Түүхэн дэх хамгийн хачирхалтай бөгөөд харгис генерал - "Нүцгэн өгзөгт"

1990-ээд оны үед Либерийн ард иргэдийг айдаст автуулж байсан "General butt naked" буюу "генерал-нүцгэн өгзөг" хочтой Жошуа Мильтон Блайы хэмээх залуугаас тус улсад байсан НАТО-гийн цэргүүд ч холхон байхыг хичээдэг байжээ. 1971 онд төрсөн тэрээр хүний махаар хооллогч каннибал байснаас гадна омгийнхоо гол санваартан болж, хүүхдээр тахил өргөн, олон хүний амийг золионд гаргасан байна. Түүний түүхээр 2011 онд "Нүцгэн бөгст генерал нүглээ наманчилсан нь" нэртэй кино хийгджээ. 

Түүхэн дэх хамгийн хачирхалтай бөгөөд харгис генерал - "Нүцгэн өгзөгт"
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

“Либерийн бөглүү тосгонд яахаараа Америк маягийн нэр ус болон бусад зүйлс ингэж их байсан талаар та гайхаж магадгүй. Хамаг учир нь АНУ-ын боол эзэмшигч нар өөрийн хуучин боолуудтай цуг байхыг тэвчилгүй 19-р зууны үед Африкийн хэсэг газрыг худалдан авч тэдэнд өгсөн гэдэг.  “Тэнд үргэлж дулаан, жилийн дөрвөн улиралд гадил жимс ургана, ажиллах хэрэг байхгүй” гэх мэтээр сурталчилж, ухуулж байсны үрээр олон хар арьстан боолууд Либерид очин өөрийн гэсэн тусгаар улс үүсгэсэн түүхтэй.”

Жошуа өсвөр насандаа омгийнхоо гол санваартан болж түүнийг тушаалд өргөмжлөх ёслол 3 хоног үргэлжлэн, залуу хүүг ёстой арьс махтай хатаажээ. Тэрээр хий юм харж, янз бүрийн дуу чимээ сонсож эхэлсэн байна. Чөтгөр өөрөө түүнд “чи бол ирээдүйн их дайчин, үүний тулд хүний мах идэх хэрэгтэй” гэж хэлсэн гэдэг. Энэ бүхний дараа зам мөрөө мэдсэн Блайы огцом амжилтад хүрч богинохон хугацаанд нэгэн жижиг омгийн санваартан байснаа удалгүй Либерийн ерөнхийлөгчийн зөвлөх боллоо.

Гэхдээ жинхэнэ солиорол үүнээс хойш болсон юм.

Улс оронд нь иргэний дайн эхлэх үед Блайы өөрийн гэсэн отрядтай болж цэргүүдээ дайн тулалдаан хийхдээ нүцгэн байлдахыг тушаажээ. Тэрээр нүцгэн бие нь сумнаас зайлуулна гэж бүрэн итгэж байсан учир ийм тушаал өгсөн аж. Гэхдээ гутал өмсөж болох бөгөөд сум тэр доор буй хөлийн улыг онох магадлал үгүй гэж бодсон бололтой.

Тэрээр тулалдаан болгоны өмнө жаахан хүүхдийг золигт гарган алдаг байлаа. “Чөтгөр зөвхөн шинэ цусанд дуртай” гэж үүнийгээ тайлбарлах бөгөөд  “Би хүүхдүүд голд шумбан тоглож байхад нь очиж нэгийг нь сонгон аваад живүүлдэг байв. Заримдаа азгүй явдал болсон мэт болгодог байсан бол заримдаа албаар олны өмнө ил хийдэг байсан” гэж ярьж байжээ.

1996 онд буюу Жошуа 54 хоног шашны зан үйл сахисны дараа түүн дээр Христос өөрөө ирж нүглээ наманчлахыг зөвлөсөн гэж ярьдаг бөгөөд үүний дараа мань хүн бүх л муу муухай зүйлээсээ татгалзаж Христос шашинтны пастор болон хувирчээ. Либери нутагт л ийм юм болдог байх.

Тэрээр өнгөрсөн амьдрал, хийсэн хэргийнхээ тухай ярихдаа “чөтгөрийн даалгавраар муу үйл хийж байсан учир өөрөө хариуцлага хүлээх ёсгүй” гэдэг байна. Нээрээ ч тэр ямар ч хариуцлага хүлээгээгүй билээ.

“Харин одоо АНУ-аас Африкт эргэн ирсэн хүмүүс болон Америкт үлдэхийг илүүд үзэн үлдсэн хүмүүсийн үр ач нарыг харьцуулан харая.  (жишээ нь Уилл Смит байж болох юм)”

Өмнө нь генерал-каннибал байсан, одоо гэгээн багш-ламтан болсон нүцгэн бөгст генерал нь эхнэр авч 4 хүүхэдтэй болжээ. Бас пастор хүний хувьд мини-банзал, богино даашинзыг чөтгөрийн гаралтай эд зүйл гэж огт үзэж чаддаггүй аж. 

6
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()