Дүүгийнхээ төлөө өдөрт 2-хон юаниар амь зуудаг байсан Хятад бүсгүйн харамсалтай түүх

Хятадын Ву Хуаян хэмээх оюутан охин дүүдээ туслахын тулд өдөрт ердөө 800-аад төгрөг буюу 2 юаниар амь зуун, маш бага хооллодог байсан бөгөөд тэрээр ердөө 20 кг жинтэй болсон байв. 2019 оны 12 сард тэрээр амьсгал давчдах өвчнөөр эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний эмчилгээний зардалд хандив цуглуулж байсан боловч харамсалтай нь Ву Хуаян энэ даваа гарагт нас баржээ. 

Дүүгийнхээ төлөө өдөрт 2-хон юаниар амь зуудаг байсан Хятад бүсгүйн харамсалтай түүх

Тэрээр "Chongqing Morning Post" сонинд өгсөн ярилцлагадаа "Эмээгээ нас барсны дараагаар олон нийтээс хандив хүссэн. Учир нь надад эмчилгээ хийлгэх ямар ч мөнгө байгаагүй. Ядуу зүдүү байдлаас болж үхлээ хүлээж сууна гэдэг хамгийн аймшигтай зүйл" гэжээ.

Охин нас барахдаа 24 настай байжээ. Тэрээр 5 жилийн турш бараг хоол идээгүйн улмаас зүрх, бөөрний өвчтэй болсон байв. 

Ву Хуаяан дүүгийнхээ хамтаар амьд үлдэхийн тулд олон жил тэмцжээ. Тэрээр 4 настай байхдаа ээжээсээ хагацаж, сургуульд байхад нь аав нь мөн амьсгал хураасан байна. Тэдэнд эмээ болон хамаатнууд нь сар бүр 300 юань өгдөг байсан боловч үүний ихэнхийг нь  сэтгэцийн өвчтэй дүүгийнхээ эмчилгээнд өгдөг байж. Ингээд охин өдөрт ердөө 2 юаниар амь зууж чили болон будаа л иддэг байв.

Эмнэлэгт хүргэгдэхэд тэрээр 135 см өндөр, 20 кг жинтэй байснаас гадна хөмсөг үснийх нь 50 хувь нь унасан байжээ. Тэд Хятадын ядуурал ихтэй мужуудын нэг болох Гуйжоуд амьдардаг байв. Сүүлийн 10 жилд Хятадын эдийн засаг огцом өссөн ч ядуурал хэвээр байна. Хятад улсад эдийн засгийн тэгш бус байдлын төвшин хамгийн өндөр байгааг ОУВС-ын 2018 оны тайланд дурдсан юм.  

Ву Хуаяаны хэрэг Хятадын эрх баригчдын бухимдлыг төрүүлээд байгаа бөгөөд тэд түүнийг дүүгийнхээ  төлөө өөрийгөө золиосолсон гэж үзэж байна. Харин олон нийт охины дүүгээ гэсэн сэтгэл, зүтгэлийг хүндэтгэж байна гэсэн юм. Нас барахаасаа өмнө тэрээр засгийн газраас сард 300-700 юанийн тэтгэмж авч байгаа, мөн 20,000 юанийн эмчилгээний хандив цугларсан тухай мэдэгдэл хийж байжээ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()