Хүмүүсийн гэрийн үүдэнд ууттай мөнгө орхидог байсан этгээд баригджээ

Английн Дарем мужийн Блэкхолл-Коллиери тосгоны оршин суугчид сүүлийн 6 жил айлуудын үүдэнд ууттай мөнгө орхидог байсан үл таних этгээдээс сэрэмжилсээр байлаа. Дээрх хугацаанд цагдаа нар хүмүүст мөнгө тарааж, буяны үйл хийгээд байсан сэжиг бүхий этгээдийн ул мөрийг хайсаар байсан ч амжилт олоогүй юм. Харин тосгоны иргэд байнгын айдас дунд амьдарсаар байв. 

Хүмүүсийн гэрийн үүдэнд ууттай мөнгө орхидог байсан этгээд баригджээ
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

Уут бүрд 2500 доллар байсан бөгөөд ийм боодолтой мөнгө олсон 13 тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ энэ тоо зөвхөн шударгаар цагдаад авчирч өгсөн тоо юм. Хэдийгээр дээрх үйлдэл оршин суугчдад ямар нэг хохирол учруулаагүй ч, шалтгаангүйгээр хүмүүст мөнгө тарааж буй хэргийн цаад учрыг олохоор цагдаа нар мөрдлөг хийж эхэлсэн байна. Хачирхалтай нь, ууттай мөнгөн дээрээс хурууны хээ олдоогүйгээс гадна уут болон мөнгөний гарал үүслийг ч тогтоож чадаагүй аж. 

Харин 2019 оны 12 сарын сүүлээр хэргийн учир тайлагджээ. Хоёр үл таних баян эрхэм /эрэгтэй, эмэгтэй/ өөрсдөө цагдаагийн газар ирж, өнгөрсөн хугацаанд мөнгө тарааж байснаа хүлээсэн байна. Цагдаа нар гэмт хэргийн сэдэл хайж тэднийг хатуу байцаасан ч, ямар нэг гэмт хэргийн шинжтэй зүйл байгаагүй учир хэргийг хаажээ. Харин тэд нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд алдар нэр, талархлын үг хэрэггүй гэсэн байна. 

Харин үүний цаана "Яагаад" гэсэн асуулт хариултгүй үлдсэн юм. Олон нийт тэднийг "гэнэт баяжсан" хүмүүс учир хөрөнгөө бусадтай хуваалцахыг хүссэн байх гэсэн таамаг дэвшүүлжээ. Ямартай ч тэд буян үйлдэж, бусдыг баярлуулж өөрсдөө сэтгэл ханамж авдаг биз ээ. 

Цагдаа нар тэднийг суллан явуулж, бүртгэгдээд байсан 13 уут мөнгийг авчирч өгсөн хүмүүст эргүүлэн өгчээ. 

42
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()