Бид яагаад өөрчлөлтөөс айж, "мөрөөрөө" явахыг хүсдэг вэ?

Хүн бүрийн дотор тодорхой хэмжээгээр айдас нуугдаж байдаг. Мэдээж энэ нь төрж өссөн орчин, амьдралын онцлог, үзэж туулсан зүйлсээс улбаалан бий болдог ч, ерөнхийдөө бид мэдэхгүй, хийж үзээгүй, шинэ зүйлсээс айх нь түгээмэл. Тухайлбал, шинэ ажилд орох эсвэл амьдралдаа эрс өөрчлөлт хийх үед хүний дотор тодорхой хэмжээний айдас бий болдог бөгөөд энэ нь мэдээж ирээдүйд юу болохыг мэдэхгүйтэй холбоотой. Харин дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж буй энэ үед айдсаа даван туулж, өөрчлөлтөд дасан зохицох шаардлага хүн бүрийн өмнө тулгарч байна. 

Бид яагаад өөрчлөлтөөс айж, "мөрөөрөө" явахыг хүсдэг вэ?
Хаах
Сурталчилгаа

Хүн төрөлхтөн үл мэдэгдэх бүх зүйлсээс айдаг. Хүүхэд байхдаа бидний ихэнх нь харанхуйгаас айдаг байсан. Учир нь тэнд юу байгаа нь мэдэгддэггүй болохоор.  Оройн цагаар өрөөнөөс гал тогоо орох зам аймшигтай болж хувирдаг. Өрөөний булан бүрд нэг харь гаригийн амьтан зогсож байгаа юм шиг. Үүнийг давах ганц арга нь гэрлээ асаах юм. Харь гаригийнхан гэснээс тэд үнэхээр аймар. Төгс мангас гэж хэлж болохоор. Учир нь тэдний нүдийг хараад хэн ч үгээр тодорхойлж, ямархуу харагддагийг нь хэлж чадахгүй. Тэдэнд хүн төрөлхтөнтэй дүйх шинж чанар байдаг ч тэд илэрхийлж чадахгүй, бие нь яг ч хүнийх шиг биш. Шавж, зарим төрлийн махчин амьтан, муур гэх мэт амьтадтай адил гэмээр ч бас яг тийм биш. Тэд харанхуйгаас гарч ирж, тэндээсээ довтолдог. Тийм болохоор л аймар. Насанд хүрсэн хүмүүс харин харанхуйгаас айх айдсаа давж чаддаг. Учир нь тэд харанхуйд ямар ч мангас, харь гаригийн амьтан байхгүй гэдгийг мэддэг. Түүнчлэн 15-16 настнуудад өдгөө харанхуй гэр нь биш юм аа гэхэд бараг л орогнох газар нь болжээ. Гэхдээ тэглээ гээд айдас бүрэн арилахгүй. Харанхуйн үлдээсэн зайг ирээдүйд гарч ирэх айдсууд эзэлнэ. Хамгийн гол нь тэднийг энгийн гэрэл асаах мэтийн зүйл аврахгүй. Ирээдүйд ирэх айдсыг давахын тулд хангалттай хэмжээний эерэг зүйлс, туршлага хуримтлуулсан байх ёстой. Ирээдүйд юу болох талаар сайн мэддэг байвал ямар ч мангас таныг угтахгүй. Үнэн хэрэгтээ өнөө үед биднийг тодорхойгүй, найдваргүй ирээдүй хүлээж байна. Орчин үеийн хүмүүсийн хандлага ч "Ирээдүйд битгий хошуугаа дүрээд бай. Одоо байгаадаа баярла, одоогийнхоосоо дордчихгүй байгаасай гэж л залбир" гэх хандлагатай болсон.

Дэлхий ертөнц аажим аажмаар өөрчлөгдөж байна

Бидний ертөнц маш энгийн байсан. Тэр үед та тариаланчийн гэрт төрсөн бол тариалан эрхэлж, цэргийн гэр бүлд төрсөн бол цэргийн албанд явж, язгууртны гэрт төрсөн бол хүссэнээ авч амьдрах байсан.  Ямар ч нийгмийн шилжилт хөдөлгөөнгүй, тогтвортой амьдрал.  Гэхдээ олон түмэн их дайныг урам зориг, тэр ч байтугай энх тайвнаар хүлээж авсан нь тэр тогтвортой, энх тунх амьдралыг гамшиг болгож хувиргасан. Зарим хүний хувьд  дэлхийн нэгдүгээр дайн дэлхий ертөнц дэх энгийн амьдралын хэв маяг, дарааллыг өөрчилсөн зүйл хэмээн үздэг байна. Шинжээч, пролетариатуудын үзэж буйгаар ажилчин ангийнхан энэ дайныг үл тоох байсан гэнэ. Ажиллаж, зэвсэг үйлдвэрлэж, дайчдын хоол хүнсийг бэлдэх ёсгүй байсан. Мэдээж хамгийн чухал нь цэрэг ёсоор оролцох хэрэггүй байсан аж.  Үүний оронд аль ч улс орны ард иргэдийн дийлэнх олонхыг эзэлдэг ажилчин анги дотроо иргэний дайн үүсгэх ёстой байсан. Ингэж л тэд хүсэл зоригоо биелүүлж чадна. Улс хоорондын дайн ажилчин ангийн оролцоогүйгээр  үргэлжлэх боломжгүй.

Дэлхий ертөнц аажим аажмаар өөрчлөгдөж байна

Хэдэн сая хүн үхэж, олон сая ажилчин ангийн иргэд амьдралаа золиосолсон. Дэлхийн 1-р дайны нөлөө 150 жил үргэлжилж, дайн 19-р зууны төгсгөлд л дуусгавар болсон гэж түүхчид үздэг.  Их гүрнүүд олон тооны колони улсуудаа алдаж, дэлхий дахин ажилчин анги, хүний эрхийг дээдлэх их хувьсгал өрнөж эхэлсэн ч удалгүй дэлхийн 2-р дайн дэгдэж хаант засаг, тоталитар дэглэмтэй орнууд хүчээ авсан юм.

Эндээс дэлхий ертөнц ямар их өөрчлөгдөж, ямар их үйл өрнөсөн нь харагдаж байна. Өнөөдөр ямар ч улсын иргэн 100 жилийн  өмнөх үеийн хүмүүсээс илүү эрх чөлөөг эдэлж, тэдний өмнө боломж дүүрэн байна. Гэхдээ аль ч үндэстэн, улсад итгэл найдвар гэх зүйлийг мэдрэхээ больж, авилгад идэгдэх болжээ. Энэ л өнөө үеийн хүмүүсийн санааг зовоож буй том асуудал юм.

Том өөрчлөлт - том айдас

Бид сэтгэл хөдлөл болон "муу ч бай одоо байгаадаа л таларх" гэх үзлийн талаар авч үзье. Ийм үзэл бодолтой амьдардаг хүмүүс ирээдүйд өөрийг нь хүлээж буй үл мэдэгдэх зүйлсээс эмээж, ямар ч гэрэл гэгээтэй зүйл төсөөлдөггүй. Амьдралдаа хэрэгжүүлэх том өөрчлөлт тэрхүү ирээдүйд тулгарах үл мэдэгдэх зүйлийг улам ойртуулна гэдэгт тэд итгэдэг. Үүнээс тэд үхтлээ айдаг бөгөөд ирээдүй өөр рүү нь ойртох тусам тэр юу ч харахгүй харалган болж хувирдаг. Өөрийг нь угтах үл мэдэгдэх зүйлс ойртох тусам өөрийгөө гадаад орчноос тусгаарлаж эхэлдэг.

Нэг талд нь эерэг үйл явдал, сайхан дурсамжууд байх бол нөгөө талд нь айдас түгшүүр байдаг. Сонголт нь ойлгомжтой. Тэнгэрт байгаа тогоруунаас гарт байгаа шувуу дээр гэдэг шиг. Хэн ийм үг гаргаж,  яагаад олон хүн энэ үгийг дагадаг юм бол?

Том өөрчлөлт - том айдас

Хүний хаанаас ч юм бэ гарч ирсэн бодол нь түүнийг "Их юм хүсэх хэрэггүй, урсгалаараа явж байхад бүх юм болно. Ингэж явсаар эцэст нь алтан загас, эсвэл нэг цурхай бариад авна. Гайхамшиг өөрөө л хүрээд ирнэ" гэж итгүүлдэг. Бага наснаас нь хүүхдэд ийм бодол төрүүлбэл хүүхэд айдастай болж эхэлнэ. Амьдралдаа өөрчлөлт хийж эхэлбэл нүүрээ шавартай зуурч байгаа мэт, бүх юм орвонгоороо эргэж доройтно гэж бодогдуулж, эргэн тойрны хүмүүс нь яг л үүнтэй адил утгатай зүйлс хэлдэг байна.

Тиймээс ийм төрлийн айдсыг даван туулахын тулд та бүхэн ийм айдас төрүүлж, мэдрүүлж, хэлж байгаа хэн бүхнээс хүчтэй байх хэрэгтэй. Хүрээлэн буй тодорхойгүй, юу нь мэдэгдэхгүй байгаа зүйлсээс илүү таны өөртөө итгэх итгэл өндөр байх ёстой, толинд тусах өөртөө бүхнийг даван туулж чадна гэдгийг итгүүлэх хэрэгтэй юм. 10 жилийн дараа гэхэд та өөрийгөө хэрхэн баатарлагаар тэрхүү айдсыг давснаа бахдан харах болно.

22
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()