Хятадын тэрбумтан нутгийнхнаа бүгдийг нь үнэгүй байранд оруулжээ

Хятадын бизнес эрхлэгч, тэрбумтан Шионг Шуйхуа (Xiong Shuihua) хэмээх эрхэм төрж өссөн Шионгкэн тосгондоо эргэн ирээд түүнийг баяжихаас өмнө гэр бүлийнхэн болон өөрт нь сайхан сэтгэл гаргадаг байсан нутгийн иргэдэд талархал илэрхийлэн том бэлэг барихаар шийджээ. 

Хятадын тэрбумтан нутгийнхнаа бүгдийг нь үнэгүй байранд оруулжээ
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

54 настай Шионг Шуйхуа нь барилга болон гангийн бизнес эрхлэн чинээлэг нэгэн болсон юм. Тэрээр төрөлх тосгондоо эргэн ирээд, тосгоны хуучин байруудыг бүгдийг нураан, газрыг нь тэгшлээд 72 айлын тансаг амины орон сууц барьж өгчээ. Гайхалтай нь, тэрээр энэ бүгдийг үнэгүй хийж өгсөн байна. 

"Daily Mail"-д мэдээлснээр тэрээр өөрт болон гэр бүлийнхэнд нь онцгой сайхан ханддаг байсан 18 гэр бүлд дээд зэрэглэлийн амины орон сууц барьж өгсөнөөс гадна ядуу буурай, бага орлоготой иргэд болон өндөр настнуудад өдөрт 3 удаа үнэгүй хоол өгөхөөр болжээ. 

Шионгкэн тосгон нь  Өмнөд Хятадын Шинью дүүрэгт байрладаг. Тэрээр энэ бүх төсөлд 6 сая гаруй доллар зарцуулсан байна. 

Тэрээр "Би төсөөлж байснаасаа хэд дахин их мөнгө олсон гэхдээ би хэн байснаа мартахыг хүсээгүй. Өнгөрсөн хугацаанд би цаг үргэлж бусдын ач тусыг хариулах хүсэл дотроо тээж явсан. Намайг бага байхад манай гэр бүл болон надад тусалж дэмжиж байсан бүх хүмүүс энэ шагналыг хүртэх эрхтэй гэж би бодож байна." хэмээн ярьжээ. 

189
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()