"CES 2020" үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг 12 технологи

Жил бүрийн 1-р сард Лос Анжелесд олон улсын CES (International Consumer Electronics Show) нэртэй шинэ технологийн үзэсгэлэн зохион байгуулагддаг. Тус ажиллагаан дээр ирээдүйд нэвтрүүлэх бүх төрлийн шинэ, дэвшилтэд технологиудыг танилцуулдаг бөгөөд нэг талаар энэ үед ирээдүйн дүр зураг харагддаг гэхэд болно. Тэгвэл энэ жилийн "CES2020" дээр ямар онцлох бүтээлүүд олныг анхаарлыг татсаныг хамтдаа сонирхоцгооё. 

"CES 2020" үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдэг 12 технологи

1 "Samsung Selfie Type"- Үл үзэгдэгч кэйборд

Урд талд байрлах камерын тусламжтайгаар хүний хурууны хөдөлгөөнийг мэдэрнэ. Ингэснээр тэгш гадаргуу бүхий газарт та ямар нэг текст бичих боломжтой болох бөгөөд том, овор ихтэй хэрэгсэл авч явах шаардлагагүй болжээ.

"Samsung Selfie Type"- Үл үзэгдэгч кэйборд

2 "Cyrcle Phone"-Дугуй хэлбэртэй ухаалаг утас

Жижиг дугуй хэлбэртэй  "Cyrcle Phone" ухаалаг утас нь бусад Android утаснуудтай яг адилхан үйлдэлтэй. Харин халаасандаа хийгээд авч явахад илүү хялбар байлгах зорилгоор дугуй хэлбэртэй хийжээ. 

"Cyrcle Phone"-Дугуй хэлбэртэй ухаалаг утас

3 "Colgate Plaqless Pro"- Ухаалаг сойз

Colgate, Oral-B нарын хамтран бүтээсэн шинэ төрлийн ухаалаг сойз нь амны хөндийн зураглал хийж, утасны дэлгэц дээр шууд харуулах болно. Ингэснээр та шүдэн дээрх бохирдлыг хэрхэн цэвэрлэж байгааг тодорхой харах боломжтой юм. 

"Colgate Plaqless Pro"- Ухаалаг сойз

4 "Android Robo-C"- Туслагч робот

"Терминатор" кинонд гардаг Арнольдын царайг дуурайлган хийсэн тус робот нь "Алис" зэрэг дуут туслахуудтай төстэй бөгөөд  төрөл бүрийн онигоо ярихаас гадна хамгийн тэнэг асуултад ч таарсан инээдтэй хариу өгөх чадвартай гэнэ.

"Android Robo-C"- Туслагч робот

5 "Samsung Q950TS 8K QLED TV" - Хүрээгүй зурагт

15 мм зузаан 8К нягтаршилтай тус зурагтын дэлгэц нь их биеийн 99%-ийг эзэлнэ.

"Samsung Q950TS 8K QLED TV" - Хүрээгүй зурагт

6 "August Wi-Fi"- Ухаалаг цоож

Бүх зүйлсийг гар утастай холбон ажиллуулах гэсэн энэ чиглэл үргэлжилсээр байгаа төдийгүй одоо гэрт зориулсан ийм цоож түгжээ хүртэл  бий болж байна. August Home компанийн бүтээсэн цоож нь Apple HomeKit  болон Siri дууны туслагчийн тусламжтайгаар ажиллана. Мөн энэ цоож нь жирийн гэрийн цоожноос 45 хувь жижиг хэмжээтэй учир төдий чинээ найдвартай аж.

"August Wi-Fi"-  Ухаалаг цоож

7 "Juno Chiller"-Мини хөргөгч

Цилиндр хэлбэртэй тус жижиг хөргөгч нь 5 минутад лаазтай, савтай (350-740 мл) ундаа, шингэнийг хангалттай хэмжээнд хөргөх юм байна. 

"Juno Chiller"-Мини хөргөгч

8 "NURVV Run"- Гүйлтийн ухаалаг улавч

Улавч хүртэл ухаалаг болжээ. 32 мэдрэгчийн тусламжтайгаар энэ улавч нь таны хөлийн тухай мэдээллийг, алхааны зай, гүйлтийн хэмнэл гээд олон мэдээллийг гаргаж өгнө. 

"NURVV Run"- Гүйлтийн ухаалаг улавч

9 Mercedes-Benz VISION AVTR- супер машин

Жеймс Камероны Аватар киноноос сэдэлжүүлэн бүтээсэн тус супер машин нь кинонд гардаг Пандора гарагийн нутгаар явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ ер бусын дизайнаас гадна уг машинд нэгэн супер боломж байгаа нь хажуу талаараа ч явах боломжтой гэнэ. 

Mercedes-Benz VISION AVTR- супер машин

10 "Bosch Virtual Visor"-Ухаалаг саравч

Машины урд шилэн дээр байрлах тусгай шингэн кристал дэлгэц нь жолоодож байгаа хүний нүдний байрлалыг олж ямар нэг гэрлээс гялбахаас хамгаална. Сүүдэрлэх хэсгийг хэмжээг шаардлагатай үед нэмэх боломжтой.

"Bosch Virtual Visor"-Ухаалаг саравч

11 "Roland"- Цахилгаан төгөлдөр хуур

Жинхэнэ төгөлдөр хуурыг санагдуулах дизайн бүхий энэ хөгжмийн зэмсэг нь GPX-F1 «Facet» нэртэй, сүүлийн үеийн программ хангамжаар тоноглогджээ. Яг л бодит мэт янз бүрийн дуу гаргагчаас гадна  дэлгэц, туслах хоолой Alex, Android систем дээр ажиллах хэд хэдэн хэрэгтэй апп суулгах боломжтой гэжээ.

"Roland"- Цахилгаан төгөлдөр хуур

12 "4moms MamaRoo" -Бүүвэйлэгчтэй ор

Энэхүү хүүхдийн орыг дуурайлган хийсэн бүүвэйлэгчтэй ор нь хэд хэдэн үүрэг гүйцэтгэж чадах ба хүүхэд бүүвэйлэх 5 горим байдаг. Үүнд машинаар явах үе, уутат имж, мод хооронд бүүвэйлэх, давлагаа, энгэртээ бүүвэйлэх зэрэгтэй адил үйлдэл хийдэг байна. Горим болгон дотроо бас 5 хурдтай төдийгүй бас бороо орох, далайн чимээ зэрэг дуу гаргана. Бүх горимын ажиллах цагийг тохируулах боломжтой учир эдгээрийг дараалан үргэлжлүүлэх боломжтой. 

 

"4moms MamaRoo" -Бүүвэйлэгчтэй ор

Дараах шинэ технологиудаас танд аль нь гайхалтай санагдаж байна? Та хамгийн түрүүнд алийг нь авах вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()