Оскарын шагнал хүртсэн, бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн кино

Америкийн кино академийн холбооныхон “Оскар 2020”-д нэр дэвших шилдэг бүтээлүүдийн нэрсийг танилцуулсан бөгөөд энэ нь үзэгчдийн дунд маш ихээр хүлээлт үүсгээд байна. 2002 оноос Оскарын шагналд хүүхэлдэйн киног дэвшүүлэх болсон. Ингээд “Оскар”-ын шагнал хүртэж байсан алдарт 10 хүүхэлдэйн киног танилцуулъя.

Оскарын шагнал хүртсэн, бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн кино
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1 "Шрек", 2002

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хүүхэлдэйн киноны нэг. Үүнээс гадна BAFTA-ийн болон бусад кино шагналуудыг ч хүртжээ.

"Шрек" нь үлгэрийн баатруудыг нэгтгэсэн сонирхолтой, шинэлэг хүүхэлдэйн киноны нэг юм. Уг кинонд  хошигнол, шүүмжлэл, дундад зууны үеийн иргэдийн яриаг орчин үеийн үг хэллэгтэй хослуулсан болно. Хүүхэд багачууд төдийгүй томчуудын хүсэл сонирхолд нийцсэн хамгийн шилдэг  хүүхэлдэйн киноны нэг гэдэгтэй та ч санал нэгдэх биз.

"Шрек", 2002

2 "Spirited Away", 2003

Хаяо Мияазакигийн энэхүү хүүхэлдэйн кино нь Японы кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон юм. 10 настай охин гахай болж хувирсан аав ээжийгээ аврахаар тэмцэж буй түүхийг хүн бүр таатайгаар хүлээж авсан. “Оскар”-ын шагналаас гадна Америкийн “Энни”, Берлиний кино наадмын “Алтан бамбарууш” шагналын эзэн болсон аж. Үүнээс гадна IMDb энэхүү хүүхэлдэйн киног дэлхийн хамгийн шилдэг хүүхэлдэйн киноны жагсаалтын тэргүүнд тавьжээ.

"Spirited Away", 2003

3 "Уоллес, Громит хоёр - Аварга туулайтай тэмцсэн нь", 2006

Компьютерын эффект ашиглаагүй цөөн тооны хүүхэлдэйн киноны нэг гэж хэлэхэд болно. Хуванцар дүр дээр 250 гаруй ажилтан ажилласан бөгөөд арын фоныг гараараа зурсан байна. Компьютер эффектээс бүр мөсөн татгалзах боломжгүй учир кино зураг авалтын багийнхан боломжоороо багасгасан байна. Хүүхэлдэйн киног бүтээхэд 5 жил шаардагдсан бөгөөд үүний үр дүнд үзэгчдийн сэтгэлд хүрч, хамгийн их прокатласан киногоор шалгарчээ.

"Уоллес, Громит хоёр - Аварга туулайтай тэмцсэн нь", 2006

4 "Happy feet", 2007

Бусад оцон шувуугаа бодвол дуулж чаддаггүй ч гайхалтай сайхан бүжиглэдэг оцон шувууны тухай өгүүлэх уг сонирхолтой хүүхэлдэйн киног "motion capture" технологиор бүтээсэн бөгөөд оцон шувуудын хөдөлгөөнийг жүжигчид, бүжигчдээр гаргуулсан аж. Дуу оруулгыг Николь Кидман, Бриттани Мерфи болон Хью Жекман нар хийсэн байна.

"Happy feet", 2007

5 "Ratatouille", 2008

Тогооч болох мөрөөдөлтэй хархны тухай хүүхэлдэйн кино нь 2007 оны хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болжээ. Хүүхэлдэйн кинонд гарах Парисын ресторантай хэсгийн зураг авалтыг хийхийн тулд зураг авалтын багийнхан Франц руу явсан байна. “Empire” сэтгүүлийн шалгаруулалтаар "Ratatouille" нь дэлхийн шилдэг 500 хүүхэлдэйн киноны тоонд багтсан юм. 

"Ratatouille", 2008

6 "Wall-E", 2009

Хүний сэтгэл хөдлөлтэй роботын тухай өгүүлэх энэхүү хүүхэлдэйн киног 1986 оны “Short Circuit”-ыг дуурайсан гэх боловч энэ нь киног “Оскар”-ын шагнал хүртэхэд сөргөөр нөлөөлсөнгүй.  Энэхүү кино нь бусдад маш их урам зориг хайрласан бүтээл болсон хэмээн үзэгчид дүгнэсэн байна.

"Wall-E", 2009

7 Rango, 2012

Хамелеоны талаар өгүүлэх western төрлийн хүүхэлдэйн кино нь “Кунг-фу панда 2”, “Гуталт муур” хүүхэлдэйн кинонуудтай “Оскар”-ын төлөө өрсөлдөж түрүүлсэн байна. Хатуу наргианд дуртай хүмүүст энэхүү хүүхэлдэй илүү тохиромжтой.

Rango, 2012

8 "Brave", 2013

Шинэ үеийн гүнж нарын тоог нэгээр нэмэгдүүлсэн сонирхолтой хүүхэлдэйн киноны нэг бол "Brave" яах аргагүй мөн. Киноны гол баатар болох Мерида гар болон зүрхээ аврахын төлөө тэмцээнд ялагч болж, нөхөрт гарахаас татгалздаг байна. Энэхүү хүүхэлдэйн кинонд Шотландын дүр төрхийг гайхалтайгаар харуулсан. ​

"Brave", 2013

9 "Inside Out", 2016

Тус киноны найруулагчид хүний толгойд өөрөөр хэлбэл 11 настай хүүхдийн толгойд юу болж байгааг харуулахыг зорьсон юм. Киноны үйл явдал нь гол баатрын дотоод болон гадаад ертөнцөд эргэлдэнэ. Сэтгэл хөдлөл хүн бүрд хэрхэн нөлөөлөх, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гайхалтай сургамж болсон юм.

"Inside Out", 2016

10 "Coco", 2018

Киноны гол үйл явдал нь "Мексикийн нас барагсдын өдөр" өрнөнө. Хэдийгээр ерөнхийдөө сэдэв нь харанхуй ч эерэг, хөгжилтэй, Мексикийн соёл иргэншлийг багтаасан гайхалтай бүтээл юм. Энэ нь "Pixar" бүхий л сэдвээр чөлөөтэй кино бүтээж чаддаг болохыг харуулж байна. Уг хүүхэлдэйн кино хэд хэдэн кино шагналуудыг хүртсэн бөгөөд тэдний дунд “Оскар” ч багтжээ.

"Coco", 2018

29
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()