Шинэ үеийн банкны үйлчилгээ - 100 киоскийг "ХААН Банк" орон даяар суурилууллаа

Банканд очиж оочерлодог цаг үе домог болжээ. Ялангуяа, ХААН банкны харилцагчид их хэмжээний зээл л авах гээгүй бол банкны салбарт очиж, цагаа үрэх үнэхээр шаардлага алга. Учир нь “Өөртөө үйлчлэх банк” буюу киоск машиныг ХААН банк 21 аймгийн төв болон нийслэл даяар 100 ширхгийг байрлуулж, шинэ оны эхээр нэгэн зэрэг ажиллуулж эхэллээ. Монгол Улсын банкны салбарт эргэлт авчирсан энэхүү машины хүртээмжийг ийнхүү нэмэгдүүлснээр орон нутгийн төдийгүй нийт иргэдэд ХААН банк цаг харгалзахгүйгээр бүх үйлчилгээгээ шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэв. 

Шинэ үеийн банкны үйлчилгээ - 100 киоскийг "ХААН Банк" орон даяар суурилууллаа
ТАНД ЗЭЭЛ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Одоогоор 5-6-хан жилийн өмнө данс нээх, зээл авах, хадгаламж байршуулах, төлбөр төлөх, картаа удирдах, дансны тодорхойлолт, хуулга авах гэсэн 6 үндсэн шалтгаанаар ХААН банкны 2 сая гаруй харилцагч бараг бүгд  шахам банкны салбарт очиж оочерлодог байж. Тухайн үед тус банкны нийт харилцагчийн 70% нь салбараар үйлчлүүлдэг байжээ. Харин интернэт болон мобайл банкны үйлчилгээ улам хөгжиж, бэлэн мөнгөөр бус, карт, цахимаар гүйлгээ хийх  харилцагчдын тоо давамгайлах болсон энэ цаг үед дансны хуулга, тодорхойлолт авах зэрэг үйлчилгээ банк орохоос аргагүй байдалд хүргэдэг байсныг ХААН банкны зах зээлд нэвтрүүлсэн киоск машинууд бүрэн халснаар үндсэндээ банк иргэдийн “гарт оржээ”.  Өөрөөр хэлбэл, 24 цагийн турш онлайнаар банкны бүх үйлчилгээг үзүүлэх болсноор зөвхөн зөвлөгөө авах хүмүүс л банкны салбарт ханддаг болсон байна. 

Хэрэв та анзаарсан бол ХААН банкны АТМ-ээс арай өөр, харилцах утас бүхий өнгөлөг ногоон машинууд энд тэнд үзэгдэх болсон. Тэр бол өнөөх “ид шидтэй” киоск юм. 

Өнгөрсөн оноос нэвтрүүлсэн энэхүү машин танаас иргэний үнэмлэх л шаардана. Харин хариуд нь Та дансны тодорхойлолт, хуулга, лавлагааг дэлгэцэн дээр хараад хэрэгтэй хэсгээ хэвлээд авч болно, яг ТҮЦ машин шиг. Эсвэл хэн нэгэн рүү, өөр рүүгээ ч и-мэйл хаягаар илгээх боломжтой. 

Банкны картаа мартах, олохгүй байх үе цөөнгүй. Тэр тусмаа эмэгтэйчүүд бид цүнхээ солихдоо аль нэг халаасандаа картаа үлдээчихээд өөртөө төвөг удах нь бий. Эсвэл бүр карттай хэрнээ нууц үгээ мартаж уймардаг. Тэгвэл ХААН банкны киоск машин карт “нэхэхгүй”-гээр таны хүссэн гүйлгээг хийх боломж өгдөг. Иргэний үнэмлэхээ ашиглаад л хэчнээн ч төгрөгийн ямар ч гүйлгээг киоск машин дээр хийж болно. Тэр ч бүү хэл банк хооронд хүртэл гүйлгээ хийж болно гээд бод доо. Энэ бол маш том давуу тал. Түүгээр зогсохгүй, картын захиалга, нөхөн авалт, сунгалт, карт идэвхтэй, идэвхгүй болгох, интернэт банк аппликэйшн, мобайл банк, ухаалаг мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх зэргийг ч киоск машины тусламжтайгаар амжуулчихна. Төрийн зарим үйлчилгээ, тухайлбал, тээврийн хэрэгслийн татварыг бэлэн бусаар төлөх гээд маш олон үйлчилгээг “ид шидтэй” энэ машин 24 цагийн хэдийд ч хийж гүйцэтгэнэ. 

Үнэхээр учраа олохгүй, ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй, туслалцаа хэрэг болоод байвал киоск машинд суурилуулсан харилцуураар та ХААН банкны үйлчилгээний ажилтантай шууд видео дуудлагыг хийж, асуудлаа шийдэж чадна. Тухайн оператор дэлгэцэн дээр харагдах бөгөөд та хүссэн асуултаа тавьж, үйлчилгээгээ авч болно. Өөрөөр хэлбэл, ХААН банканд хаалттай цаг гэж байхгүй болсон гэсэн үг.

Яг ийнхүү үйлчилгээг нь авч үр дүнг нь үзсэн иргэнээс сэтгэгдлийг нь сонслоо. Хан-Уул дүүргийн Соёлын төвийн зүүн талд байрлах киоскоор дөнгөж үйлчлүүлсэн Т.Уламбаяр “Маргааш өглөө эрт яаралтай дансны тодорхойлолт хэрэг болоод банкны бүх салбар хаачихаад яахаа мэдэхгүй гайхаж байсан би ХААН Банк ийм киосктой болсныг найзаасаа сонсоод 23.00 цаг болж байхад ирж байгаа минь энэ. Энэ машин үнэхээр амар юм. Ажил гээд цаг наргүй явдаг над шиг хүнд маш том ажлыг минь хөнгөвчилж, цагийг минь хэмнэж байна” гэсэн юм.

Киоск буюу өөртөө үйлчлэх банкийг нэвтрүүлж эхэлсэн өдрөөс эхлээд маш олон хүнд үйлчилгээ нь хүрч, иргэдийн талархлыг хүлээсээр байна.  

Өөрөөр хэлбэл ийм олон хүний хамгаас үнэт цаг хугацааг хэмнэсэн гэсэн үг. Хэрэв харилцагч банкны салбарт очвол хамгийн багадаа 5-10 минут хүлээнэ, теллерээс үйлчилгээ авах гэж дор хаяж гурван минут зарцуулна. Тэгвэл энэ 17 минутыг киоск машин 45 секунд, дансаа бодож гацаж зогслоо гэхэд үсрээд нэг минут болгож 17 ДАХИН БАГАСГАЖ, таны алтан цагийг хэмнэж буйгаараа маш том давуу талтай. Энэ хугацаанд хүн өөр бусад олон ажлыг амжуулах боломжтой билээ.

Ийнхүү Монгол Улсын хамгийн олон харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг ХААН банк цаг үеэр мэдэрсэн хөрөнгө оруулалт хийж, технологийн дэвшлийг ашиглан бүх үйлчилгээгээ 100% онлайн болгосны үр дүнд нийт харилцагчдынх нь 95 хувь зайнаас буюу дижитал банкаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ авч, зөвхөн 5 хувь нь л банкны салбар дээр ирж үйлчлүүлдэг болсон нь ямар том хувьсал болсныг илтгэж байна.

Энэтхэг, Солонгос, Сингапур зэрэг технологи өндөр хөгжсөн орнуудад сүүлийн хоёр жилийн хугацаанд хөгжиж байгаа энэхүү цоо шинэ технологи бүхий киоскийг ХААН банк 2020 онд 100 ширхгийг байрлуулж буй бол  ирэх жил нийслэл болон орон нутагт нэмж 200 ширхгийг суурилуулахаар төлөвлөжээ. үүнчлэн Элчин сайдын яамд, төрийн байгууллагуудаас шаарддаг тодорхойлолт, хуулгыг киоскоос заавал хэвлэж авах биш, тухайн газрууд руу шууд илгээх боломжийг бүрдүүлэхээр судалгаагаа үргэлжлүүлж байна. 

Б.Дэлгэр

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.