Шидэт "Чиа үр"-ийг тогтмол хэрэглэх 10 шалтгаан

Чиа үрийн ач холбогдлыг Ацтек болон Маяачууд анх олж нээсэн ч энэхүү хүнсний ач тус саяхнаас олонд танигдаж байгаа юм. Жижигхэн ч гэсэн энэхүү үр нь амин дэмээр баялаг бөгөөд онцгой амт үнэргүй учир ямар ч жорд нэмж хэрэглэх боломжтой ажээ. Энэхүү шидэт үр хүний биед ямар ач тустай талаар одоо хүргэе.

Шидэт "Чиа үр"-ийг тогтмол хэрэглэх 10 шалтгаан
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Шүдийг эрүүл байлгана

Ясыг бэхжүүлж, шүдийг бат бөх байлгахад хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг элемент бол калци билээ. Түүнээс гадна чиа үрд агуулагддаг боор нь шүдийг бат бөх ургахад нөлөөлдөг магни, фосфор, манган зэргийн бодисын солилцоог дэмждэг байна.

Шүдийг эрүүл байлгана

2 Чихрийн шижин тусах эрсдлийг бууруулна

Ханаагүй өөх тос, эслэг, уураг зэрэг нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг. Америкийн Хөдөө Аж Ахуйн яамнаас чиа үрийг чихрийн шижинг эмчлэхэд хамгийн тустай хүнс хэмээн нэрлэжээ.

Чихрийн шижин тусах эрсдлийг бууруулна

3 Өтгөн хаталтаас сэргийлнэ

Чиа үр эслэгээр баялаг учир хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг. Чиа үрд агуулагддаг эсэл усанд уусдаггүй бөгөөд устай холилдох үедээ гелэн хэлбэртэй болдог учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлдэг байна.

Өтгөн хаталтаас сэргийлнэ

4 Бодисын солилцоог дэмжинэ

Витамин B-ээр баялаг учир чиа үр бодисын солилцоог түргэсгэдэг. Үүнээс гадна омега-6-аар баялаг учир жин хасахад тустай өөх тос шимэгдүүлдэг олон төрлийн амин дэмийг бие махбодь шингээж авах үйл явцыг дэмждэг байна.

Бодисын солилцоог дэмжинэ

5 Нойронд сайнаар нөлөөлнө

Серотонин, мелатонин хэмээх 2 гормон бат бөх нойрсоход чухал үүрэгтэй. Эдгээр гормон нь триптофан хэмээх амино хүчлийг ялгаруулдаг бөгөөд чиа үр ч бас уг амино хүчлийг ялгаруулдаг байна. Ингэснээр нойронд сайн болж, тайван, бат бөх унтаж амарч чадна

Нойронд сайнаар нөлөөлнө

6 Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Чиа үрд агуулагддаг Омега 3, Омега 6 зэрэг нь цусан дахь холестриныг бууруулж, судалсны үрэвслийг намдаан, цусны даралтыг бууруулдаг. Ингэснээр зүрх эрүүл байх нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.

Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

7 Эрүүл бат бөх яс

Чиа үр нь ясны эрүүл мэндэд тустай калци зэрэг олон төрлийн эрдэс бодис агуулдаг. 25 гр чиа үрд 157 мг калци агуулагддаг нь 100 мл сүүнд агуулагддаг калциас илүү хэмжээтэй байгаа юм.

Эрүүл бат бөх яс

8 Эрч хүч нэмэгдэнэ

Чиа үрд агуулагддаг витамин B, төмөр, цайр, магни зэрэг нь биеийн эрч хүчийг нэмэгдүүлэх үүрэгтэй байдаг. Дуртай смүүтиндээ багахан чиа үр нэмж хийгээд бүхэл өдрийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Эрч хүч нэмэгдэнэ

9 Хөгшрөлтийг удаашруулна

Антиоксидантаар баялаг учир арьсыг хурдан хугацаанд нөхөн төлжүүлж, арьсны аливаа асуудлаас сэргийлнэ. Үүнээс гадна витамин E агуулдаг учир арьсны хөгшрөлтийг удаашруулдаг ажээ.

Хөгшрөлтийг удаашруулна

10 Жин хасахад тустай

Чиа үр нь удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг учраас хоолны дуршлыг багасгаж, жин хасахад эерэг нөлөө үзүүлнэ. Усанд хийх үед чиа үр тэлж, хэмжээ нь нэмэгддэг учир хоолны дуршлыг багасгадаг байна. 1 аяга усанд 1-2 халбага чиа үр хийгээд сайтар хутгаад уугаарай. Чиа үр нь мөн биеийн илүүдэл өөхийг шатаах чадалтай гэнэ шүү.

Жин хасахад тустай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()