгүүд улсынхаа нэлээдгүй газар нутгийг хяналтдаа байлгаж, улс төрийн авилга, аллага, хүний хулгай зэрэг олон гэмт хэргийн гол шалтгаан болдог. Харин тэдгээр бүлгүүдийн аль нь хамгийн хүчирхэг бол?

Мексикийг "атгадаг" хамгийн цуутай, хүчирхэг хар тамхины бүлэглэлүүд
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Синалоа Бүлэг (The Sinaloa Cartel)

Байршил: Баруун хойд хэсгийн ихэнх газар нутаг

Синалио Бүлэглэлийг АНУ дэлхийн хамгийн том хар тамхины наймаа эрхэлдэг байгууллага хэмээн тодорхойлжээ. 1980-аад оны сүүлээр байгуулагдсан уг бүлгийг хар тамхины ертөнцийн цуутай толгойлогч Хоакин “Эл Чапо” Гусман олон жил толгойлж ирсэн юм. Эл Чапо буюу Атигар хэмээх нэр дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад багтдаг байжээ. Түүний амьдрал болон хар тамхины эзэнт улс олон ч ном, кино цувралын сэдэв болж байсан удаатай.

Түүний удирдлага дор уг бүлэг хэд хэдэн өрсөлдөгч бүлгүүдтэй хийсэн тулаан, хүчирхийлэл зэргээрээ хэрцгий догшин гэх нэрийг хүртжээ. Мексикийн бүлгүүд хоорондоо үе үе мөргөлддөг ч гэсэн холбоотон болох тохиолдол бас бий. Гусман бүлгийн толгойлогч байх хугацаанд Синалоа бүлэг АНУ-д хууль бус хар тамхи наймаалдаг хамгийн том нийлүүлэгч болсон хэмээн албаныхан үздэг. Өөрсдийн өрсөлдөгч гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийг тэд хулгайлж, тамлаж, боолчлох тохиолдол байдаг. Түүнээс гадна танк эсэргүүцэгч пуужин, Гусманы хувийн алтадсан АК-47 зэргийг багтаасан томоохон хэмжээний зэр зэвсгийн агуулахтай ажээ.

Синалоа Бүлэг (The Sinaloa Cartel)

2019 оны 7-р сард гэмт хэргийн толгойлогч бүх насаараа хоригдох ял авсан ба АНУ-ын түүхэн дэх хамгийн сүр дуулиантай шүүх хурлуудын нэг болсон юм. Гусманыг кокайн, геройн, марихуан наймаалсан, хар тамхины наймаа, хүн хулгайлах гэмт хэрэг, аллагын сүлжээ үүсгэсэн гэх хэргээр яллажээ.

Түүнийг хоригдсоны дараа давуу тал олж авах гэсэн бусад бүлгүүд улс оронд эмх замбараагүй байдал авчирсан юм. Гэсэн хэдий ч Синалоа Бүлэглэл одоо ч хүчирхэг хэвээр байна. Мексикийн баруун хойд хэсэгт ноёрхдог хэвээр байгаагаас гадна Буэнос Айрос, Нью Иорк гээд томоохон хотуудад сүүдрээ тусгаад амжсан байна. Уг бүлэг АНУ, Европ, Азид хууль бус хар тамхи наймаалан олон тэрбум долларын ашиг орлого олж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Удаан хугацаанд бүлгийг удирдсан толгойлогч нь торны цаана байгаа хэдий ч бүлгийг Гусманы хүү Овидио Гусман Лопез толгойлж байгаа юм.

2019 оны 10-р сард Залуу Гусманыг баривчлах үед Синалоа Бүлгийн зэвсэгт этгээдүүд нэлээд ноцтой хэмжээний цэргийн хүчийг харуулсан байна. Тэд аюулгүйн хүчний армитай өдрийн цагаар тулалдаж, тээврийн хэрэгслүүдийг шатааж, шоронгийн орголт хүртэл зохион байгуулж байв. Энэ бүлгийг хүчирхэг хэвээр байгааг харуулсан үйл явдал болж өнгөрсөн бөгөөд эцэст нь залуу Гусман суллагджээ.

2 Халиско Шинэ Үе (The Jalisco New Generation)

Байршил: Баруун хэсэг, Тиэрра Калентогийн ихэнх бүс нутаг

2010 онд байгуулагдсан Халиско бүлэг Синалоагийн хамгийн хүчтэй, ширүүн өрсөлдөгчид тооцогддог. Тус бүлэг Мексик даяар хурдацтай өргөжиж, улсынхаа гол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болжээ. Бүлэглэлийн нийт хөрөнгийг 20 тэрбум гаруй доллар хэмээн таамагладаг. Өмнө нь цадаа байсан Эл Мэнко хэмээх хочтой Рубин Осегуэра уг бүлгийг толгойлдог бөгөөд Мексикийн гол эрэн сурвалжлагдаж буй хүн юм байна. Түүнийг барьж өгсний шанд 10 сая доллар амлажээ.

АНУ-ын засгийн газрын үзэж байгаагаар Халиско бүлэг нь Өмнөд Америк тивд хар тамхи худалддаг гол нийлүүлэгч юм байна. АНУ, Европын хууль бус амфетамины зах зээлийн голлох тоглогч бөгөөд Азийн хар тамхины зах зээлтэй холбоо сүлбээтэй гэсэн таамаг бий. Сүүлийн жилүүдэд хүчирхийллийн замаар илүү их эрх мэдэл олж авсаар байгаа ажээ.

Үүнээс гадна тус бүлэг аюулгүйн хүчнийхэн болон албаны эрх мэдэлтэнүүд рүү хэд хэдэн удаа халдаж байв. Танк эсэргүүцэгч пуужингаар армийн нисдэг тэргийг сүйрүүлж, хэдэн арван албан тушаалтнуудыг хөнөөж, дайснуудынхаа зүрхийг үхүүлэхийн тулд хохирогчдын цогцсыг гүүрнээс өлгөж байсан удаатай

Халиско Шинэ Үе (The Jalisco New Generation)

3 Булангийн бүлэглэл (The Gulf Cartel)

Байршил: Зүүн хойд хэсэг, Тамаулипас мужийн хил орчим төвлөрдөг

Мексикийн хамгийн эртний гэмт хэргийн бүлгүүдийн нэг бөгөөд үйл ажиллагаа нь 1980-аад оноос эхтэй. Тухайн үед АНУ руу кокайн, марихуан наймаалдаг гэдгээрээ танигдсан бөгөөд геройн, амфетамин хууль бусаар хил давуулан наймаалдгаас гадна Колумбын гэмт хэргийн бүлгүүдтэй холбоо сүлбээтэй ажилладаг байна.1990-ээд онд Булангийн бүлгийн хар тамхи наймаалах ажиллагаа жил бүр хэдэн тэрбум долларын ашиг авчирдаг байв. Албаныхныг өөрсдийн талд оруулж, үйл ажиллагааны сүлжээгээ тогтвортой үргэлжлүүлэхийн тулд улс төрийн авилга, хээл хахууль өгдөг ажээ.

Уг бүлгийг Холбооны Мөрдөх Товчооны эрэн сурвалжлах жагсаалтад 10 жил багтсан, Мексикийн анхны хар тамхины хаан гэгдэх Хуан Гарсиа Абрего анх толгойлдог байв. Тэрээр 1996 онд баривчлагдаж, бүх насаараа хоригдох ял авчээ. Түүний залгамжлагч Осиэл Каденас Гуллен бүлэглэлийн цэрэг хүчний жигүүрийг байгуулсан гэдэг. Тэрээр олон тооны тусгай хүчний цэргүүдийг хахуульдан элсүүлж, илүү их хүчирхийллийн шинж чанартай ажиллагаа явуулах болжээ. Карденас 2003 онд баривчлагдаж, одоогоор АНУ-д 25 жилийн ял эдэлж байна. Түүний дүү, бүлгийн голлох удирдагч Эзекүэл Карденас Гуллен 2010 онд Мексикийн цэргүүдтэй буудалцах үеэр амиа алдсан юм.

Үүнээс хойш тус бүлэг олон жижиг бүлэглэлд хуваагдаж, өөр өөр удирдагчтай болжээ. Хүч нь суларсан Гулф бүлэг Лос Зетас бүлэгтэй хэрцгий дайн ихээр хийх болсон юм.

4 Лос Зетас бүлэг (Los Zetas Cartel)

Байршил: Зүүн Хойд хэсэг.

Уг бүлгийг Мексикийн тусгай хүчний элит хэсгийн авилгад автсан гишүүд анх байгуулжээ. 1990-ээд онд Гулф бүлгийн удирдагчийн хөлсөлж байсан 30 цэрэг бүлгээс салан тусгаарлаж, 2010 онд өөрсдийн бүлгийг байгуулсан байна. Түүний дараа Мексикийн зүүн хойд бүс нутагт 2 бүлэг мөргөлдөх болжээ. Зетас бүлэг хэрцгий байдлаараа танигдсан ба хохирогчдоо тамалж, толгойг нь тастдаг байна. 2012 онд Зетас эрх мэдлийн оргилд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Гол өрсөлдөгч болох Синалоа бүлгийг буулган авч,  Мексикийн талаас илүү газар нутагт үйл ажиллагаа явуулан, улсынхаа хамгийн том хар тамхины бүлэг болсон байна.

Тэд хар тамхи наймаалахаас гадна янжуур хууль бусаар хил давуулан худалдах, хүний наймаа зэрэг мөнгө олж болох бүхий л гэмт хэрэгт оролцож эхэлжээ. 2012 оны сүүлээр бүлгийн удирдагчдын нэг нь Мексикийн тэнгисийн цэргийн хүчинтэй мөргөлдөх үед амиа алдсан юм. Түүний оронд удирдагч болсон Мигуэл Ангел Моралес баривчлагджээ. Моралесийн дүү Омар Трэвино Моралес 2015 онд мөн л баривчлагдсан байна.

Ингэснээр бүлгийн уналт эхэлжээ. Толгойлогчгүй болсон Зетас бүлэг бутарч, бусад өрсөлдөгч бүлгүүд ноёрхож эхэлсэн байна. Зетас байр сууриа Жалиско бүлэгт алдаж, хүч нь суларсан боловч одоо ч аюултай бүлэглэлд тооцогдсон хэвээр байна.

Лос Зетас бүлэг (Los Zetas Cartel)

Бүлгүүдийн нөлөөллийн бүс

Бүлгүүдийн нөлөөллийн бүс

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()