Гиннесийн номонд орсон дэлхийн хамгийн хүчтэй охины хувь заяа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Варя Акулова нь 4 настай байхдаа насанд хүрэгчдийн хүндийн өргөлтийн тэмцээнд оролцож, 10 насандаа нийт 700кг жинтэй 10 орчим эрэгтэйг өргөснөөр “дэлхийн хамгийн хүчтэй охин” нэрээр Гиннессийн амжилтын номд багтсан юм. Харин одоо түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё. 

Гиннесийн номонд орсон дэлхийн хамгийн хүчтэй охины хувь заяа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хаах
Сурталчилгаа

16 жилийн өмнө Кривой Рога-гийн оршин суугчид болох Акуловагийн гэр бүлийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болж байсан бөгөөд өрхийн тэргүүн Юрий Акуловыг охиноо хүнд төмөр өргүүлж, тахир дутуу хүн болгох гэж байна гэж шүүмжилдэг байжээ.

Хотын удирдлагууд Юрий болон түүний эхнэр Ларисаг охиноо эрэмдэг хүн болгож байна хэмээн шүүхэд өгсөн байна. Шүүх хурал 12 жилийн турш үргэлжилсэн ч Акуловын гэр бүлийнхэн ялалт байгуулсан аж.

Варя Акулова циркийн жүжигчин, циркийн багшийн гэр бүлд төрсөн байна. Хосууд нэгэн дотуур байр түрээсэлж амьдардаг байсан бөгөөд суултуур дээрээ гамбанз тавьж хоолоо бэлдэж, жижиг плитка дээр хөршүүдтэйгээ ээлжилж хоол хийдэг байжээ.

Варяг хүндийн өргөлтийн алдартай тамирчин болгох мөрөөдөл Варяг төрсний дараа Юрийгийн толгойд орж ирсэн байна.  2 наснаас нь эхлэн бяцхан охины гарт хүнд төмөр уяж, хүндийн өргөлтөд түүнийг дасгаж байсан гэнэ.

Нэг настайдаа Варя толгой, гар дээрээ тогтож байсан бол 2 настайдаа хамгаалалтгүйгээр 5 метрийн шон дээр үзүүлбэр үзүүлж, 4 настайдаа хамгийн анх насан хүрэгчдийн хүндийн өргөлтийн тэмцээнд оролцож түлхэлттэй босолт төрөлд 92,5 кг-ийг өргөж чадсан байна.

Варя багадаа ягаан өнгийн хөшигтэй, тусдаа өрөөтэй болохыг мөрөөдөж байсан бөгөөд ээж аав нь нийтийн байр түрээсэлж амьдрахаас залхсан учир гэр бүлийн циркийн холбоо байгуулж, дэлхийг тойрох аялалд гарсан аж.

Юрий туухайгаар жонглёрдож, үзүүлбэрийн найруулга тал дээр ажилладаг байсан бол Лариса багш байхаа больж алиалагч болсон байна. Үүнээс гадна Лариса тоглолтын хувцас оёж сурсан юм. Харин Варя өөрийн хүчийг харуулсан үзүүлбэрүүдийг үзүүлэх болжээ. Акуловагийн гэр бүлийнхэн өөрийн энэхүү хүчний үзүүлбэрүүдтэйгээ дэлхийг тойрох аяллыг хийж дуусгажээ. 

Гэр бүлийн хосууд боломжит бүхий л зүйл дээр хэмнэлт хийж, хоёр өрөө байр худалдаж авч чаджээ. Ингээд Варя өрөөндөө бэлтгэл хийх боломжтой болсон байна.

14 насандаа Варя 53кг-ийн жинд тулгууртай 150 кг туухайг өргөж, мастерын зэрэг  хангажээ.  Тэрээр хэд хэдэн удаа Украины хүндийн өргөлтийн тэмцээнд ялалт байгуулсан аж.

Охин 2 удаа Гиннессийн амжилтын номд багтсан байна. Эхний удаа 8 настай байхдаа 40кг жинтэй бяцхан охин газраас 100 кг туухайг өргөжээ. Харин хоёр дахь удаа,14 настай байхдаа Варя 300 кг жинтэй туухайг хэд хэдэн дасгалтай хослуулж өргөсөн байна.

Бүсгүйн зураг дэлхийн өнцөг булан бүрт буй спорт заалуудад өлгөөтэй байдаг бөгөөд Латин Америкт Варвара Акулова бол залуусын хамгийн  хайртай тамирчдын нэг юм.

Тэрээр сэтгүүлчдэд морь эсвэл заан өргөх, гараараа хадаас нугалах, хүндийн өргөлтийн төрлөөр Олимпын аварга болохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч түүний энэ мөрөөдлүүд биеллээ олоогүй юм. Варя Биеийн Тамирын Дээд сургуулийг улаан дипломтой төгсөж, агуу спортоос нэрээ татаж, фитнес клубийн багш болжээ. Харин Акуловагийн гэр бүлд шинэхэн хүчтэн 13 настай Барбара Акулова өсөж байгаа гэнэ.

Одоо Варвара 27 настай бөгөөд хүндийн өргөлтийн тамирчин байхаа больжээ. Их сургуулийн 3-р курст байхдаа Варя хүндийн өргөлтөөр хичээллэхээ больж, фитнесийн болсон юм. Гэхдээ заримдаа хүндийн өргөлтөөр хичээллэж, өмнө нь өргөж байсан жингээ төвөггүйхэн өргөж чадаж байгаа гэнэ. Варварагийн хувьд спортын өрсөлдөөн өнгөрсөнд үлдсэн байна.

“Хэрвээ эрчүүдэд миний өргөн цээж таалагдахгүй байгаа бол энэ миний буруу биш. Харин тэдэнд л асуудал байна гэсэн үг” хэмээн нэгэн ярилцлагын үеэр Варя хэлжээ.

Үүнээс гадна допинг хэрэглэхгүйгээр хүндийн өргөлтийн төрлөөр Олимпоос медаль авах боломжгүй гэж тэр үзсэн учир мөрөөдлөө орхисон байна.

 

“Хамгийн сайн бэлтгэл хийсэн хүний биед ч гэсэн хязгаар гэж бий. Энэ хязгаараас давсан бүхэн эмийн нөлөө байдаг юм. Миний царай болон миний бие галбирыг зурагтаар гарч буй хүндийн өргөлтийн тамирчидтай харьцуулаад үзээрэй. Би стероид уудаггүй бөгөөд миний жин 120 кг биш 75 кг, миний цээжний булчин хувцсандаа багтдаггүй биш. Надад сахал ургадаггүй, дуу хоолой маань бүдүүн биш. Би эрэгтэй хүн болохыг хүсэхгүй байна” гэжээ.

45
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()