Шведэд байдаг "зэрлэг байгалийн" зочид буудал

Шведийн ойн дунд орших модон урц хэлбэрийн сууц бүхий амралтын газар нь сантехник, халаалт, цахилгаан гэх мэт орчин үеийн наад захын хэрэглээ байхгүй бөгөөд зэрлэг байгалийг жинхэнэ утгаар нь мэдрэх боломж танд олгоно. "Коларбин Эколодж" нь ан хийх боломжтой 12 тусгай газартай бөгөөд талбай тус бүр дээр зочдын ая тухтай байдлыг хангах үүднээс галладаг модон урц суулган, өвсөөр хучиж далдалсан байдаг. Энэ бүхэн амьдралын хэмнэлээс хэсэг зуур холдож, стрессээс ангижрах боломж олгох зорилготой аж. 

Шведэд байдаг "зэрлэг байгалийн" зочид буудал
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Коларбин Эколоджын зүгээс ойн дунд зэрлэг байгалийг мэдэрч, орчин үеийн амьдралаас хэсэг зуур ангижрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьжээ. Шөнийн цагаар ил галын дэргэд сууж, ойролцоох гадны жуулчидтай ярилцан, цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Үүнээс гадна хандгай болон минж унаж үзэх зэргээр зочдод гайхалтай мэдрэмж төрүүлэх уур амьсгалыг бүрдүүлжээ. 

Мэдээж хот суурин газрын хүмүүс зэрлэг байгальд цагийг өнгөрөөхөд хүндрэлтэй асуудлууд тулгарах ч Коларбины  ажилчид хэзээд тусламж үзүүлэхэд бэлэн байдаг. 

Харин зочдод зориулсан модон урцанд бие засах газар байхгүй. Тиймээс зочид ой руу орж бие засах хэрэгтэй. Товчхондоо энэ газар танд нэлээд эртний амьдралын хэв маягийг санагдуулах болно. 

Үүнээс гадна та өөрөө ан хийж, хүнсээ бэлдэх боломжтой. Хэрвээ чадахгүй байвал шаардлагатай хоол хүнсийг хадгалсан агуулах бий. 

Модон овоохойд нэг шөнө хоноглоход 60 евро төлнө. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()