Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

Хятадууд аливаа бүтээгдэхүүнийг хуулбарлан хийхдээ гарамгайг бүгд мэднэ. Тэгвэл тэдний дуураймал бүтээгдэхүүнүүд зөвхөн электрон бараа, хувцас хэрэглэлээр хязгаарлагдахаа больж хүн төрөлхтний соёлын өв, дурсгалт газрууд, бүхэл бүтэн хотуудыг яг адилхан хийдэг болжээ. 

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Гизагийн алдарт Сфинксийн хятад хувилбар жинхэнээсээ гаднах төрх, хэмжээний хувьд бараг ялгаагүй болжээ. 2500 жилийн өмнө эртний Египетчүүдийн босгосон гайхалтай дурсгалыг хуулбар нь Анхуй мужийн Чужоу хот дахь нэгэн хүрээлэнд сүндэрлэж байдаг.

Бээжингийн дэлхийн паркад Цагаан ордон, Линкольны хөшөөт цогцолбор, Эрх чөлөөний хөшөө хүртэл бий.

Түүнчлэн Сиднейн дуурийн театр, алдарт Харбор гүүр гэх мэт дэлхийн 100 гаруй соёлын дурсгалын хуулбар тэнд бий. 

Шанхай хотод та Пизагийн хазгай цамхгийг харж болно. Жинхэнэ цамхгийг сэргэн мандалтын үед Италийн архитектор Боннано Пизаногийн ур ухаанаар босгосон юм.

Гуандун мужийн Хуйжоу хотод Австрид байдаг, ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй Халлштат хотын хуулбар бий. Тэрхүү үзэсгэлэнт хотыг Хятадад дахин босгохын тулд "China Minmetals Corporation" бараг тэрбум долларыг зарцуулжээ.

Бас нэгэн барилгын компани 2007 онд Ханжоу хотод Эйффелийн цамхаг бүхий Парис хотыг босгожээ. Төслийн дагуу хуулбар хотод 10 мянган хүн амьдруулахаар төлөвлөж байсан боловч өдгөө эзэнгүй газар болжээ.

Уциньд хуучин эрдэнэшишийн талбай дээр 200,000 метр квадрат талбай бүхий "Бяцхан Флоренц" байдаг. Хотын нүүр царай болсон усан суваг, гүүрүүдийг яг дууриалган барьсан тэрхүү байгууламж нь бүхэлдээ худалдааны төв юм.

Бээжингийн Ментоугу дүүрэгт Оросын үнэн алдартны сүмтэй яг адилхан хийцтэй барилга бий.

Пасхи арал дээр байдаг хүний дүртэй хөшөөнүүдийн хуулбар Бээжинд бас бий.

Жянянь хотод Парисын Ялалтын хаалганы жижигхэн хувилбар бий.

9
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()