Үхэхийг хуулиар хориглодог 7 газар

Гэмт хэрэг хийсэн хүний хамгийн хатуу шийтгэл үхэл байдаг. Тэгвэл үхэл өөрөө гэмт хэрэг байвал яах вэ? Дэлхийн зарим хотууд оршин суугчдаа үхэхийг хориглодог байна. Франц Итали зэрэг улсууд оршуулгын газар нэмэгдэж байгааг зогсоох үүднээс үхлийг хууль бус болгон зарлажээ. Нэгэнт талийгчдыг оршуулах газар байхгүй учраас үүнээс өөр сонголт үлдээгүй байна. Ингээд оршин суугчдаа үхэшгүй мөнх байхыг, эсвэл ядаж л хотоос тогтоосон хязгаарыг давж үхэхгүй байхыг шаарддаг 7 хотыг танилцуулж байна.

Үхэхийг хуулиар хориглодог 7 газар
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Селлиа, Итали (Sellia)

2015 оны 8-р сард Италийн өмнөд хэсэгт орших энэ хотын дарга оршин суугчдаа өвдөхийг хоригложээ. Хот ердөө 537 оршин суугчтай бөгөөд тэдний ихэнх нь 65-аас дээш насныхан байдаг байна.  Хэрэв оршин суугчид нь үхээд эхэлбэл хот эзэнгүй болох аюултай. Тийм учраас иргэдээ эрүүл байж, биеэ сайн асрахыг шаардаж эхэлжээ. Жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй хүнийг торгодог байна.

Селлиа, Итали (Sellia)

2 Куньё, Франц (Cugnaux)

2007 онд Куньёд орших 2 оршуулгын газарт ердөө 17 булшны зай үлдсэн байв. Газар доорх хөрсний усны хэмжээнээс үүдэн оршуулгын газрыг өргөжүүлэхэд ашиглаж болох талбай зөвхөн ойролцоох цэргийн бааз байжээ. Батлан хамгаалах яам цэргийн баазыг оршуулгын газар болгохыг үл зөвшөөрсний дараа Францын өмнөд хэсэгт орших тус тосгоны захирагч Филипе Гуэрин, оршуулгын газар урьдчилж газар аваагүй хүн үхэх нь хууль бус гэсэн шийдвэр гаргажээ.

Куньё, Франц (Cugnaux)

3 Сарпуран, Франц (Sarpourenx)

Куньёгийн жишгийг даган 2008 онд, 260 оршин суугчтай Францын жижиг суурингийн захирагч оршуулгын газар дүүрч байгаа шалтгаанаар иргэдээ нас барахыг хоригложээ. Шийдвэрийг зөрчвөл ноцтой шийтгэл хүртэнэ хэмээн тогтоолд дурдсан байна. Харамсалтай нь 70 насыг зооглож байсан хотын дарга тогтоол гаргасны дараах жил өөрийн шийдвэрээ зөрчсөн байдаг.

Сарпуран, Франц (Sarpourenx)

4 Биритиба Мирим, Бразил (Britima Mirim)

2005 онд оршуулгын газар зайгүй болсны улмаас Бразилын Биритиба Мирим хотын захирагч оршин суугчдаа үхэхийг хоригложээ. Оршуулгын газарт зай үлдээгүйгээс гадна Католик сүм нь талийгаачийг чандарлахыг зөвшөөрдөггүй байна. Тус хотын газар тариалан эрхлэгчид Сан Паулогийн жимс, хүнсний ногооны ихэнх хэрэглээг хангадаг бөгөөд 2003 оны хөрсөн доорх цэвэр усны судал, тариалангийн онцгой бүс нутгийн тухай хуулиар оршуулгын газраа өргөтгөх боломжгүй болжээ. 2010 онд шинэ оршуулгын газар нээгдсэнээр оршин суугчдыг амар тайван нөгөө ертөнцөд одохыг зөвшөөрсөн ч хэр удаан үргэлжлэх бол?

Биритиба Мирим, Бразил (Britima Mirim)

5 Ланхарон, Испани (Lanjaron)

Испанийн өмнөд хэсэгт орших тус хот 1999 онд мөн л оршуулгын газрын хомсдолд оржээ. Тиймээс хотын захиргааны алба шинэ оршуулгын газар олох хүртэл иргэдээ нас барахыг хориглосон байна. Тогтоолд дурдсанаар, “Өөд бологчдыг амар тайван нойрсуулах тохиромжтой газар олох үүднээс хотын захиргаа бүхий л шаардлагатай арга хэмжээг авах учир тэр болтол эрүүл мэнддээ анхаарал тавьж, нас барахгүй байх хэрэгтэй.” хэмээжээ.

Ланхарон, Испани (Lanjaron)

6 Фалчиано Дэл Массико, Итали (Falciano del Massico)

2012 онд Наполи хотын ойролцоо орших 3700 хүн амтай энэ хот үхлийг хууль бус хэмээн үзэж, хөрш хотынхоо оршуулгын газрын талбайг ашиглах болжээ. Фалчиано Дэл Массико хотод өөрсдийн оршуулгын газар гэж байдаггүй. Харамсалтай нь 2 ахмад оршин суугч уг хуулийг зөрчжээ. 2014 онд ч уг хот шинэ оршуулгын газартай болохоор хичээж байсан юм.

Фалчиано Дэл Массико, Итали (Falciano del Massico)

7 Лонгербен, Норвеги (Longyearben)

2000 хүн амтай, Арктикийн бүсэд орших энэ хот хүн ам суурьшдаг дэлхийн хамгийн хойд цэгийн хот юм. 1950 онд нутгийн оршуулгын газар дахь цогцсууд ялзарч, задрахгүй байгааг анзаарсан хотын захиргаа дахин шинэ булш булахаас татгалзжээ. Мөнх цэвдэг дор хадгалагдсан цогцос хөндөгдөөгүй байсан учир 1918 онд Испанид тархсан ханиадыг судлах боломжийг эрдэмтдэд олгосон байна. Учир нь цогцсонд ханиадны вирус хадгалагдсан хэвээр байжээ. Норвегийн эрүүл мэндийн тусламж Арктик хүртэл хол хүрч үйлчлэх боломжгүй учраас хэрэв бие чинь өвдвөл өөр газар очихыг зөвлөе.

Лонгербен, Норвеги (Longyearben)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()