Дэлхий дээр амьдарч байсан, үлгэр домгийн дүр мэт ер бусын хүмүүс

Гурван хөлтэй хөлбөмбөгчин, өөрсдөөсөө өөр хэнтэй ч ярьдаггүй ихэр охид, 24 өөр зан араншинтай эр гээд дэлхий ертөнцөд бидэнтэй нэгэн мянганд хачирхалтай ер бусын хүмүүс амьдарч байжээ. Эдгээр хүмүүсийг "итгэмээргүй юм" гэх үг л тодорхойлж чадах бөгөөд тэд  хүн төрөлхтнийг хэрхэн гайхшруулж байсныг хамтдаа сонирхоцгооё. 

Дэлхий дээр амьдарч байсан, үлгэр домгийн дүр мэт ер бусын хүмүүс
Хаах
Сурталчилгаа

1 Гурван хөлтэй хөлбөмбөгчин Францеско Лентини

Францеско 1889 онд Италид төрсөн ба ихэр төрөх ёстой байсан ч хачирхалтай тохиолоор ихрийнх нь нэг хөл түүний сээр нуруутай холбогдож, хүү гурван хөлтэй мэндэлсэн байна. Тэрээр нийт 11 ах, дүүтэй бөгөөд тэд бүгд хэвийн төржээ. Тиймээс эцэг  эх нь Францеског өсгөхөөс татгалзаж авга эгчдээ өргүүлсэн бол эгч нь хүүг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрах газарт аваачсан юм.

Гурван хөлтэй хөлбөмбөгчин Францеско Лентини

Францеско хэдий өөрийгөө  дэлхий дээрх хамгийн аз жаргалгүй, азгүй нэгэн хэмээн боддог байсан сонсголгүй, сэтгэх чадваргүй хүүхдүүдийг хараад түүний гурван хөл ердөө ч асуудал биш гэдгийг хүү  ухаарсан гэдэг. Учир нь тэрээр хорвоо ертөнцийг харж, бүхнийг сонсож, мэдэрч чаддаг байсан юм. Удалгүй хүү дугуй унаж, хөлбөмбөг тоглож сурч, 8 настайдаа АНУ-д очин, тэнд өсөж торнин, циркийн үзүүлбэрчин болжээ. Гурван хөлтэй залуугийн үзүүлбэр ихэд алдартай болж, Францеско өөрийн олсон орлогоо ядуу зүдүү, өвчтэй, зовлонтой хүмүүст зориулж, тэдэнд туслах болсон хэмээн өөрийн намтартаа бичжээ.

Тэрээр өөрийн бичсэн номдоо хэрхэн  саад бэрхшээлээ даван туулж, амжилттай циркийн үзүүлбэрчин болсон тухайгаа дурдсан байдаг. "Би дэлгүүрээс нэг хос гутал, харин нөгөө хөлөндөө нэг хөлөө алдсан залуугаас өрөөсөн хөлийнх нь гутлыг худалдан авдаг байсан" хэмээн хэлсэн юм. Мөн Францеско яагаад гурван хөлтэй болсноо тайлбарлаж, эмэгтэйчүүдэд жирэмсэн үедээ юу хийж болох, болохгүйг нь зааж өгдөг бөйжээ. Францеско 30 настайдаа АНУ-н иргэн болж, Тереза Муррейт гэх бүсгүйтэй гэрлэжээ. Тэд 4 хүүхэдтэй болсон бөгөөд бүгд эрүүл саруул төрсөн байна. Францеско өөрийн бүх амьдралаа урлагт зориулж, 77 насандаа таалал төгссөн юм.

2 Ойн хүн - Петрус Гонсалвус

Хүн бүр Араатан ба Гоо бүсгүйн үлгэрийг мэддэг ч үүнийг жинхэнэ түүхээс улбаатай гэдгийг мэддэг нь цөөхөн. 1537 онд Тенериф хотод биеийн бүх хэсэгтээ үстэй ер бусын хүүхэд төржээ. Эцэг эх нь түүнийг чөтгөрийн хараал хүрсэн гэж боддог байсан учир нь тухайн үед "Hypertrichosis" буюу хэт их үстэй байх өвчний талаарх ойлголт байгаагүй юм. Петрусыг 10 нас хүрэхэд эцэг эх нь түүнийг Францын далайн дээрэмчдэд заржээ. Дээрэмчид хүүг Ойн хүн гэж нэрлээд Францын хаан II Хенрид тушаасан байна. 

Ойн хүн - Петрус Гонсалвус

Хүү ер бусын, хурц ухаантай бөгөөд Франц хэл маш хурдан сурчээ. II Хенри хаан ч хүүг сайн боловсролтой болно гэдэгт эргэлздэггүй байлаа. Хааныг таалал төгссөний дараа хатан Кэтрин де Медичи Петрийг асардаг болж хуримыг нь хүртэл хийж өгчээ. Түүний эхнэр нь хатны бараа бологч үзэсгэлэнт Катерин гэх эмэгтэй байж.

Хэдий хосуудын өсөж торнисон орчин, гэр бүл нь эрс ялгаатай байсан ч бие биедээ маш их хайртай байсан гэдэг. Тэд 6 хүүхэдтэй болсны 4 нь аавтайгаа адил өвөрмөц төрсөн байна. Петрустай адил төрсөн алдартай охид нь Магдалена, Антониетт нар билээ. Гэхдээ хатныг нас барсны дараа Петрусын гэр бүл язгууртны амьдралаа орхих болж Итали руу нүүж, Пармагийн Маргаретийн ивээл дор амьдарч эхлэв. Үүний дараа  Петрус 81 насандаа Витербо хотод өөд болсон юм. Тэр үед 81 гэдэг богино насанд тооцогддог байв. Петрусын амьдралын түүх Араатан ба Гоо бүсгүй үлгэрийг зохиох сэдлийг өгсөн гэдэг бөгөөд эрдэмтэд хэт их үс ургах "hypertrichosis" өвчний талаар ч судалж эхэлжээ. 

3 Гоц ухаантан Кристиан Хейнрих

Гоц авьяастай Кртистиан (Christian Heinrich Heineken) хүү 1721 онд Германы Любек хотод төржээ. Түүний аав Пол Хайнекен зураач, архитектурч, эх нь Катарина Хайнекен хэмээх зураач, алхимич эмэгтэй байжээ. Хүү 10 сар хүрээд аав, ээжийнхээ нэр, эд зүйлсийн нэр болоод бүтэн өгүүлбэр хэлдэг болсон байна. Тэр маш сайн ой санамжтай байсан бөгөөд хүмүүсийн хэлснээр хүү нэг настайдаа Библийн дэд хэсэг "Шинэ Гэрээ"-г Латин хэлээр цээжээр мэддэг байжээ. 3 настайдаа хүү IV Фредрикийн үеийн Данийн түүхийн тухай лекц уншиж, түүний лекцийг сонссон хүмүүс ч маш сонирхолтой, нарийн, жижиг зүйлүүдийг ч тодотгон ярьж байсан гэжээ. Харамсалтай нь хүү 4 настайдаа целиак буюу хэвлийн хөндийн өвчнөөр нас баржээ. Учир нь эцэг эх нь түүнийг байнга үр тариагаар хооллодог байсан аж.

Гоц ухаантан Кристиан Хейнрих

4 Үлэмж биетэй Мартин, Анна Бейтс нар

2 метрийн өндөртэй эмэгтэй нөхөр олох, бүр царайлаг эр хүн олно гэдэг тийм ч амар биш байх. Гэхдээ Аннагийн хувьд энэ тийм ч хэцүү байсангүй. Анна 1846 онд Канад улсад төржээ. Тэрээр энгийн нэгэн гэр бүлд төрсөн ба эцэг эх, ах эгч нар нь бүгд дундаж өндөртэй байсан ч Анна 15 настайдаа 2 метр өндөр, 99 кг жинтэй, маш том хөлтэй охин байв. Гэсэн ч түүний аварга биеийг үл тооцвол тэрээр маш үзэсгэлэнтэй эмэгтэй байлаа. 25 настайдаа Анна циркийн үзүүлбэрчин Мартин Бейтстэй танилцжээ. Тэр ч мөн энгийн нэгэн гэр бүлээс гаралтай бөгөөд гэр бүлийнхэн нь бүгд дундаж өндөртэй байхад Мартин 6 наснаасаа эхлэн эрс өсөж, 14 настайдаа 2 метрийн өндөртэй болсон байв.

Үлэмж биетэй Мартин, Анна Бейтс нар

Анна Мартинаас 9 насаар дүү мөртлөө анх танилцахдаа түүнээс ч өндөр буюу 2 метр 20 см байжээ.  Удалгүй хосууд гэрлэсэн ба   хүмүүс тэднийг өндрөөс нь болж биш гайхалтай жүжиглэх авьяас, хөгжмийн ур чадвараар нь санан дурсдаг байна. Хосууд олон удаа хүүхэдтэй болохыг оролдсоны эцэст 1972 оны 5-р сарын 19-нд 7 кг жинтэй охинтой болсон ч төрсөн даруйдаа өөд болжээ. Энэ явдлаас 7 жилийн дараа 9 кг жинтэй хүүтэй болсон ч тэр ердөө 11 цаг л амьдарчээ. 1888 онд Анна зүрхний шигдээсээр нас барж, Мартин дахин гэрлэсэн байна. Гэхдээ тэрээр хоёр дахь эхнэрээрээ дундаж өндөртэй эмэгтэйг сонгосон гэдэг. 

5 24 араншинтай эр - Уильям Стэнли Миллиган

Уильям Миллиган (Билли) ховор төрлийн сэтгэлзүйн эмгэгтэй байсан бөгөөд хянаж, зогсоож чаддаггүй 24 төрлийн зан араншинтай нэгэн байжээ. Тэрээр зөвхөн өөрийн жинхэнэ зан араншинг л мэдэрч, хянаж чаддаг байсан гэнэ. Түүний дотор хүмүүсийн дунд бусдыгаа удирдаж, өөрчилж, хянаж чаддаг маш хүчтэй нэгэн, түүнд сайхан сэтгэлтэй, асуудлаа шийдэхэд нь тусалдаг тусч нэгэн байхад, хэн нэгнийг өвтгөж, бүхнийг сүйрүүлэхээс ч сийхгүй нэгэн гарч ирдэг байсан гэнэ. Түүний дотор эрэгтэй, эмэгтэй, том хүн, хүүхэд болоод оюуны чадамжаараа ялгаатай, өөр өөр хэлтэй гэх мэт янз бүрийн зуршил, араншинтай хүмүүс байсан гэнэ. Зарим нь гэмт хэрэг хүртэл үйлдэж Уильямыг шоронд ороход хүргэжээ.

24 араншинтай эр - Уильям Стэнли Миллиган

Эрдэмтдийн дүгнэлтийг сонссон шүүгчид түүнд ял эдлүүлэхийн оронд сэтгэцийн эмчилгээнд явуулжээ. Билли эмнэлэгт 10 жилийг өнгөрөөсний эцэст эрүүл саруул болж эмнэлгээс гарчээ. Эрх чөлөөтэй болоод тэрээр жижиг кино компани байгуулсан ч нэг ч кино хийж чадалгүй  дампуурчээ. Үүний дараа Билли хэнтэй ч харилцахаа больж, нүүн, 59 насандаа асрах газарт нас барсан гэдэг.

6 “Тэмээн охин” Элла Харпер

Элла хэдий үзэсгэлэнтэй байсан ч хүмүүс түүний хөөрхөн царайг бус хачин жигтэй биеийг нь л хардаг байв. Тэрээр арагшаа нугаларсан хөлтэй төржээ. Явах ямар ч боломжгүй байсан учраас эмч нар түүнд хагалгаа хийж, хөлийг нь урагш эргүүлсэн байна. Ийнхүү охин дөрвөн хөллөж явах болсон юм. 12 настайдаа охин циркийн ертөнцөд хөл тавьж "Тэмээн охин" хэмээх нэртэй болжээ. Циркийн бүх сурталчилгааны хуудас, олон нийтэд тэрээр "тэмээ шиг явдаг үзэсгэлэнт охин" хэмээн танигдаж, 7 хоногт л гэхэд 200 ам.доллар буюу одоогийн ханшаар 5000 ам.доллар олдог болов. 16 нас хүрээд охин циркээс хөндийрч, сургуульд орохоор шийдсэн байна. 35 настайдааа тэрээр гэрлэсэн бөгөөд удалгүй охинтой болжээ. Гэсэн ч үл мэдэх шалтгаанаар охин нь өөд болсон байна. Удалгүй тэд охин хүүхэд өргөж авсан ч 3 сартайдаа бас л өөд болсон гэдэг. Энэ явдлаас 3 жилийн дараа Элла 51 насандаа таалал төгсөж, түүнийг хүүхдүүдийнх нь дэргэд оршуулжээ. 

“Тэмээн охин” Элла Харпер

7 "Аниргүй ихрүүд" Жюнь болон Женнифер Гиббонс

1963 онд Барбадосд Жюнь, Женнифер хэмээх ихэр охид мэндэлжээ. Хамгийн хачирхалтай нь тэд хүмүүстэй,  бүр эцэг эхтэйгээ  нэг ч үг дуугардаггүй байсан учир тэднийг "Аниргүй ихрүүд" хэмээх болж. Уэлс руу шилжсэний дараа л охидын эцэг эх тэднийг ярьж чаддаг болохыг мэджээ. Тэд зөвхөн өөрсдийн мэддэг хэлээр хоорондоо ярьж, ойлголцдог байсан юм. Тэднийг салгаж, өөр өөр сургуульд оруулж, гадаад ертөнцтэй харилцаж, нээлттэй байлгахыг хүссэн нь энэ нь нөхцөл байдлыг улам дордуулсан юм. Охид гэртээ ирэхээрээ өөрсдийгөө гадаад орчноос тусгаарлаж, байнга хамт байх боллоо. Тэд ихэнх цагаа өрөөндөө шүлэг зохиол, өдрийн тэмдэглэл бичиж өнгөрөөдөг ба хачирхалтай нь ихэнх нь аймшгийн, гэмт хэрэгтнүүдийн тухай зохиолууд байжээ. Удалгүй тэд юм бичихээс уйдаж өөрсдөө хэрэг тарьдаг болжээ. Хэд хэдэн удаа санаатайгаар гал тавьж, бусад хүн рүү зэвсэглэж дайрсан гэнэ.

"Аниргүй ихрүүд" Жюнь болон Женнифер Гиббонс

Шүүгчид охидыг сэтгэцийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж үзжээ. Хэдий тэднийг өөр өөр өрөөнд оруулсан ч яг л адилхан үйлдэл гаргадаг байсан гэнэ. Маржори Уильямс хэмээх сэтгүүлч 11 жилийн турш охидыг энгийн эмнэлэг рүү шилжүүлэх гэж тэмцсэн бөгөөд эцэст нь тэд энгийн эмнэлэгт хүргэгдэхээр болов. Явахаасаа өмнө Женнифер эмэгтэйд "Маржори, Маржори би үхэх хэрэгтэй боллоо" гэж хэлсэн гэнэ. Сэтгүүлч түүнээс яагаад гэж асуухад "Бид тэгж шийдсэн болохоор" гэж хариулсан ба удалгүй охин нас барсан байна.

Жюнь охины бүтээл, "Пепси-Коланд донтогч"

Сэтгүүлчийн хэлснээр нэг нь эрх чөлөөтэй амьдрахын тулд нөгөө нь үхэх ёстой байсан гэнэ. Хэдий тэд байнга хамтдаа  байж, нэгнээ хайрладаг байсан ч үүнийхээ сацуу нэгнээ үзэн ядаж, үргэлж зөрчилддөг байснаа  тэмдэглэлийн дэвтэртээ бичжээ. "Миний эгч яг л нарны гэрлийг үгүй хийсэн хар сүүдэр шиг. Тэр намайг тарчлаах цор ганц хүн. Бид бие биенийхээ хөнөөлт дайснууд юм”. “Бид биенээ алахаас ч буцахгүй үхлийн энергийг мэдэрдэг. Би өөрийнхөө сүүдрээс ангижирч чадах уу, үгүй юу гэж өөрөөсөө асууна. Би өөрийн сүүдэргүйгээр, өөрийн гэсэн амьдралтай болох уу, эсвэл үхэх үү? Өөрийн сүүдэргүйгээр зовлон гунигт баригдсан алуурчин болох уу?” гэж Женнифер өдрийн тэмдэглэлдээ бичжээ. Эгчийнхээ үхлийн дараа Жюн бусад хүмүүстэй харьцаж эхэлж, бүр хандивын дэлгүүрт хүртэл ажилладаг болжээ.

Жюнь охин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()