"Амьдын там" - Дэлхий дээрх хамгийн аймшигтай хорих ангиуд

Шоронгийн хамгийн чухал үүрэг нь хоригдлуудыг хүмүүжүүлэх явдал билээ. Тиймээс ч Норвеги, Нидерланд, Дани зэрэг орнууд энэ үүргээ хэрэгжүүлэхийг нэгдүгээрт тавьж ажилладаг. Харамсалтай нь зарим хорих ангиуд хүмүүжүүлэх бус харин ч дарамт шахалт үзүүлж, хоригдлуудыг тамлан зовоох нь энүүхэнд аж. Чанга хатуу дэглэмтэй хорих ангийн тоо жил ирэх тусам цөөрч байгаа ч хоригдлуудтай хүний ёсоор харицах хандлага төлөвшөөгүй хэвээр байна.  Ингээд дэлхийн хамгийн аймшигтай 5 хорих ангийн тухай мэдээллийг хүргэе. 

"Амьдын там" - Дэлхий дээрх хамгийн аймшигтай хорих ангиуд
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Карандиру, Бразил

Бразилын Сан-Паулугийн ойролцоо байрлах Карандиру хорих ангийг 2002 онд хааж байжээ. Хэдийгээр хаасан ч энэхүү хорих анги одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд хүн оршиход боломжгүй нөхцөл байдалтай байдаг гэнэ. 1920 онд барьсан уг хорих ангийг бараг 80 жилийн турш сэргээн засварлаагүй бөгөөд тоосго болон бетоноор цутгасан, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлагыг ч хангадаггүй аж. 

Карандиру, Бразил

Карандиругийн бодит байдлыг дотор нь хоригдож байсан хүмүүс л хэлж чадна. Нэг хэсэг энэхүү хорих ангид 7500-10000 хоригдлууд байсан бөгөөд 1000 хүрэхгүй харгалзагчтай байсан гэнэ. Ажилчид 4 ээлжээр ажилладаг байсан хэдий ч нэг дор 250 тамлагчид оршиж байсан гэсэн үг юм. Гэхдээ тэд ихэнхдээ өөрийнхөөрөө байдаг байсан учир хоригдлуудын дунд хүчирхийлэл, хар тамхи зэрэг үйл ажиллагаа газар авч байжээ. 

Хоригдлуудын таван хүн тутмын нэг нь ДОХ-ын халдвартай байсан бөгөөд эмнэлгийн үзлэг үйлчилгээ хангалтгүй нь мэдээж. Тиймээс ч хоригдлууд төрөл бүрийн өвчин, зодооны улмаас үүссэн шархнаас болж амь насаа алдах тохиолдол цөөнгүй байв. Үүнээс гадна хорих ангийн эмнэлэгт хагалгаа хийж байх үедээ мэдээ алдуулагч хийдэггүй байсан юм. Мөн ариун цэврийн шаардлага хангаагүй учир хүнд өвчний дараа амьд гарахад ихээхэн хүндрэлтэй байсан гэнэ.

Карандиругийн хорих анги бас нэгэн аймшигт зүйлээрээ рекорд тогтоосон байна. 1992 онд энэхүү газар Бразилын түүхэн дэх хамгийн аймшигтай, цуст зодоон болжээ. Зодоон хоёр хоригдлын дунд эхэлсэн ч олныг хамарч хорих ангийн цагдаа, харгалзагч нар галт зэвсгийн тусламжтайгаар энэхүү зодооныг зогсоосон аж. Уг зодооны улмаас 111 хоригдол бууны суманд өртөж амь насаа алджээ. 

2 Тадмор, Сири

Сирийн эртний Пальмир хоттой ойролцоо орших Тадмор хорих анги нь 2015 онд лалын шашинтнуудын террорист халдлагын улмаас болж үгүй болсон байна. Хэдийгээр 5 жилийн өмнө үгүй болсон ч эрүүдэн шүүлт, цаазын ялаараа дэлхийн амжилтуудыг эвдсэн аж. Тадморын хорих ангид хоригдлуудыг хорт бодисоор хордуулж, хүнд хар тамхи тарьж, хөлөөр нь өлгөж, хоол ус өгөхгүйгээр хуурай өлсгөлөнд автуулж, боломжит бүх аргаар амь насыг нь хороодог байсан гэнэ.

Тадмор, Сири

Шоронд болж байсан бүхий л зүйлийг төрийн удирдлагууд мэддэг байсан ч энэ аймшигт явдлыг хориглодоггүй байж. Тадморт олныг хамарсан аллага 1980 оны 6 сарын 27-нд болсон байна. Сирийн ерөнхийлөгч Хафеза Асадаг хулгайлсны дараа Сирийн цагдаагийнхан тодорхой шалтгаангүйгээр 500-1200 хүний амийг хороожээ. 

Энэхүү аллагыг хийхэд галт зэвсгийг ашиглаагүй бөгөөд харин усны хоолой, сүх, ган саваа зэргээр зодож хоригдлуудын амь насыг хороож байсан гэнэ. Нийт хохирогчдын тоог тодорхой мэдэх боломжгүй ч энэхүү аймшигт хэргийн гэрчүүдийн мэдээлж байгаагаар нас барагсдын цогцос, хорих ангийн талбай, камер зэргийг цэвэрлэхэд бараг хоёр долоо хоног шаардсан гэжээ.

2001 онд Тадморын хорих ангийг хаасан ч 2011 онд дахин үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хоригдлуудын амь насыг хороохоо больсон ч амьдрах орчинд өөрчлөлт гараагүй учир жил бүр 20 хоригдол амиа хорлодог байжээ. Сирийн зохиолч Беракдар энэхүү хорих ангид 5 жил болсон бөгөөд “үхлийн болон галзуурлын хаант засаглал” хэмээн дүгнэсэн байна.

3 Гитарама, Руанда

Руандагийн нийслэлийн ойролцоо байх Гитарама хорих анги хэмжээний хувьд тийм ч том биш бөгөөд нэг дор 500 хүн хүлээж авна гэсэн тооцоололтойгоор анх баригджээ.  Гэвч одоо Гитарама хорих анги 6000 гаруй хоригдолтой аж. 

Гитарама, Руанда

Ийнхүү хэмжээнээсээ давсан олон хоригдлууд байгаа учир тэд шахалдаж, хажуулдаж унтдаг бөгөөд энэ байдлаар унтахын тулд оочир хүртэл үүсдэг. Харин камер нь 1:1 м-ийн хэмжээтэй, тааз байдаггүй. Үүнээс гадна Гитарамад бохирын хоолой байхгүй учир хоригдлууд өөрийн ялгадас дунд амьдардаг байна. 

Харин шоронгийн харгалзагч, удирдлагууд шорон дотор болж буй зүйлд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Үүнээс гадна Гитарамагаар зэвсэгтэй явж болохгүй бөгөөд тэдний удирдлага замд нь хөндөлссөн хэн бүхний амийг хороодог байна.

Мөн хоригдлууд тогтмол өлсдөг учир хоригдлуудын дунд хүний махаар хооллох үзэгдэл ажиглагддаг. Гитарамад эмч гэж байдаггүй учир хорих ангид өдөр бүр хоригдлууд өвчнөөс болж амь насаа алддаг.  Улсын удирдлагууд энэ асуудлыг шийдэх тал дээр анхаарал хандуулдаггүй бөгөөд 1990-ээд оны үед Руандад болсон өөрчлөлтийн дараа нөхцөл байдал бүр л муудсан аж.

4 Бангкванг, Таиланд

Николь Кидманы гол дүрд нь тоглосон “Бангкок- Хилтон” киногоор энэхүү хорих ангийг хүн бүр мэднэ. Бангквангийн хорих ангийн камер нь 6:4м хэмжээтэй боловч шоронгийн удирдлагууд нэг камерт 25 хүн багтаадаг.

Бангкванг, Таиланд

Бие засах өрөө нь тусдаа байдаггүй учир тэд аймшигтай орчинд амьдардаг. Хоригдлуудыг өдөрт нэг удаа агшаасан будаа болон хүнсний ногооны хаягдлаар хооллодог байна.

Шүршүүрт орох гэдэг Бангванкийн хорих ангид тансаглал бөгөөд сард нэг удаа усанд орж чадсан хоригдлууд өөрийгөө ихэд азтайд тооцдог аж. Ундны усны чанар муу учир хоригдлууд ходоод гэдэсний асуудалтай тулгардаг гэнэ.

Хэдийгээр дотор амьдрах орчин нь аймшигтай хэдий ч гадаад орчинд нь арчилсан мод, цэцэрлэгт хүрээлэн, ламтан болон түүний гэр бүлийнхний зурагтай хөрөг өлгөөтэй байдаг аж.

5 Диярбакыр, Турк

Диярбакыр хорих анги нь Диярбакыр нэртэй хотод байдаг бөгөөд энэхүү хотыг аялал жуулчлалын хот хэмээн нэрлэдэг. Гэвч хорих ангийн нөхцөл байдлыг аялал жуулчлалын гэж нэрлэх боломжгүй. Энэхүү хорих ангид насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүд болон насан туршийн хорих ял авсан хоригдлууд ял эдэлдэг.

Диярбакыр, Турк

Шоронгийн харгалзагч нар ямар ч бодож санах зүйлгүйгээр хоригдлуудыг хүчирхийлж, тамладаг ч, энэ нь хэвийн үзэгдэл юм. 1996 онд болсон үймээний үеэр харгалзагчид 10 хоригдлын амийг хороож, 22 хоригдлыг шархдуулсан байна.

Энэхүү хорих ангид эмнэлгийн үйлчилгээ гэж огт байхгүй. Бусад хорих ангиудын адилаар хүний тоо нь хэтэрсэн бөгөөд хамгийн чанар муутай хоолыг хоригдлуудад өгдөг аж. 

3
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()