Хамгийн гунигт түүхийг өгүүлэх 5 хөшөө

Чулуун хөшөөнд утга учир нэмж, гайхалтай сэтгэл хөдлөл оруулснаар зарим уран бүтээлчдийн хөшөө баримал дэлхий даяар хүн төрөлхтний сэтгэлийг эзэмдэж чаддаг байна. Нэг ч үг дурдалгүй хүчирхэг утга санааг илэрхийлж байдаг эдгээр чулуун, гантиг зэрэг хөшөөнүүд үзэж буй хүмүүстээ хэдэн мянган мэдрэмжийг төрүүлдэг ажээ. Ингээд та бүхэнд хамгийн гунигт түүхтэй 5 хөшөөний талаар хүргэж байна.

Хамгийн гунигт түүхийг өгүүлэх 5 хөшөө

1 Nello & Patrasche / Нело ба Патриша

Белгийн Антверпын Сүмийн гадна нохойтойгоо хамт чулуун хөнжил нөмрөн унтаж буй жаал хүүгийн хөшөө байдаг. Анхандаа уг хөшөө өхөөрдөм харагдах ч сэтгэл өвтгөм түүхтэй ажээ. Хөшөөнд дүрсэлсэн жаал хүү Нелло болон түүний нохой Патриша нар нь 19-р зууны үеийн олны дунд алдаршсан түүхийн гол баатрууд юм. Нелло хүү ядуу зүдүү амьдрал, өлсгөлөнтэй тэмцсээр хатуу өвлийг давж дийлэлгүй нэгэн сүмийн хажууд нохойгоо тэвэрсээр осгож нас барсан ажээ.  

Nello & Patrasche / Нело ба Патриша

2 Expansion / Өргөтгөл

Пэйж Брэдлигийн энэхүү бүтээл ямар нэг түүх илэрхийлдэггүй ч хүн бүрийн дотроо тээж явдаг зүйлсийн тусгал болдог байна.  Завгүй өнгөрөх цаг мөчүүд, горьдлого, үл ойлголцлын цаана булшилж орхисон бидний дотоод чадамжийг энэхүү хөшөө илэрхийлэх аж.

Бусдын үл ойшоох байдлаас залхсан Брэдли бясалгаж буй эмэгтэйн төгс сийлсэн хөшөөг газарт унаган хагалжээ. Тэр мөчид уран бүтээлч уг бүтээлийн жинхэнэ мөн чанарыг олж нээн, хагарсан хэсгүүдийг эргүүлэн нааснаар энэхүү алдартай бүтээл төрж, тухайн үед интернетэд шуугиан тарьж байсан юм.

Expansion / Өргөтгөл

3 Love / Хайр

Александр Миловын уг бүтээл нуруугаа харуулан суусан хоёр насанд хүрсэн хүний дотор орших гэм зэмгүй, цагаахан хүүхдүүд бие бие рүүгээ тэмүүлж буйг дүрсэлжээ. Невада мужид байрлуулж, анх олны хүртээл болсон уг бүтээл олон янзын гүн гүнзгий утгыг илэрхийлдэг. Салж холдсон эцэг эхийн нэг нэг рүүгээ тэмүүлэх хүүхдүүд, аминч зангаа тэргүүнд тавьж, бардам зангаасаа болж үл ойлголцох хосууд, нийгмийн асуудлаас болж хүүхэд нас нь орхигдсон насанд хүрэгчид гээд олон дүр зургийг эндээс харж болно.

Love / Хайр

4 Hachiko / Хачико нохойн хөшөө

Японы Токио хотын Шибуяагийн зам дээр сүндэрлэх нохойн хөшөө нь харагдаж байгаагаасаа илүү гайхалтай түүх өгүүлдэг. Энэ бол нутгийн оршин суугчдын хувьд үнэ цэнэтэй, утга учир бүхий хөшөө юм. Энгийн мэт харагдах энэ хөшөөг нэгэн гайхалтай нохойн дурсгалд зориулан босгожээ. Уено гэх их сургуулийн профессор Хачиког өргөж авсан юм. 

Хачико өдөр бүр эзнээ ажлаасаа ирэхийг галт тэрэгний буудал дээр хүлээдэг байжээ. Энэ мэт хэдэн жил өнгөрсний дараа эзэн нь тархины цус харвалтын улмаас нас барж, эргэн ирэх боломжгүй болсон ч Хачико 9 жилийн турш эзнээ өдөр бүр галт тэрэгний буудал дээр хүлээдэг байсан юм. Хачикогийн шарилыг эзнийх нь дэргэд оршуулжээ.

Hachiko / Хачико нохойн хөшөө

5 Ali and Nino / Али Нино 2

Бодит амьдралаас Холливудын ертөнц хүртэл бид олон хайрын түүхийн гэрч болсон ч тэднээс илүү сэтгэл хөдлөм түүх нь энэ бизээ. Тамара Квеситадзын бүтээсэн эрэгтэй эмэгтэй 2 хүний хөдөлдөг хөшөө, шашны ялгаатай байдлаас болж хамт байх аргагүй болсон Али, Нино 2-ын гунигт түүхийг илэрхийлдэг ажээ. Жиоржиа мужийн Батуми хотод оройн 7 цаг болох бүрт 2 хөшөө ойртож, нэгнээ зөөлөн үнэсээд, хувь заяагаа даган буцаж холддог байна.

Ali and Nino / Али Нино 2

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()