Ази жуулчдаас болж Австрийн үзэсгэлэнт хотод "гамшиг" нүүрлэжээ

Олон хотууд жуулчдын ачаар эдийн засгаа сайжруулдаг учир жуулчдын анхаарлыг татахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авдаг. Тиймээс ч жуулчинд дургүй, жуулчид хүлээж авахаас татгалздаг орон гэж төдийлөн байдаггүй. Гэтэл Австрийн Хальштат (Hallstatt) хотын удирдлагууд жуулчдыг хүлээн авах дургүй гэнэ. 

Ази жуулчдаас болж Австрийн үзэсгэлэнт хотод "гамшиг" нүүрлэжээ

780 хүн амтай Австрийн Хальштат хотыг “дэлхийн хамгийн инстаграмчлагдсан хот” хэмээн албан ёсоор нэрлэдэг байна. Өдөр бүр энэхүү хотод 10 мянга гаруй жуулчид ирдэг бөгөөд ихэнх нь Азиуд байдаг аж. Хотын дээгүүр дрон нисэж, харин нарийхан гудамжаар нь селфи хийх гэж байгаа болон хуримын зураг авалт хийж буй хүмүүсийн хөл тасрахгүй. Ялангуяа хотын дэргэд байдаг үзэсгэлэнт Хальштеттер нуурын эрэг дээр бөөнөөрөө очиж, хунгуудыг хооллон ус бохирдуулж, хог тарьж, маш их чимээ гаргаж, их хэмжээний хоол унд хэрэглэдэг байна.

Үүнээс гадна жуулчид биеэ төдийлөн зөв авч явж чаддаггүй бөгөөд айлын хаалга тогшиж, ариун цэврийн өрөөг нь хэрэглэж, аяллаасаа ямар нэгэн дурсгалын зүйлтэй үлдэхийн тулд боломжит бүхий л зүйлийг тасалж хаядаг аж.

Хальштатын нэгэн кафены эзэн ярихдаа: Нэг удаа ээж маань сэрээд гэрт хэд хэдэн хятад жуулчид селфи хийж байхыг харсан.  Харин 11 сард хаа нэгтэйгээс гал гарч голын эрэг дээр байрлах XVI зууны үеийн дурсгалыг үгүй хийсэн. 

Хотын захирагч Александр Шойц жуулчдыг хэсэгтээ энэ хотыг битгий зориоч хэмээн гуйж байгаа ч хэн ч түүний гуйлтыг сонсохгүй байгаа гэнэ.  Ингээд хот руу орох машины замыг хаасан ч жуулчид явганаар хотын үзэсгэлэнт газар руу очсоор байна. 

XIX зууны үед энэхүү хот Европын хамгийн алслагдмал хотуудын нэг байсан бөгөөд аюултай уулын замаар эсвэл цаг агаар таатай байвал завиар гатлах боломжтой байжээ. 1997 онд засмал зам тавьж, ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгүүлсний дараа ч жуулчид энэ хот руу бараг л ирдэггүй байсан гэнэ.

Тиймээс хотын удирдлагууд хотод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр шийдэж 2006 онд Өмнөд Солонгосын аялал жуулчлалын форум дээр хотын талаар дэлгэрэнгүй ярьсан юм.  Энэ бол жуулчдын хөл дарагдах эхлэл байсан бөгөөд эцэст нь Хальштат хот жуулчны хөл тасрахгүй болжээ.  Хотын захирагч хэлэхдээ:

Бид жуулчдын тоог ядаж тал хувиар багасгах хүсэлтэй байна. Тал хувиар болохгүй бол гуравны нэг хувь ч байсан яахав. Гэхдээ энэ зүйлийг хийхэд ихээхэн хүндрэлтэй бололтой. “Frozen” хүүхэлдэйн кино гарснаас хойш манай хот жуулчдын дунд үлгэрийн хот мэт санагдах болсон.

Хэдийгээр том хэмжээтэй хот биш ч үзэх зүйл багагүй бий. Жуулчдын тоо Венецээс 6 дахин их байгаа бөгөөд тэд хоногийн 300-400 долларыг зочид буудлуудад төлөхөд бэлэн байдаг. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()