Аяган дотроо хийж болох хялбар хоолнууд

Бүтэн өдрийн турш ажилласны дараа гэртээ ирээд хоол хийх нь битгий хэл хөдлөх ч хүсэл төрөхгүй үе гэж бий. Гэхдээ энэ үед өлссөн тохиолдолд хялбархан аргаар амттай хоол хийж болох юм байна шүү. Ингээд бид танд ядарсан, залхуу хүрсэн үедээ хийх боломжтой хялбар аяганы хоолны жорыг хүргэе. Эсвэл урилгагүй зочин ирсэн үед яаралтай хийсэн ч болно шүү дээ.

Аяган дотроо хийж болох хялбар хоолнууд
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Гадилтай жигнэсэн овьёос

Орц:

Овьёос – ½ аяга

Наран цэцгийн самар – 1 х.х

Өндөг – 1ш

Сүү - ½ аяга

1/3 нухсан гадил

Дөрвөлжин хэрчсэн тал алим

Зөгийн бал -½ х.х           

Шанцай - чимх

Хийх арга:

Овьёос, наран цэцгийн самар, өндөг, сүү зэргийг аяганд хийж хутгана. Дээрээс нь гадил, алим, зөгийн бал хийж хутгах хэрэгтэй. Богино долгионы шарах шүүгээнд 2-3 минут болгоно. Овьёосыг халбагаар нунтаглана. Хүсвэл сүү болон йогурт нэмж болно.

Гадилтай жигнэсэн овьёос

2 Гахайн махтай 2 минутын омлет

Орц:

Өндөг – 2-3 ш

Дөрвөлжин хэрчсэн гахай эсвэл тахианы мах – 1 х.х

Үрсэн бяслаг – 1 х.х

Оливын тос

Давс, перц - хүссэн хэмжээгээр

Хийх арга:

Аягаа оливын тосоор тосолж, өндөг хийгээд хутгана. Мах, бяслаг, давс, перц нэмээд дахин сайн хутгана. Богино долгионы шарах шүүгээнд 1 минутын турш болгох бөгөөд гаргаж ирээд дахин нэг хутгаж богино долгионы шарах шүүгээнд дахин 1 минут болгоно.

Гахайн махтай 2 минутын омлет

3 Амталсан овъёос

Орц:

Цангисны шүүс эсвэл зөгийн бал – 1 х.х

Ус – 2 ц.х

Оливын тос – 2 ц.х

Далайн давс — 1/8 ц.х

Хурдан болдог овъёос - 1/3 аяга

Нарийн цэцгийн самар — 1 х.х

Хатаасан жимс – 1 х.х

Хийх арга:

Том аяганд цангисын шүүс эсвэл зөгийн бал, ус, давс, тос, овъёос, самраа хийнэ. Хутгах хэрэггүй. Богино долгионы шарах шүүгээнд 2 минут орчим болгож, гаргаж ирээд сайн гэгч нь хутгана. Дахин богино долгионы шарах шүүгээнд 1-2 минут хийнэ. Овъёос алтлаг өнгөтэй болох ёстой бөгөөд хатаасан жимсээ хийж дахин 2-3 минутын богино долгионы шарах шүүгээндээ хийгээрэй.

Амталсан овъёос

4 Хүнсний ногоотой цагаан омлет

Орц:

Өндөгний цагаан – 4 ш

Хэрчсэн бууцай – 2 х.х

Дөрвөлжин хэрчсэн амтат ногоон чинжүү – 1 х.х

Дөрвөлжин хэрчсэн амтат улаан чинжүү – 1 х.х

Дөрвөлжин хэрчсэн улаан лооль – 1 х.х

Бяслаг – 1 х.х

Ногоон сонгино

Давс, перц - амталгаагаар

Хийх арга:

Аягаа ургамлын тосоор тосол. Өндөгний цагаан дээр бүх орцоо нэмж сайн гэгч хутгана. Богино долгионы шарах шүүгээнд 1 минут хийж, гаргаж ирж хутгаад дахин 1-2 минут болгоно. Өндөг гүйцэд болсон үед гаргах хэрэгтэй.

Хүнсний ногоотой цагаан омлет

5 Аяганд хийсэн тефтель

Орц:

Сүү – 2 х.х

Кетчуп – 1 х.х

Овьёос – 2 х.х

Үхрийн татсан мах – 100 г

Давс, перц - хүссэн хэмжээгээр

Хийх арга:

Бүх орцыг хольж, бөөрөнхийлнө. Бөөрөнхийлсөн махаа тосолсон аяганд хийгээд богино долгионы шарах шүүгээнд 3 минутын турш болгоно. Аяганы тефтель бэлэн боллоо.

Аяганд хийсэн тефтель

6 Шөлтэй хоол

Орц:

Дөрвөлжин хэрчсэн лууван

Жижиг хэрчсэн цоохор майлз –  1/2 х.х

Хэрчсэн амтат чинжүү - 1/2 х.х

Жижиг  хэрчсэн улаан лооль - 1/2 х.х

Шөл – 1 х.х

Шош, мөөг, сонгино, хаш, тахианы эсвэл үхрийн мах

Өндөг – 1 ш

Бяслаг

Ус

Хийх арга:

Лууван, цоохор майлз, амтат чинжүүг аягатай шөлөнд хийж, амсраас нь 2-3 см-ийн зай үлдээнэ. Ногоогоо таглах зорилготойгоор ус нэмнэ. 3-4 минутын турш богино долгионы шарах шүүгээнд хийх бөгөөд буцалгахгүй байхыг анхаараарай. Аяганд өндөг хийж сайн гэгч нь хутгана. Дахин богино долгионы шарах шүүгээнд хийж 1-2 минут болгоно. Бэлэн болсны дараа дээрээс нь бяслаг цацна.

Шөлтэй хоол

7 Зүүн бүсийн аргаар амталсан будаа

Орц:

Будаа – 100 гр

Хөлдүү вандуй – нэг хоолны халбага

Хэрчсэн амтат улаан чинжүү – нэг хоолны халбага

Жижиглэж хэрчсэн ногоон сонгино – ½ х.х

Улаан байцаа – 1 х.х

Буурцагны соус – 1 х.х

Гүнжидийн тос — ½  ц.х

Давс, амтлагч - хүссэн хэмжээгээр

Хийх арга:

Том аяганд будаа хийж, халуун усаар дэвтээгээд богино долгионы шарах шүүгээнд хийж, цагаан будаа усыг шингээх хүртэл болгоно.  Бүх ногоогоо хольж, будаан дээрээ нэмээд аягаа хүсний скочоор таглаж, богино долгионы шарах шүүгээнд нэг минут болгоно.

Гүнжидийн тос, буурцагны соус хольж хутгана. Бэлэн болсон соусаа будаатай аяган дээрээ хийж, 35-40 секунд богино долгионы шарах шүүгээнд хийнэ. Бага зэрэг хөргөсний дараа иднэ.

Зүүн бүсийн аргаар амталсан будаа

8 Давс багатай бяслагтай гоймон

Орц:

Гоймон - 1/3  аяга

Ус — ½  аяга

1%-ийн тослогтой сүү - ¼ аяга

Чеддер бяслаг - ½ аяга

Хийх арга:

Гоймон болон усыг том саванд хийнэ. 2 минутын турш богино долгионы шарах шүүгээнд хийж болгоно. Хутгаад дахин 2 минут богино долгионы шарах шүүгээнд хийнэ. Хэрвээ ус шингэж дуусаагүй бол дахин богино долгионы шарах шүүгээнд хийх юм. Сүү, бяслаг хийгээд богино долгионы шарах шүүгээнд 1 минут хийж болно. Сайн хутгана.

Давс багатай бяслагтай гоймон

9 Кускустай грек салат

Орц:

Түүхий кускус - 1/3  аяга

Тахианы шөл эсвэл ус - 1/3  аяга

Нимбэгний хүчил – 1 ц.х

Оливын тос - ½ ц.х

Давс - чимх

Хэрчсэн өргөст хэм - ¼  аяга

Дөрвөлжин хэрчсэн улаан лооль

Дундуур нь хэрчсэн олив – 1 х.х

Хэрчсэн ногоон сонгино – 1 х.х

Фета бяслаг – 1 х.х

Хийх арга:

Аяганд ус хийгээд 3 минутын турш богино долгионы шарах шүүгээнд хийж буцалгана. Дээрээс нь кускус, нэмээд 5 минутын турш зогсооно. Дараа нь халбагаар сайн гэгч нь хутгаад нимбэгний хүчил, оливын тос, давс хийж хутгана. Хөрсний дараа улаан лооль, улаан лоолийн сүмс, олив  зэргийг  хийгээд дээрээс нь фета бяслагийг цацна.

Кускустай грек салат

10 Хулууны жигнэмэг

Орц:

Хулууны нухаш - ½ аяга

Өндөг – 1 ш

Зөгийн бал – 2 х.х

Шанцай

Бүх төрлийн самар

Зуурмаг бэлдэх (гурилгүй хийж болно):

Цөцгийн тос – 1 х.х

Хатаасан нунтаг наргил модны самар – 1 х.х

Бүйлсний гурил – 1 х.х

Хийх арга:

Зуурмагны бүх орцоо хольж, аяганд хий. Тусгай саванд хулуу, өндөг, шанцай, самар, зөгийн бал зэргийг хийж сайн гэгч хутгана. Зуурмагныхаа дээр тавьж бага зэргийн зай үлдээнэ. Ингээд богино долгионы зууханд 2 минутын турш болгох юм. Шүдний чигчлүүрээр хатгаж үзээд, хэрвээ жигнэмэг дотроо чийглэг байвал дахин 20-30 секундийн турш богино долгионы шарах шүүгээнд хийгээрэй. 

Хулууны жигнэмэг

11 Нэрс жимсний маффин

Орц:

Гурил - ¼ аяга

Бор элсэн чихэр — 1 ц.х

Хөөлгөгч  — ¼  ц.х

Давс  — 1/8  ц.х

Цөцгийн тос - ½  х.х      

Сүү - 2 х.х

Хөлдөөсөн нэрс — 1-2 х.х

Шанцай — чимх

Хийх арга:

Аяганд бүх хуурай орцоо хийж сайн хутгана. Цөцгийн тосоор тосолж, дээрээс нь сүү нэмнэ. Хэрвээ зуурмаг хэтэрхий шингэн санагдаж байвал бага зэрэг сүү нэмэх боломжтой. Нэрс жимсээ нэмээд богино долгионы шарах шүүгээнд 90 сек болгох хэрэгтэй.

Нэрс жимсний маффин

12 Шоколадтай бялуу

Орц:

Нунтаг жигнэмэг – 2-3 х.х

Хайлуулсан цөцгийн тос – 3,5 х.х

Элсэн чихэр – 2 х.х

Өндөг -  1 ш

Ванилин - ½ ц.х

Гурил - ¼ аяга

Нунтаг какао – 2 х.х

Хөөлгөгч - 1/8 ц.х

Давс – чимх

Үрсэн шоколад

Зефир

Хийх арга:

Цөцгийн тос, шоколадыг хооронд нь хольж богино долгионы шарах шүүгээнд 30 сек хийнэ. Дээрээс нь өндөг, элсэн чихэр, ванилин нэмнэ. Харин өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч, какао хийж хутгаад бүгдийг нь нийлүүлнэ. Аяганд нунтагласан жигнэмгээ хийгээд дээрээс нь тал зуурмагаа хийж, үлдсэн  жигнэмэг болон зуурмагаа хийнэ. Ингээд зефир хийж, богино долгионы шарах шүүгээнд 2 минутын турш хийх юм.

Шоколадтай бялуу

13 Чизкейк

Орц:

Крем- бяслаг (филадельфи, маскарпоне) эсвэл бяслаг – 50 гр

Цөцгий – 2 х.х

Өндөг – 1 ш

Нимбэгний хүчил - ½ ц.х

Ванилин – чимх

Элсэн чихэр – 2- 4 х.х

Хийх арга:

Бүх орцыг хутгаад нэг аяганд хийж 90 секундийн турш богино долгионы шарах шүүгээнд болгоно. 30 секунд тутам гаргаж хутгах хэрэгтэй. Хөрснийх дараа жимс, самар болон кремээр чимэглэнэ.

Чизкейк

14 Кофетой кекс

Орц:

Гурил – 3 х.х

Найруулдаг кофе – 1 ц.х

Какао – 2 х.х

Элсэн чихэр – 2-3 х.х

Гурил хөөлгөгч - ¼ ц.х

Сүү – 2 х.х

Өндөг – 1 ш

Ургамлын тос – 2 х.х

Ванилин - ½ ц.х

Хийх арга:

Гурил, нунтаг кофе, какао, элсэн чихэр, хөөлгөгчөө хутгана. Дээрээс нь сүү, өндөг, цөцгийн тос, ванилин нэмээд  тосоор тосолсон аяганд хийж богино долгионы шарах шүүгээнд 90 секунд болгоно.

Кофетой  кекс

15 Шанцайтай булочка

Орц:

Алимны нухаш – 2 х.х

Ургамлын тос – 1 х.х

Тослог крем – 1 х.х

Бор элсэн чихэр – 2,5 х.х

Ванилин – чимх

Гурил - ¼ аяга

Нунтаг шанцай - ¾ ц.х

Давс - хүссэн хэмжээгээр

Крем хийхэд:

Зөөлөн бяслаг – 1 х.х

Элсэн чихрийн нунтаг – 2 х.х

Сүү – 1 ц.х

Хийх арга:

Бүх орцыг хольж сайн гэгч нь хутгаад богино долгионы шарах шүүгээнд 1 минут болгоно.  Крем хийхийн тудл зөөлөн бяслаг, элсэн чихрийн нунтаг, сүү зэргээ нэг дор хийж, сайн холих хэрэгтэй.

Шанцайтай булочка

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()