Их Британид 195 залуу хүчирхийлсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

Индонезийн иргэн Рейнхард Синага хэмээх залуу 200 орчим эрийг хүчирхийлж, дэлхийн хамгийн аюултай гаж донтоноор нэрлэгдээд байна. Нэлээд чинээлэг айлын хүү тэрээр Их Британид 10 гаруй жил амьдарч байгаа бөгөөд Манчестерт ижил хүйстэн гэдгээ зарласан ч гэр бүлийнхэндээ мэдэгдээгүй байж. Авьяаслаг оюутан залууг гаж донтон гэж хэн ч таамаглаагүй байсан юм. 

Их Британид 195 залуу хүчирхийлсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн аюултай цуврал хүчирхийлэгчид тооцогдоод байгаа Рейнхард Синага (Reynhard Sinaga)-г эцэг эх нь ивээн тэтгэдэг байсан бөгөөд тэд хүүгээ ижил хүйстэн болохыг мэдээгүйгээс гадна хүүгээ Европд суурьшиж, гэр бүлтэй болно гэж найдаж байжээ. 

Тэрээр шөнийн клуб, цэнгээний газруудын согтсон эрчүүдэд усанд мансууруулах бодис хийж уулгаад өөрийнхөө гэрт аваачиж хүчиндэхээс гадна бичлэг хийж хадгалдаг байсан аж.  Ийнхүү 2 жилийн дотор 195 эрэгтэйг хүчирхийлжээ. Цагдаагийн байгууллагаас эл хэргийг Их Британи төдийгүй дэлхийн хэмжээний ижил хүйстний хүчирхийллийн хамгийн ноцтой, дээд шатны шүүх ажиллагаа хэмээн зарлажээ. Гэмт хэргийн хохирогчдын тоо өмнөх бүх эрүүгийн хэргийн хохирогчдоос хол давсныг тэд онцлон дурдсан юм.

Философийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан 36 настай ижил хүйстэн залуугийн хувьд баян аавынхаа хөрөнгөөр дураараа зугаацхад эрх чөлөөт Манчестер хот хамгийн таатай газар байсан бололтой. Учир нь Католик шашинтай Индонез улс нь ижил хүйстний харилцааг хуулиар хориглодог. 

Рейнхард Синага нь өндөр боловсролтой, чадварлаг оюутан байсан бөгөөд "Бэлгийн амьдрал ба үндэстэн дамнасан үзэл: Манчестер дахь Өмнөд Азийн ижил хүйстэн, бисексуалууд" сэдвээр диссертац бичиж байжээ. Тэрээр Манчестерт хэд хэдэн найз залуучуудтай байсан аж.

Ээлжид хохирогч болох  регби тоглодог нэгэн залуу өглөө гэрт нь гэнэт сэрээд түүнийг цохиж унагаан цагдаад барьж өгчээ. Тэрээр толгойдоо гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өөрийгөө зодуулсан тухай худал хэлсэн байна. Харин тэрээр утсаа өнөөх залуугийн халаасанд үлдээсэн нь бүх хэргийг илчилжээ. 

Аймшигт бичлэгүүдээс харахад залуу гаж донтон болох нь тодорхой байв. Хүүгийнх нь үйлдсэн гэмт хэрэг гэр бүлд нь маш том цохилт болсон байна. Тэд хүүтэйгээ шоронд байхад очиж уулзжээ. 

Түүний утас болон компьютерын бичлэгээс нийт 195 эрэгтэйг хүчирхийлсэн бичлэг олдсон бөгөөд эл гэмт хэргийнх төлөө түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()