Галзуу гэмээр хоолны дэглэм барьдаг алдартнууд

Ихэнх бүсгүйчүүд жин хасаж, төгс төгөлдөр галбиртай болохын тулд амьдралдаа нэг удаа ч болов дэглэм барьж байсан байх. Гэхдээ богино хугацаанд их жин хасахын тулд бүсгүйчүүд маань зөв хооллолтыг дэмжих гэхээсээ илүү маш хатуу дэглэм барьж өөрийн бие организмыг асар том туршилтад оруулах нь бий. Тэгвэл алдартай бүсгүйчүүдэд өөрийн гадаад төрхөнд илүү их анхаарах шаардлага тулгардаг бөгөөд үүний тулд тэд итгэмээргүй, галзуу гэмээр дэглэмүүдийг барьдаг байна.

Галзуу гэмээр хоолны дэглэм барьдаг алдартнууд
Хаах
Сурталчилгаа

1 Женнифер Энистон (Jennifer Aniston)

Олон алдартай бүсгүйчүүд энэ дэглэмийг барьж байсан бөгөөд сөрөг үр дагавартай нь огт санал нийлдэггүй байна. Тэд өглөө болон өдрийн хоолондоо нийт 14 ширхэг нярай хүүхдийн боловсруулсан тэжээл иддэг байсан гэнэ. Хэдийгээр энэ нь илүүдэл жин хасахад тустай ч орчин үед “насанд хүрэгчдэд” зориулсан, үр дүнтэй олон бүтээгдэхүүн бий шүү дээ.

Женнифер Энистон (Jennifer Aniston)

2 Хайди Клум (Heidi Klum)

Доктор Д.С.Жарвис судалгааны явцад алимны цуу нь ханиад, толгой эргэлт, хордлого, хэт ядаргаа, толгойны өвчин зэрэгт тустайгаас гадна жин хасахад гайхалтай нөлөөлдөг болохыг тогтоожээ. Алимны цууг тогтмол хэрэглэснээр бие организмд өөх хайлуулах процесс явагдаж эхэлдэг байна.

Хэдийгээр энэ тал дээр тодорхой баримт байхгүй ч алдартай бүсгүйчүүд аль хэдийн энэхүү аргыг хэрэглээд амжсан аж. Хайдигийн хэлж байгаагаар алимны цууны үнэрийг авахад л түүний хоол идэх дуршил буурч, өлсөх мэдрэмж үгүй болж байсан гэнэ.

Хайди Клум (Heidi Klum)

3 Ума Турман (Uma Thurman)

Бүсгүй дэглэм барих үед амттан идэх боломжгүй гэх буруу ойлголтыг үгүй хийж, амттаны тусламжтайгаар турж чадсан байна. Их хэмжээний нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн нь өлссөн мэдрэмжийг амархан дарж, эрч хүчээр цэнэглэж өгдөг бөгөөд энэ нь дасгал сургуулилт хийхэд тус болдог аж.

Ума Турман (Uma Thurman)

4 Мадонна (Madonna)

Тогтмол дасгал, сургуулилт, йог хийхээс гадна дуучин бүсгүй бактерийн дэглэмийг заримдаа барьдаг гэнэ. Сүүн бүтээгдэхүүнд лактобацилл хэмээх бактери байдаг бөгөөд энэ нь бие организмын зарим нэг үйл ажиллагаа болон бодисын солилцоог түргэсгэдэг байна.

Мадонна (Madonna)

5 Элизабет Херли (Elizabeth Hurley)

"Marianne Dawson" өөрийн номондоо жин хасахыг хүссэн бүсгүйчүүдийг усан кресс ногооны салат идэхийг зөвлөжээ.  Энэ нь яншуйтай ойролцоо ургамал бөгөөд бидний эрүүл мэндэд тустай тэжээллэг бодис болон жин хасахад нөлөөлөх бодисыг агуулсан байдаг.

Эхний өдрүүдэд зөвхөн ногоо болон шөл идэх хэрэгтэй бөгөөд заримдаа жимс, бусад хүнсний ногоог нэмж болно. Ингээд дэглэм дуусах дөхөх үед бага багаар загас болон өөхгүй махыг идэх хэрэгтэй. Бүсгүйчүүд энэхүү дэглэмийг маш үр дүнтэй гэж үзэж байгаа бөгөөд Херли эхний долоо хоногтоо л 4 кг хассан гэнэ.

Элизабет Херли (Elizabeth Hurley)

6 Кристина Агилера (Christina María Aguilera)

Долоо хоногийн өнгөт дэглэм нь бүсгүйд богино хугацааны туршид нэлээд хэдэн кг хасахад тусалдаг байна. Дэглэмийн гол утга учир нь өдөрт нэг өнгийн хоолыг дагнаж идэх бөгөөд эхний өдөр цагаан, дараа нь улаан, ногоон, улбар шар, чернилэн ягаан болон шар өнгийн хоол идэх юм. Харин сүүлийн өдөр бүх өнгийн бүтээгдэхүүн орсон хоолыг иднэ.

Кристина Агилера (Christina María Aguilera)

7 Леди Гага (Lady Gaga)

Дахин давтагдашгүй дуучин Леди Гага өөрийн гадаад төрх, сексийн хамтрагч, биеэ авч яваа байдлаараа төдийгүй жин хасах арга барилаараа бусдыг гайхшруулжээ. Тэрээр төрөл бүрийн уураг, салат хэрэглэхийн оронд бүтэн өдөр виски уудаг бөгөөд архины хордлогод орохгүйн тулд амралтын өдөргүй иогоор хичээллэж, ажилладаг.

Леди Гага (Lady Gaga)

8 Бейонсе (Beyoncé)

Харин Бейонсе жимсний шүүс болон гэдэс цэвэрлэх эм ашиглаж богино хугацаанд жин хаядаг байна. Агч модны сироп, нимбэгний шүүс, ус болон кайены чинжүүгээр шүүс хийж өдөр бүр 12 аягыг хэд хоногийн турш уудаг гэнэ. Илүү үр дүнтэй болохын тулд гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх ёстой.

Бейонсе (Beyoncé)

9 Адриана Лим (Adriana Lima)

Тайзан дээр гарахаас хоёр долоо хоногийн өмнө бүсгүй бүх хатуу бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больж, уургийн болон амин дэмийн коктейл хэрэглэдэг байна. Ингээд тайзан дээр гарахаас 12 цагийн өмнөөс ус болон шингэн зүйлээс татгалздаг.

Адриана Лим (Adriana Lima)

10 Рене Зельвегер (Renée Zellweger)

Алдартай жүжигчин бүсгүй зураг авалтад орохын өмнө өдөр бүр худи кактустай мөс иддэг байна. Зарим нэг баримтаас харахад энэ нь гайхалтай өл дардаг гэнэ.

Рене Зельвегер (Renée Zellweger)

11 Николь Кидман (Nicole Kidman)

Өндөг нь тэжээллэг чанар, бага илчлэгтэй байдлаараа алдартай учир бараг бүхий л хоолны дэглэмд багтсан байдаг. Харин Николь Кидман чухал баяр ёслолын үеэр зөвхөн өндөгний цагааныг иддэг.

Николь Кидман (Nicole Kidman)

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()