Дуучин Билли Айлиш дэлхий нийтийн хайрыг татах болсны 8 шалтгаан

Өнгөрсөн жилийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн том амжилтыг дуучин Билли Айлиш (Billie Eilish) гаргасан бөгөөд тэрээр 2019 онд 18 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. 12 сарын 6-нд бүсгүй өөрийн шинэ клипийг цацсан ба уг клип нэг сарын дотор “YouTube” хуудаснаа 40 сая хандалт авчээ. Биллигийн хит дуу болох “Bad Guy” гараад нэг жил хүрээгүй ч аль хэдийн 1 тэрбум хандалт авч, “Billboard Hot 100” жагсаалтад багтжээ. 

Дуучин Билли Айлиш дэлхий нийтийн хайрыг татах болсны 8 шалтгаан
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Биллигийн “When We All Fall Asleep, Where Do We Go” цомог нь Их Британи болон Америкийн хит жагсаалтын тэргүүн байрыг өнгөрсөн онд эзэлсэн байна. Түүний инстаграм хуудас 50 сая гаруй дагагчтай. Харин 11 сард тэрээр “Грэмми-2020” наадмын 6 шалгаруулалтад нэр дэвшсэн. Шагнал гардуулах ёслол 1-р сарын 26-нд болох бөгөөд энэ удаагийн “Грэмми-2020” наадмын гол дүр Билли байх бололтой. Тэгвэл түүний үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн шалтгаан юу байв?

 

1 Түүний дуунууд

Сүүлийн үед бүх зүйлд минималист сэтгэлгээ ажиглагдах болсон бөгөөд дуу хөгжимтэй ч энэ зүйл холбоотой. Билли Айлишийн дуунууд намуухан, минималист талдаа байдаг бөгөөд энэ нь бусад хүмүүст тайтгарал олгодог. Мөн тэрээр дуундаа өөрийн нууцыг шингээдэг. Үүнээс гадна тэрээр дуунуудаа төгөлдөр хуур эсвэл гитар дээр хялбар тоглох боломжтой байлгахыг эрмэлздэг байна.  Дуу бичих тал дээр Биллид түүний ах Финнеас О’Коннелл тусалдаг бөгөөд тэрээр үргэлж дүүгээ дэмжиж, өөрийн үзэл бодол, санаагаа хэлдэг. 

Билли урлагийн гэр бүлээс гаралтай бөгөөд аав, ээж хоёр нь жүжигчин, хөгжимчин мэргэжилтэй. Тиймээс Билли болон түүний ах хөгжмийн мэдлэгтэй байх нь гарцаагүй. “Би хэзээ ч дуулж эхэлж байгаагүй. Би үргэлж дуулдаг байсан” хэмээн Билли хэлсэн байна. Айлишийн дуу хөгжмийг тогтооход амархан, бас мартагдашгүй байдаг.

Түүний дуунууд

2 Дууны үг

Билли Айлишийн дууны үг нь орчин үеийн залуусын дууны үгнээс тэс өөр байдаг бөгөөд уянгын халил, өндөр сэтгэл хөдлөл байдаггүй. Түүний дуунууд намуухан, гунигтай хэдий ч энгийн байж чаддаг. Үүнээс гадна Билли дуугаа дуулахдаа хэт их сэтгэл хөдлөлгүйгээр дуулдаг учир энэ нь үнэн сэтгэлээсээ, бодит мэт харагддаг.

Биллигийн дууны үг фантастик талдаа. Бидний амьдарч буй орчин уйтгарлах завгүй баялаг болохыг тэрээр дуугаараа харуулахыг зорьдог байна. Залуу дуучин бүсгүй маань орчин үеийн хөгжмийн урсгалаас тэс өөр зүйлийг бүтээхийг эрмэлздэг учир ийнхүү ахынхаа хамтаар өөр мэдрэмжийг сонсогчдод хүргэх тал дээр илүү анхаарал хандуулж ажилладаг.

Дууны үг

3 Түүний клипүүд

Айлишийн клипүүд маш натуралист, гүнзгий утгатай байдаг. Бүсгүйн нуруу руу тариур зоож, эргэн тойронд нь аалз гүйж, хацар дээр тамхи унтрааж, нүднээс нь хар бэх урсдаг юм. Хэдийгээр энэ нь дотор арзайлгадаг ч үргэлжлүүлэн үзэх хүслийг маш ихээр төрүүлдэг. Энэ нь ерөнхийдөө аймшгийн кино мэт санагдана. Дуучин бүсгүй энэ ертөнцийн эцсийн зогсоолыг харахыг хичээж байгаа мэт дүрслэл түүний клипэнд харагддаг. Өөрөөр хэлбэл, энгийн өсвөр насны хүүхэд мэт биеэ авч явдаг.

Түүний клипүүд

4 Бусдыг ойлгох чадвар, зоригтой байдал

Билли уйтгартай, меланхолик харагдахаас айдаггүй бөгөөд тэрээр өсвөр нас гэж юу болохыг биеэрээ туулж мэдэрсэн. Үүнээс гадна тэр 14 насандаа буюу өсвөр насандаа алдрын оргилд  хүрчээ. Тэрээр сэтгэл зүйн асуудлуудыг даван туулах ихээхэн төвөгтэй болохыг мэднэ. Дуучин бүсгүй Туретын синдром хэмээх төв мэдрэлийн системийн синдромтой бөгөөд энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Үүнээс гадна тэрээр хар дарсан зүүд,  унтах үеийн саажилт өвчинтэй алдрын оргилд хүрэх замдаа тулгарч байсан. Энэ бүхэн нь Биллигийн бүтээлд тусгагдсан байдаг. 

Бусдыг ойлгох чадвар, зоригтой байдал

5 Өсвөр насныханд тулгардаг асуудлыг чөлөөтэй илэрхийлдэг

Өсвөр насанд эрүүл мэндийн асуудал, олон нийттэй харьцах харьцаа, өөрийн эрхгүй амиа хорлох бодол төрөх, хориотой эм бэлдмэл хэрэглэх гэх мэт зүйлс тулгардаг. Билли энэ талаар огт нуудаггүй бөгөөд өөрийн дуундаа багтааж, бүх зүйлийн талаар ярилцах хэрэгтэй гэсэн санааг гаргадаг.

Гэвч зарим насанд хүрэгчид түүний дууг бусад өсвөр насныханд сөргөөр нөлөөлөх вий гэж айдаг аж. Бодит байдал дээр Эйлиш дуугаараа сонсогчдодоо дээр дурдсан бүхэн муу зүйл болохыг илэрхийлж, тэднийг буруу зүйл хийх вий гэхээс хамгаалж урьдчилсан сэргийлдэг байна. Жишээ нь: «Xanny» дуундаа хориотой эм бэлдмэл хэрэглэх нь маш аюултай, буруу зүйл болохыг залууст ойлгомжтой, залуусын хэлээр дуулдаг аж. Билли ч гэсэн сэтгэл санааны гүн хямралд орж байсан гэнэ. Гэхдээ одоо тэрээр өөрийн айдас, асуудалтай нүүр тулж чаддаг болсон бөгөөд энэ талаар чөлөөтэй ярилцаж чаддаг.

Өсвөр насныханд тулгардаг асуудлыг чөлөөтэй илэрхийлдэг

6 Загвар хөөдөггүй

Билли Эйлиш сүүлийн үеийн загварын чиг хандлагыг төдийлөн хөөдөггүй бөгөөд орчин үеийн залуустай ижил харагдах гэж хичээдэггүй. Тэр тухайн үед нь өөрт нь таалагдсан зүйлийг л өмсдөг. Энэ нь загварлаг бус харагдсан ч хамаагүй байдаг юм. Өөрийн уран бүтээлд бусдын анхаарлыг хандуулахын тулд тэрээр өөрийн биеийг шуудай мэт том хувцасны ард нуудаг байх магадлалтай.Тэрээр бусдыг дуурайна гэдэг утгагүй зүйл гэж үздэг бөгөөд бусад хүмүүс гадаад төрхийнх нь талаар юу гэж ярих нь түүнд огтхон ч хамаагүй байдаг. Хувцаслалтын тал дээр тэрээр чөлөөт байдлыг эрхэмлэдэг.

Загвар хөөдөггүй

7 Өөрийнхөө хүчээр алдрын оргилд хүрсэн

Билли үнэхээр DIY-уран бүтээлч (Do It Yourself — «өөрөө хий») юм. Хэдийгээр тэрээр “Interscope Records” компанитай хамтран ажиллах гэрээтэй ч ихэнх дуугаа ахынхаа хамт, эцэг эхийнхээ гэрийн нэг жижиг өрөөнд хийдэг байна. Анхны цомгийн ажил маш удаан явагдаж байсан бөгөөд энэ  үед Билли: “Бид хэзээ ч энэ цомгийг хийж дуусгахгүй мэт  санагдаж байсан” хэмээн хэлсэн байна. Тиймээс л Билли шүтэн бишрэгчдийнхээ дунд энгийн, ойр дотны нэгэн болж чадсан юм.  

Өөрийнхөө хүчээр алдрын оргилд хүрсэн

8 Z үеийнхний төлөөлөл

Биллигийн бас нэгэн давуу тал нь түүний уран бүтээлүүд өсвөр настнуудад зориулагдсан байдаг. Тэрээр өөрийн үеийнхэндээ энэ насныхны асуудлыг ойлгомжтойгоор дуундаа оруулж өгдөг аж. Түүний уйтгартай, меланхолик дуу нь ямар нэг тренд биш. Харин өсвөр насныхны ерөнхий байдал юм.

Z үеийнхний төлөөлөл

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()