Таныг төгс өгзөгтэй болгох дасгалууд

Гуяын хоёр талд өөх хуримтлагдаж, хатууран тогтохыг хэлбэр дүрснээс нь хамаарч "ханцуй", эсвэл "чих" гэж нэрлэдэг бөгөөд тэднийг арилгах тун хэцүү байдаг. Хэрэв танд ийм асуудал тулгарсан бол арилгах гэж яаралгүй, цогц арга хэмжээ авч хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Бид та бүхэнд өнөөдөр хэрхэн олон ном уншиж, хоолны дэглэм харин, хүнд дасгал хөдөлгөөн хийлгүйгээр эрүүл, төгс галбиртай болох талаар хүргэе. 

Таныг төгс өгзөгтэй болгох дасгалууд
Хаах
Сурталчилгаа

1 Хэв маягаа өөрчил

Үүний тулд та бага багаар амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ энэ нь юу юугүй фитнессээр эрчимтэй хичээллэ гэсэн үг биш бөгөөд дасгалаас гадна : 

  • Сайн унтаж, амрах. Нойр дутуу явснаар биед грелин гэх даавар ялгарч, өлсөх мэдрэмжийг илүү ихээр төрүүлдэг байна. 7-9 цаг унтах нь дааврын түвшинг хэвийн байлгахад тусална.
  • Өглөөний цайндаа хар кофе ууж, хэвш. Энэ нь биед хураагдсан усыг хөөж, бодисын солилцоог дэмжих үйлчилгээтэй ба дасгалын үеэр өөх сайн шатааж өгдөг.
  • Хоолны дуршил бууруулах, натри, калиар баялаг ногоон ургамлууд, гадил, тараг гэх хүнсийг түлхүү хэрэглэ. Бие дэх кальци, магни, калийн төвшин нэмэгдсэнээр давсыг гадагшлуулна.  Эдгээрийг хэр их хэрэглэнэ, тэр чинээгээр давс биеийн эдүүдэд тунах нь бага байна. Ингэснээр хаван, өөх тос, целлюлит шатаж, алга болдог.
  • Хоолны хэмжээндээ анхаарч эхлэх хэрэгтэй. Гэхдээ өлсөж болохгүй. Өдөрт хоол тэжээлээс авах илчлэг дутагдсанаар биед өөх тос хуримтлагдах эхэлдэг. Өдөрт бүтэн лууван, төмс гэх нүүрс ус ихтэй хүнс хэрэглэсний оронд уураг ихтэй хүнс түлхүү хэрэглэж байгаарай.

Хэв маягаа өөрчил

2 Цэнхэр шавран тос

Өгзөгний арьсыг чангалах үйлчилгээтэй, анхилуун үнэрт, цэнхэр шавран тосыг хийж туршин, өгзгөндөө массаж хийгээрэй.

Цэнхэр шавар дээр хэдэн дусал мандарины тос эсвэл нимбэгийн тос, бага зэрэг розмарин нэмж холино. Үүссэн томоо өгзгөндөө түрхээд, дараа нь бүлээн усаар арчаарай.

Цэнхэр шавран тос

3 Өгзөгний хоёр тал дахь чихийг арилгаж, арьсыг гөлгөр болгох дасгал

Фитнессийн дасгалжуулагчид  аэробикийн сургалт нь давс, илүүдэл шингэнийг биеэс зайлуулах хамгийн сайн арга гэж зөвлөдөг. 

Скват үсрэлт : Хөл хоорондоо өгзгөөсөө өргөн хэмжээтэй зайтай зогсож, гараа урагш тэнийлгэн, нуруугаараа эгц, доош сууж өгнө. Жингээ өсгий дээрээ төвлөрүүлж үсэрнэ. 30 секунд үргэлжлүүлж хэсэг амраад, дахин 2 удаа хийгээрэй.

Өгзөгний хоёр тал дахь чихийг арилгаж, арьсыг гөлгөр болгох дасгал

4 Балерина зогсолт

Эгц зогсоод, эрүүгээ бүү доошлуул. Хөлөө хоёр тийш харуулан, өсгийгөөр нь нийлүүлэн зогсоод, урд, урд нь тавьж хэдэн метр алх. Алхаж байхдаа эрүүгээ доошлуулж болохгүй. Энэ дасгал нь өгзөг, хэвлийн булчинг чангална.

Балерина зогсолт

5 Хөлийн дасгал

Зүүн өвдгөө дээр өргөж, удаанаар зүүн хөдөө урдаа гарган сууна. Энэ дусгалыш 1 минут хийж, хэсэг амраад 3 удаа үргэлжлүүлнэ.

Хөлийн дасгал

6 Усанд сэлэх

Хүний биед постурал хэмээх жижиг булчин байдаг. Эдгээр нь хүнийг цэх, шулуун зогсоход нөлөөтэй бөгөөд та түүнийг хянаж, удирдаж чадахгүй. Энэхүү булчингаас үүдэн өгзөгний булчин, хэлбэр хамаардаг байна. Гэхдээ маш жижигхэн булчин байсан ч чангалах үйлчилгээтэй хэд хэдэн арга байдаг.. Нуруугаараа сэлэх нь постурал булчинг идэвхжүүлэхэд тустай ба биеийн хэлбэрийг галбиржуулж, өгзөгний арьсыг чангална. Усанд сэлсний дараа шүршүүрт орвол илүү үр дүнтэй.

Усанд сэлэх

7 Яагаад зөвхөн эмэгтэйчүүд л өгзөгнийхөө хоёр талд чихтэй болдог вэ?

Эмч нар өгзөгний хоёр талд өөх хуримтлагдах үйл явцыг хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй гэж үздэг : Дааврын тэнцвэргүй байдал, венийн судасны эргэлт буурах, суурьшмал, идэвхгүй амьдралын хэв маяг, төрөлт болон стресс.

Гэхдээ гол шалтгаан бол эмэгтэйчүүд  хүүхэд төрүүлж, үр удмаа үлдээх чадамжтай байлгахын тулд өгзөгнийх нь хоёр талд өөх тос хуримтлагдахаар байгалиасаа заяагдсан байдаг ажээ. Энэ хэсэгт агуулагдах өөх нь нас бие хүрсний дараа буюу ойролцоогоор 20-22 наснаас эхэлж хуримтлагдаж эхэлдэг.

Эдгээр нь эмэгтэй хүний эстроген дааврын  үйл ажиллагааг дэмжиж, мөчлөгийг нь хэвийн байлгахад чухал үүрэгтэй. Мөчлөг тогтмол явагдахад өөх алга болж, өөхний давхарга фиброзз массаар бүрхэгдэн хатуу, нягт шинж чанартай болдог байна. Тиймээс л энэ үед тэрхүү арьсан доор тогтсон өөхийг арилгахад хэцүү болж эхэлдэг байна. Хөлний дасгал өдөржин, шөнөжин хийгээд, хоолны дэглэм бариад ч тус болохгүй. Биеийн бүх хэсэгт хамаарах цогц арга хэмжээ авснаар л та өөрийн хүссэн төгс бие, галбиртай болж чадах юм.

Яагаад зөвхөн эмэгтэйчүүд л өгзөгнийхөө хоёр талд чихтэй болдог вэ?

8 Латин Америк бүжиг

Латин Америкийн бүжиг нь таны биеийг хэвлийн доод хэсэг, мөн хонго, өгзөг дэх  өөхний эдийг идэвхтэй хөдөлгөөнд оруулж, ажиллуулдаг. Ийм ачаалал нь нурууны жижиг булчингууд, том гуя ба хэвлэлийн булчинг чангалж өгдөг байна.

Латин Америк бүжиг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()