Жинхэнэ амьдрал дээрх Терминатор

Канадын найруулагч Роб Спенс (Rob Spence) өөрийгөө "Eyeborg" ("нүд" ба "киборг" гэсэн үгний нийлбэр) болгож чаджээ. Тэрбээр хүүхэд байхдаа ослын улмаас нүдээ алдсан аж. Харин Роб эрийн цээнд хүрсэнийхээ дараа алдсан нүднийхээ оронд камер суулгах санаа сэдсэн байна. Ийнхүү тэрбээр жинхэнэ Терминатор болохоор шийдсэн аж.

Жинхэнэ амьдрал дээрх Терминатор

Роб хүүхэд байх даа өвөөгийнхөө ангийн буугаар буудах үед ннүдэндээ хүнд гэмтэл авч байжээ. Үүнээс болоод тэрбээр баруун талын нүдээ алдсан юм байна. Роб олон жилийн турш нэг нүдэндээ боолттой явсан гэнэ.

Тэрбээр 30 нас хүрээд хиймэл нүд ухархайдаа хийж эхэлжээ. Тэр үед л Робд хиймэл нүдний оронд камер суулгах санаа төрсөн байна.

Роб нэгэн компанид тусгай захиалга өгсөн бөгөөд 2008 онд дэлхийн анхны "Кибернетик Нүд"-ний эзэн болсон аж.

Гэхдээ энэхүү нүд нь хүний тархитай холбогдох боломжгүй учраас Роб түүгээр дамжуулан харж чаддаггүй юм. Харин тус кибернетик төхөөрөмж нь хагас цагийн турш улаан гэрэл асаах эсвэл 3 минутын бичлэг хийх чадалтай ажээ.

Тус нүдний гадна талыг тусгай лаваар хийсэн бөгөөд дотор талдаа камер, зай, дохио дамжуулагч зэрэг зүйлсийг агуулдаг гэнэ. Роб тусгай соронзон мэдрэгчийн тусламжтай камераа унтрааж асаадаг бөгөөд асах үедээ хиймэл нүд нь Терминатортай адил улаанаар асдаг юм.

Роб өөрийн төсөлдөө зориулж зураг авах үедээ робот нүдээ зүүдэг бөгөөд бусад үедээ энгийн хиймэл нүд зүүдэг юм байна. Тэрбээр үүнийг "яг л ээмэг сольж байгаа юм шиг" гэж тайлбарлажээ.

Роб энэхүү нүдээ улам сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр одоо 3D камертай нүд хийлгэхээр ажиллаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()