"Google"-ийн оронд ашиглаж болох шилдэг хайлтын системүүд

Хүн бүр "Google"-ийн хайлтын системийг ашигладаг ч үүнээс өөр хайлтын системүүд байдгийг төдийлөн мэддэггүй. Тиймээс та бүхэнд илүү оновчтой, шинэлэг хайлтын системээс танилцуулъя. 

"Google"-ийн оронд ашиглаж болох шилдэг хайлтын системүүд
Илүү дататай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 "DuckDuckGo"

Ажиллах зарчим

"DuckDuckGo" нь чөлөөт хайлтын систем юм. Энэхүү хайлтын системийн сервер нь АНУ-д оршдог бөгөөд өөрийн илэрцүүдээс гадна "Yahoo", "Bing", "Wikipedia"-ийн илэрцүүдийг мөн гаргаж ирдэг байна.

Давуу тал

DuckDuckGo бол аюулгүй байдал болон нууцлалын зэрэглэлийг өндөр хангасан хайлтын систем юм.  Энэхүү систем нь хэрэглэгчийн ямар ч мэдээлэл, нууц үг, хайлтын түүхийг хадгалдаггүй бөгөөд cookie хэрэглэх файлыг боломжит хэмжээгээр багасгасан болно.  

Танд ямар хэрэгтэй вэ?

Ихэнх хайлтын системүүд тухайн хүний хувийн мэдээллийн дагуу хайлтын илэрцийг гаргадаг. Энэ нь тухайн хэрэглэгч зөвхөн өөрийнх нь сонирхол, хамгийн их хайсан мэдээллийн дагуу илэрцийг  харна гэсэн үг юм.

Харин DuckDuckGo нь ерөнхий хайлтыг  харуулдаг бөгөөд таны өмнө юу хайж байсан чинь огт хамаагүй. Үүнээс гадна Google болон Yandex-ын сурталчилгааг танд харуулахгүй. Мөн та энэхүү хайлтын системээс хүссэн хэлээрээ мэдээлэл олох боломжтой. Харин бидний хэрэглэж заншсан Google ихэнхдээ англи, орос хэл дээр мэдээллийг илүү сайн өгдөг.

"DuckDuckGo"

2 "not Evil"

Ажиллах зарчим

"not Evil" нь нууцлал бүхий "Tor" сүлжээнд хайлт хийдэг.  Энэхүү хайлтын системийг ашиглахын тулд тусгай браузераар дамжина.

"not Evil" -ээс гадна "Tor" браузераар LOOK болон TORCH хайлтын системүүдийг ашиглах боломжтой.

Давуу тал

Google, Bing-ээс гарч ирэхгүй байгаа зүйлийг энэхүү хайлтын системээс хайж болно.

Танд ямар хэрэгтэй вэ?

"Tor" сүлжээнд энгийн хайлтын системээс хайж болохгүй маш олон зүйл бий. "Tor" гэдэг нь дотроо жирийн интернет дээр байхгүй торрент, хэвлэл мэдээлэл, худалдааны сайт, блог, номын сан гэх мэт зүйлсийг багтаасан байдаг. 

"not Evil"

3 "YaCy"

Ажиллах зарчим

YaCy – хайлтын систем нь P2P сүлжээний зарчмаар ажилладаг. Тус хайлтын систем суулгасан компьютер нь интернетийг бие дааж шүүдэг. Өөрөөр хэлбэл, хайлтын роботын үүргийг гүйцэтгэдэг байна. Ингээд бүрдсэн мэдээллийн санг YaCy системийн бүх хэрэглэгчид ашиглах боломжтой.

Давуу тал

YaCy-ийн тусламжтайгаар та цахим орчноос хүссэн мэдээллээ өргөн хүрээнд авах боломжтой бөгөөд бусад хайлтын системээс гарч ирэхгүй зүйлийг ч харж чадна.

Танд ямар хэрэгтэй вэ?

Хэрвээ та томоохон байгууллага болон улс төрийн нөлөөлөлд өртөөгүй чөлөөт хайлтын системийг ашиглахыг хүсэж байвал YaCy танд төгс тохирно. Үүнээс гадна YaCy-ийн тусламжтайгаар та бусад системийн илэрцүүдийг ч харах боломжтой. Хэдийгээр YaCy нь одоогийн байдлаар түгээмэл ашиглагддаггүй ч хайлтын системийн хувьд Google-ийг төгс орлож чадна.

"YaCy"

4 "Pipl"

Ажиллах зарчим

Pipl - нь тодорхой хүний тухай мэдээлэл хайхад зориулагдсан.

Давуу тал

Pipl системийн үүсгэн байгуулагчдын үзэж байгаагаар энэхүү систем нь тусгай алгоритмын ачаар бусад хайлтын системээс илүү үр дүнтэй хайлтыг хийдэг гэжээ. Хайлтын системийн үндсэн эх үүсвэр нь тухайн хүний цахим сүлжээний хуудас, оролцогчдын жагсаалт, болон бусад мэдээллийн сан байдаг бөгөөд уг санд шүүхийн мэдээлэл хүртэл багтдаг байна. Pipl хайлтын системийн энэхүү давуу талыг Lifehacker.com, TechCrunch болон бусад сэтгүүлүүд баталсан байна.

Танд ямар хэрэгтэй вэ?

Хэрвээ та АНУ-д амьдарч буй хэн нэгний талаар мэдээлэл авахыг хүсэж байвал энэ нь Google-ээс хэд дахин илүү байх болно.

"Pipl"

5 "FindSounds"

Ажиллах зарчим

"FindSounds" нь бас нэгэн тусгай хайлтын систем бөгөөд ерөнхийдөө төрөл бүрийн дуу чимээ, байшин барилга, байгаль, автомашин, хүн гэх мэт зүйлсийг хайх боломжтой.

Давуу тал

Зөвхөн дуу чимээтэй холбогдолтой зүйлийг хайх боломжтой бөгөөд илэрцээс илэрсэн бүх дууг татаж авч болно.

Танд ямар хэрэгтэй вэ?

Хэрвээ таны ажил дуу чимээтэй холбогдолтой бол энэ танд тохирно. Та өөрийн хүссэн чимээг энэхүү системээс олж болох бөгөөд англи хэл дээр илүү өргөн хүрээтэй мэдээлэл олох боломжтой. 

"FindSounds"

6 "Wolfram|Alpha"

Ажиллах зарчим

"Wolfram|Alpha" нь таны асуусан асуултад тохирох нийтлэлийг гаргахын оронд бэлэн хариулт өгөх юм. Жишээлбэл: Нью-Йорк болон Сан-Францискогийн хүн амын харьцуулалт гэж англи хэл дээр хайвал Wolfram|Alpha харьцуулалт болон хүснэгтийг шууд гаргаж ирнэ.

Давуу тал

Ерөнхийдөө тоо баримттай ажилладаг  хүмүүст тохиромжтой. Wolfram|Alpha нь бүх төрлийн салбаруудын мэдээллийн санг бүрдүүлж, бэлэн хариулт байвал шууд харуулж, харин байхгүй бол өөрөө бодож үр дүнг харуулдаг байна. Ингээд хэрэглэгч зөвхөн хэрэгтэй мэдээллээ л харна гэсэн үг юи.

Танд ямар хэрэгтэй вэ?

Хэрвээ та оюутан,  шинжээч, сэтгүүлч, шинжлэх ухааны ажилтан бол өөрийн ажилтай холбогдолтой бүхий л тоон баримтын харьцуулалтыг Wolfram|Alpha-аас авах боломжтой. Энэхүү сервер одоогоор бүх асуултыг ойлгохгүй ч тогтмол хөгжиж, илүү ухаалаг болж байна.

"Wolfram|Alpha"

7 "Dogpile"

Ажиллах зарчим

"Dogpile" хайлтын систем нь бүх хайлтын системүүдийн мэдээллийг нэгдсэн байдлаар харуулдаг.

Давуу тал

Нэгдүгээрт, энэхүү хайлтын систем сурталчилгаа багатай. Хоёрдугаарт, тусгай алгоритмын зарчмаар бүх хайлтын системүүдийн хамгийн шилдэг гэсэн мэдээллийг харуулах болно. Dogpile-ын зохиогчдын үзэж байгаагаар интернет ертөнцийн хамгийн ашигтай илэрцийг уг хайлтын систем харуулдаг гэнэ.

Танд ямар хэрэгтэй вэ?

Хэрвээ та Google болон бусад хайлтын системээс өөрт хэрэгтэй мэдээллийг олж чадахгүй байвал Dogpile танд туслах болно.

"Dogpile"

8 "BoardReader"

Ажиллах зарчим

"BoardReader" нь текст хэлбэрийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй харуулах болно.

Давуу тал

Тусгай шүүлтүүрийн тусламжтайгаар та таны хайлтад нийцэх бичгэн мэдээллийг төрөл бүрийн пост, сэтгэгдлүүдээс олох боломжтой.

Танд ямар хэрэгтэй вэ?

Ерөнхийдөө  хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад илүү тохиромжтой.

"BoardReader"

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()