Шингэн үсийг өтгөн, эрүүл болгох 9 арга

Хүний биеийн бусад хэсгүүдийн адилаар үсэнд ч бас онцгой арчилгаа шаардлагатай.  Шингэн, гэмтэлтэй үс бидний эрүүл мэнд болон эрүүл бус хооллолтын талаар олон зүйлийг илтгэдэг. Гэхдээ үсийг өтгөрүүлж, эрүүл, гоёмсог ургуулах олон арга байдгаас хамгийн үр дүнтэй аргуудыг та бүхэнтэй хуваалцъя. 

Шингэн үсийг өтгөн, эрүүл болгох 9 арга

1 Желатиныг эфирийн тостой холих

Желатин нь уургаар баялаг бөгөөд хагас аяга желатинд 2 грам уураг агуулагддаг байна. Мөн шингэн, гэмтэлтэй үсийг өтгөрүүлэх үсний маскны хамгийн гол орц болдог. Хольцгүй желатиныг устай холиод хэдэн дусал эфирийн тос нэмж, үсэндээ түрхээд сайтар массажлаарай. Хэдэн минут болсны дараа хүйтэн усаар зайлна.

Желатиныг эфирийн тостой холих

2 Өндөг, тараг ашиглан үсний маск бэлдэх

Өндөг уураг, биотин, витамин B12-оор баялаг байдаг учир шингэн, тослог үсийг бат бөх болгох бүхий л шинж чанарыг агуулдаг. Өндгөөр үсээ угаана гэхээр эхэндээ хачин сонсогдож магадгүй ч хэрэглэж үзсэн эхний мөчөөс л үр дүн нь таныг гайхшруулах болно.  Өндгийг тарагтай хольж үсэндээ түрхээд 1 цагаас дээш байлгасны дараа бүлээн усаар угааж арилгана. Сэнс ашиглалгүй хатаасны дараа үр дүн нь таныг баярлуулах нь лавтай.

Өндөг, тараг ашиглан үсний маск бэлдэх

3 Үсээ дээшээ боож унтах

Үсээ өтгөн, хөвсгөр харагдуулах энгийн алхмыг унтахаасаа өмнө хэрэгжүүлж болно. Орой орондоо орохоос өмнө үсээ угаасны дараа чийгтэй үсээ дээш ороож бооно. Өглөө гэхэд таны үс хөвсийж, долгио орсон байхыг хараад таалагдах нь гарцаагүй.  Илүү их долгионтой болгохыг хүсвэл үсээ 2 хуваагаад ороогоорой.

Үсээ дээшээ боож унтах

4 Хэт өтгөн биш тосоор хуйхандаа массаж хийх

Судалгаагаар хуйхандаа массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулж, үсний ургалтыг дэмжиж, өтгөрүүлдэг болохыг тогтоожээ. Үсээ шампуниар угаахаас өмнө хуйхандаа тойрог хөдөлгөөнөөр массаж хийнэ. Ингэхдээ үсний эмчилгээний тос эсвэл хэдэн дусал наргилын тос хийж массажилвал гэмтсэн үсэнд эерэг нөлөө үзүүлнэ.

Хэт өтгөн биш тосоор хуйхандаа массаж хийх

5 Хоол хүнсэндээ жимс, хүнсний ногоо, уураг түлхүү хэрэглэх

Нарийн ширхэгтэй үс нь хөвсгөр байдалд нөлөөлөөд зогсохгүй амархан хугарч, гэмтэхэд хүргэдэг. Үсээ эрүүл, бат бөх байлгахыг хүсэж байвал хоол хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Төмөр, биотин болон бусад амин дэмүүд үсний эрүүл ургалтад нөлөөлдөг. Бууцай, шош зэрэг ногоо төмрөөр баялаг харин бүх төрлийн жимс амин дэмийн эх үүсвэр болно. Гадил, газрын самар, цэцэгт байцаа нь биотин агуулдаг бол бүхэл үр, шар буурцгийн шош зэрэг нь уураг ихээр агуулдаг.

Хоол хүнсэндээ жимс, хүнсний ногоо, уураг түлхүү хэрэглэх

6 Эмчид хандаж, шинжилгээнд орох

Үс шингэрэх асуудал эрүүл мэндтэй холбоотой байх тохиолдол цөөнгүй байдаг. Бамбай булчирхай, төмөр эсвэл амин дэмийн дутагдал, цусан дахь хүчилтөрөгч багасах, гормоны асуудал зэрэг нь ийм нөхцөл байдалд хүргэдэг байна. Мөн эдгээрээс шалтгаалж 20-иод наснаас, эсвэл цэвэршилтийн дараа үс унаж, халцарч эхэлдэг. Тиймээс эрүүл мэндийн шинжилгээ өгөх нь нэн тэргүүний алхам юм. 

Эмчид хандаж, шинжилгээнд орох

7 Халдаг үсний хайчнаас татгалзах

Эрүүл, өтгөн үстэй байхыг хүсэж байвал бүх төрлийн халдаг хэрэгслүүдээс татгалзах хэрэгтэй. Учир нь тэдгээр нь үсийг маш ихээр гэмтээдэг. Үсээ угаасны дараа алчуураар усыг нь зөөлөн шингээж аваад сэнсээ бага халуун дээр нь үлээлгэж хатаагаарай. Үс буржийлгах индүү хэрэглэхийн оронд үсний бигуди хэрэглэж занш. Үсээ ороосны дараа хэвээ удаан барихын тулд бага зэрэг үсний хэлбэр баригч цацаарай. 

Халдаг үсний хайчнаас татгалзах

8 7 хоногт 1 удаа авокадо, өндөгний маск хэрэглэх

Холливудын одууд шиг хөвсгөр үстэй болохын тулд химийн бүтээгдэхүүн шаардлагагүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн ч адилхан үр дүн үзүүлнэ. Өндөр уургийн агууламжтай авокадог өндөгтэй холиод, олив эсвэл арган тос нэмж, 1 халбага зөгийн балтай хольсноор таны үсэнд шаардлагатай амин дэмээр баялаг маск бэлэн болно. Чийгтэй эсвэл хуурай үсэндээ маскаа түрхээд 20 минутын дараа угаагаарай. 7 хоногт 1 удаа тогтмол хэрэглэж заншвал өөрчлөлтийг удахгүй анзаарах болно.

7 хоногт 1 удаа авокадо, өндөгний маск хэрэглэх

9 Ижил өнгөтэй шүршигч хэрэглэх

Будагтай шүршигч хэрэглэх нь нүүрээ будахтай л адилхан. Зөв хэсэгтээ цацаж чадвал таны дүр төрхийг бүрэн өөрчилж, таны үс илүү бат бөх, өтгөн харагдана. Үстэйгээ ижил өнгө сонгохын тулд 2 өөр өнгийн будгийг хольж хэрэглээд үзээрэй.

Ижил өнгөтэй шүршигч хэрэглэх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()