Буханд өгдөг "виагра" уусан Мексик эрийн азгүйтэл

Мексикийн нэгэн эр 30 настай найз бүсгүйтэйгээ болзохоос өмнө чалхаа сайжруулахын тулд хээлтүүлгийн буханд өгдөг виагра уужээ. Харамсалтай нь, виаграны тун хэтэрснээр 3 хоногийг турш бэлэг эрхтэн нь хөвчирч, тайруулахаас өөр аргагүйд хүрсэн байна. 

Буханд өгдөг "виагра" уусан Мексик эрийн азгүйтэл
Хаах
Сурталчилгаа

Рейноса хотын нэгэн оршин суугч найз бүсгүйтэйгээ уулзахдаа чалхаа нэмэгдүүлэхийн тулд малын эмч нарын  хээлтүүлгийн үеэр буханд өгч эрч хүчийг нь нэмэгдүүлдэг виагра авчээ. Үүгээр ч зогсохгүй, тэрээр үүнийг худалдаж авахын тулд зэргэлдээх муж руу явсан гэнэ. Харамсалтай нь, Виаграны тун хэтэрч, асуудал үүссэн байна. 

Ийнхүү залуугийн романтик төлөвлөгөө талаар болжээ. Хөвчрөлт хэт их байсан тул бэлгийн хавьталд орох боломжгүй байв. Залуугийн бэлэг эрхтэн маш ихээр өвдөж, бүтэн 3 хоног тарчилжээ. Нөхцөл байдал дээрдэх шинжгүй байсан тул тэрээр эмнэлэгт хандахаас өөр аргагүйд хүрчээ. 

Рейносын эмнэлгийн эмч нар түүнд мэс засал хийсэн бөгөөд хагалгааны дараагаар түүний биеийн байдал ямар байгааг мэдэгдээгүй байна. 

Бэлэг эрхтний буруу хөвчрөлт буюу приапизм нь маш хүчтэй өвддөг бөгөөд 4 цагаас илүү өвдвөл эмнэлэгт хандах шаардлагатай байдаг аж. Удаан хугацаанд хөвчрөлт зогсохгүй хэвээр байвал мэс засал хийхээс өөр аргагүй бөгөөд энэ үед бэлэг эрхтэнд дүүрсэн цусыг авахын тулд тайрах хэрэгтэй болдог байна. Харамсалтай нь, эмчилгээ хийлгэсний дараа ердийн байдлаар бэлгийн харилцаанд орох ямар ч боломжгүй болдог бөгөөд хиймэл бэлэг эрхтэн хийлгэх арга л үлддэг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()