Богино хугацаанд зөв шийдвэр гаргах 5 алтан дүрэм

Орчин үеийн амьдралын завгүй хэмнэл дунд олон асуудлыг зэрэг шийдвэрлэх, олон ажил зэрэг амжуулах гээд бид бүхнийг стресст оруулдаг зүйлс цөөнгүй. Аливаа ажлыг богино хугацаанд үр дүнтэй гүйцэтгэн, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд шийдвэр гаргах чадвар хамгийн чухал аж. Учир нь бид хийхээсээ илүүтэй, шийдвэр гаргах гэж ихэнх цагаа үрдэг байна. Тэгвэл богино хугацаанд, зөв шийдвэр гаргадаг нэгэн болохын тулд дараах дүрмийг мөрдөөрэй. 

Богино хугацаанд зөв шийдвэр гаргах 5 алтан дүрэм
72 цагийн турш 72%
Хаах
Сурталчилгаа

1 Битгий төлөвлө, шууд хий

Бодит байдал дээр ямар нэг шийдвэр гаргахад хэдхэн секунд байхад л хангалттай. Харин зарцуулагдаж буй хугацаа бол төлөвлөгөө юм. Хамгийн гол нь бид шийдвэр гаргахад бага хугацаа зарцуулж, хамгийн их цагийг тухайн зүйлийг төлөвлөхөд зарцуулдаг. Олон хүмүүс цаг хугацаагаа зөв төлөвлөж чаддаггүй учир ажлаа хугацаанд нь хийж амждаггүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хэт нарийвчилсан төлөвлөгөө гаргахаас зайлсхий. Та  ажлаа хийж эхлэхийн оронд төлөвлөгөөнд илүү их хугацааг зарцуулж байна гэсэн үг юм. 

Битгий төлөвлө, шууд хий

2 Өөрийнхөө бурууг бусдад бүү тох

Таны ажил бүтэлгүйтэх, ажил дээрээ хэн нэгэнтэй муудалцах, эсвэл ажлаа төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусгаж амжихгүй байвал бүх хариуцлагыг өөртөө ав. Бусдад буруугаа тохох үед та буруутай хүмүүс өөрсдөө алдаагаа засна хэмээн хүлээж эхэлдэг. Энэ үед өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаггүй учир энэ алдааг даван туулахад хялбар байдаг. Гэхдээ шийдвэр гаргах тал дээр төвөгтэй болж эхэлдэг юм.

Харин өөрийнхөө гаргасан алдаанд өөрийгөө буруутгаж, хариуцлага хүлээснээр та зөв чиглэл рүү алхах болно. Таны гаргасан алдааг хэн ч засахгүй зөвхөн та өөрөө засна гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Өөрийнхөө бурууг бусдад бүү тох

3 Өөрийн шийдвэрт бүү эргэлз

Та ямар нэгэн шийдвэрийг аль хэдийн гаргасан ч энэ шийдвэр зөв эсэхэд эргэлзэх тохиолдол гарч байсан уу?  Та нөхцөл байдлыг дахин тунгааж, таны гаргасан шийдвэрт ямар нэг алдаа байна уу гэдгийг нягтлана. Энэ нь таны алтан цагаас үрэх бөгөөд үүнээс болж та ажлаа нэлээн оройтуулж хийж эхэлдэг.

Хурдан шийдвэр гаргахад нөлөөлөх хамгийн чухал эхний алхам бол бодохоо болих явдал юм. Өөрөөр хэлбэл, аль хэдийн шийдвэрээ гаргасан бол дахин бодох хэрэггүй бөгөөд харин шууд ажилдаа орох хэрэгтэй. Та хэзээ ч өөрийн гаргасан шийдвэрт 100% итгэлтэй байж чадахгүй учир дахин үр дүнд нь санаа зовох шаардлагатай гэж үү?

Өөрийн шийдвэрт бүү эргэлз

4 Амрах цаг гарга

Амарч чаддаггүй хүн сайн ажиллаж чадахгүй. Тогтмол завгүй байснаар та өөрийн хийсэн ажлын үр дүнг тодорхойлж, ололт, амжилт, алдаа дутагдлаа хянах боломжгүй болно. Амрах хугацаа нь бусдын шүүмж зөвлөгөөг сонсож, өөрийн хийсэн ажилд мэргэжлийн дүн шинжилгээ өгөх, гаргасан шийдвэрийнхээ сайн муу талыг дүгнэхэд тусална. Та зөвхөн нэг асуудалд анхаарал хандуулснаар аливаа шинэ зүйлийг харж чадахгүйгээр зогсохгүй, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд туслах жижиг зүйлийг ч анзаарахгүй байх магадлалтай.

Амрах цаг гарга

5 Үргэлж өөдрөг бай

Аливаа зүйлд өөдрөгөөр хандах нь бидний бүтээлч байдлыг хэд дахин нэмэгдүүлдэг байна. Өөдрөг хүн ямар нэгэн шийдвэр гаргахад илүү хялбар байх учир өдөр бүр өөрийгөө баярлуулах хэрэгтэй. Энэ нь амтат өглөөний хоол, эсвэл ажлын дараа дуртай жигнэмэгээ идэх, цэцэрлэгт хүрээлэнгээр дуртай дуугаа сонсож зугаалах гэх мэт юу ч байж болно. Хамгийн гол нь өөрт таалагдах, таныг эерэг цэнэгээр цэнэглэх зүйлийг олж хийх явдал юм.

Үргэлж өөдрөг бай

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()