Жастин Бибер хүнд өвчин туссан уу?

2020-01-09, 16:06
8,017

Канадын поп дуучин Жастин Бибер "Лайме" (Lyme) хэмээх хачигаар дамжин хүнд халдварладаг бактерийн гаралтай халдварт өвчнөөр нэлээд хэдэн жил шаналж байгаа тухайгаа мэдэгджээ. Түүний арьсан дээр туурсан батга шиг улаан тууралтыг хар тамхи хэрэглэснээс үүдэлтэй гэсэн мэдээ өмнө нь олон нийтийн сүлжээгээр тархаж байсан. Харин энэ нь батга биш "Лайме" өвчний тууралт байсныг тэрээр саяхан олон нийтэд дэлгэлээ. 

Жастин Бибер хүнд өвчин туссан уу?
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Өдгөө 25 настай поп дуучин маань Лайме өвчинтэй олон жил тэмцэлдэж байгаа бөгөөд 2020 онд урлагт дахин хөл тавихаар зорьж байгаа аж. Өвчний шинж тэмдэг арьсан дээрх тууралтаас гадна булчин сулрах, бие сульдаж тамир тэнхээгүй болох зэргээр илэрдэг байна. Бизнес эрхлэгч Жон Каудвелл тус өвчнийг эмчлэх судалгааны ажилд 1 сая долларын хөрөнгө зарцуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. 

Жастин Бибер өөрийн инстаграм хуудаснаа "Хүмүүс намайг мансуурлах бодис, согтууруулах ундаанд донтсоноос болоод батгандаа баригдсан мэтээр ойлгож байсан. Гэхдээ тэд намайг Лайме өвчтэй байсныг мэдээгүй. Архаг Лайме нь арьсанд тууралт өгөхөөс гадна тархины үйл ажиллагаа, эрч хүч, ерөнхий эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг" хэмээн бичсэн байна. Тэрээр уг өвчний эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд удахгүй үүний тухай баримтат бичлэг "YouTube"-д тавигдах аж.

Мөн тэрээр "Та бүхэн намайг өнгөрсөн хугацаанд юутай тэмцэлдэж байсныг удахгүй мэдэх болно. Цаашид би урьд урьдынхаасаа илүү сайн байх болно" хэмээн инстаграмын 124 сая дагагчиддаа хандан хэлжээ. 

Лайме өвчин гэж юу вэ?

Лайме хэмээх өвчин нь зарим төрлийн хачиганд хазуулснаас үүдэлтэй бактерийн гаралтай өвчин бөгөөд Их Британийн иргэдийн 13 хувь нь энэ төрлийн халдвартай байдаг гэнэ. Харин Лайме өвчний бактери хүнээс хүнд дамжих боломжгүй аж. 

Лайме өвчний үед арьсан дээр улаан тууралт гарах, ядрах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд хачиганд хазуулснаас хойш 3 долоо хоногийн дараа шинж тэмдгүүд мэдэгдэж эхэлдэг. Гурван долоо хоногийн антибиотик эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрдэг ч цөөн тохиолдолд өвчний шинж тэмдэг хэдэн жил үргэлжилдэг байна. Харин архаг Лаймын хувьд яагаад эдгэрэхгүй байгаа нь одоог хүртэл тогтоогдоогүй байгаа аж. 

Ширэнгэн ой болон Шотландын уулархаг газрууд Лайме өвчний халдварын голомт байдаг гэнэ. Гэхдээ ямар ч тохиолдолд өвс, ургамал ихтэй газраар явахдаа "NHS" тест буюу хүний бие дэх гадны бактерийг өндөр нарийвчлалтайгаар илрүүлдэг бүтээгдэхүүнийг биедээ авч явж байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Лайме өвчин гэж юу вэ?

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()